Энэ төслийн хугацаа дууссан байна.

"Алим " хүүхдийн үггүй жүжиг Пакистанд

Монголын хүүхдийн театрын хөгжлийг олон улсын фестивальд сурталчлан таниулах төсөл

project image

Урамшуулал

Дэмжигч

20'000 ₮

Биднийг дэмжсэнд баярлалаа

Театрт хайртай хүн

50'000 ₮

Бамбүү театрын үзвэрээс хүссэн цагтаа 1 хүүхэдтэйгээ ирж үзэх

Хүүхдийн театрт хайртай хүн

100'000 ₮

Бамбүү театрын үзвэрээс хүссэн цагтаа 1 хүүхэдтэйгээ ирж үзэх болон 2 гар урлал хийх эрх 

Ивээн тэтгэгч 1

500'000 ₮

Өөрийн тэмдэглэлт баярууд дээр 1 удаа Бамбүү театрын үлгэр амилах цагийг үнэгүй авах 

Ивээн тэтгэгч 2

3'000'000 ₮

Бамбүү театрын үзвэрүүдийг жилийн турш 1 хүүхэд үнэгүй үзэх эрх, 10 гар урлал хийх эрх, 1 удаа хүүхдийнхээ төрсөн өдрийн үйл ажиллагаа эсвэл байгууллагынхаа хүүхдүүдийн баяр дээр Бамбүү театрын Үлгэр амилах цагийг тоглуулах, Шинэ жилээр гэртээ Санта болон өвлийн өвгөн аваачих. 

Алим жүжгийн онцлог юу вэ?

Алим жүжиг нь эвтэй дөрвөн амьтан үлгэрээс сэдэвлэсэн бөгөөд Монгол ардын хэв маягийг орчин үетэй хослуулан үггүй , хөдөлгөөнт жүжиг учир Монголын соёл, зан заншилийг дэлхий дахинд түгээх нэн ач холбогдолтой. Мөн байгаль дэлхийгээ хайрлах ухаанд сургах санааг агуулдгаараа онцлогтой.

Урамшуулалаа ашиглах хугацаа гэж байгаа юу?

Та 2024 ондоо багтаж хүссэн үедээ Бамбүү театрт ирж хуваарийн дагуу тоглогдож байгаа хөтөлбөр, үзвэрүүдэд хамрагдан урамшууллаа эдлэх боломжтой.

Урамшуулалд хамрагдах хүүхдийн насны ангилал хэд вэ?

Бамбүү театрын үзвэр, хөтөлбөрүүд 1-4, 3-8, 10-17 гэх төрөл бүрийн насны ангилалтай байдаг тул та өөрийн хүүхдийн насны ангилалд тохирох үзвэрийг сонгож урамшуулалдаа хамрагдах боломжтой.

Урамшуулалд зөвхөн Бамбүү театр дээр очиж хамрагдах ёстой юу?

Хэрэв та 500,000₮ дээш хөрөнгө оруулсан тохиолдолд өөрийн тэмдэглэлт баяраа зохион байгуулах хүссэн газартаа урамшуулалд багтсан хөтөлбөрүүдээ авах боломжтой.

Багц авсан хүмүүст урамшууллаа хэрхэн өгөх вэ?

Бамбүү театрт урамшуулалд хамрагдсан баримтаа үзүүлэн, хүүхдийн нэр, утасны дугаараа хэлэн Бамбүү театраас урамшууллын карт олгоно. Та картаа аван аль 2024 ондд багтан урамшууллаа эдлэх болно.

Зорилтот санхүүжилтээ босгож чадаагүй тохиолдолд санхүүжилт олгогчдод буцаан олголт хийгдэнэ.

Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

team member profile picture

Б. Төрмөнх

Гүйцэтгэх захирал, жүжигчин, драмын багш

team member profile picture

Б. Золжаргал

Бамбүү театрын ахлах, жүжигчин

team member profile picture

П. Одсүрэн

Жүжигчин

team member profile picture

Э. Баасандорж

Жүжигчин

team member profile picture

Т. Цэнд-Аюуш

Assitej Mongolia-н гүйцэтгэх захирал

team member profile picture

Э. Мөнхзул

Зураач