Монгол рок Axean Festival-д

Blindfold хамтлагийг AXEAN Festival-д оролцохыг дэмжээрэй!

project image

Урамшуулал

Багц 1

25'000 ₮

Blindfold Axean festival-д оролцох аялалын бичлэгэнд таны нэрийг бид талархалын хэсэгт оруулна.

Багц 2

50'000 ₮

Blindfold Axean festival-д оролцох аялалын бичлэгэнд таны нэрийг бид талархалын хэсэгт оруулна. Мөн бид хамтлагийн лого бүхий зүүлт танд бэлэглэх болно.

Багц 3

150'000 ₮

Blindfold Axean festival-д оролцох аялалын бичлэгэнд таны нэрийг бид талархалын хэсэгт оруулна. Мөн бидэнд дэмжлэг үзүүлсэн танд хүрэх мерчинтайз подволк танд бэлэглэх болно.

Багц 4

300'000 ₮

Blindfold Axean festival-д оролцох аялалын бичлэгэнд таны нэрийг бид талархалын хэсэгт оруулна. Мөн 8 сард болох Blindfold Sidequest: Manlai vs Rockstars эвэнтийн VIP тасалбар+after party бэлэглэх болно.

Багц 5

1'000'000 ₮

Blindfold Axean festival-д оролцох аялалын бичлэгэнд таны нэрийг бид талархалын хэсэгт оруулна. Мөн энэ жил гарах "Боловсон Хүчин" цомгийн VIP тасалбар болон пянз бэлэглэх болно.

Дэмжлэг (Урамшуулалгүй)

Та өөрийн хүссэн дүнгээрээ санхүүжилт өгч төслийг дэмжээрэй.

Blindfold бол Монголын орчин үеийн рок урсгалыг төлөөлөх залуу уран бүтээлчдийн хамтлаг юм. Бид өөрсдийн өнгө төрх, философи бүхий бүтээлүүдээр дамжуулан залуу үеийн сэтгэлгээг илэрхийлэхийг зорьдог. Өнгөрсөн жилүүдэд бид өөрсдийн хүчээр олон тоглолт, бичлэг, дуу бүтээлийг гаргаж, Монголын хөгжмийн орон зайд өвөрмөц байр сууриа бий болгож ирсэн.

AXEAN Festival гэж юу вэ?
AXEAN Festival нь Зүүн Өмнөд Азийн хөгжмийн салбарын томоохон фестивал бөгөөд жил бүр Бали арал дээр зохион байгуулагддаг. AXEAN Festival нь хөгжмийн экспорт, соёлын солилцоо, шинэ уран бүтээлчдийг дэмжих, хамтын бүтээлч орон зайг бий болгох зорилготой олон улсын хөгжмийн фестиваль юм. Жил бүр дэлхийн 30 гаруй орны 200 артист, 240 төлөөлөгчийг нэг дор цуглуулдаг industry networking арга хэмжээ юм.

2025 оны 9-р сард AXEAN Festival-д Blindfold хамтлаг урилгаар оролцохоор болсон нь бидний хувьд анхны олон улсын том тайз бөгөөд цаашдын урлагийн замналд шинэ хуудас нээх чухал алхам юм.

Фестивалиар бид:

  • Blindfold-ийн анхны олон улсын live тоглолтоо хийх
  • Бүс нутгийн 20 гаруй орны уран бүтээлчидтэй танилцаж, хамтрах боломжийг эрэлхийлэх
  • Продюсер, event зохион байгуулагч, хөгжмийн агентлагуудтай сүлжээ үүсгэх
  • Монголын дуу хөгжмийг AXEAN бүсийн залуучуудын соёлд хүргэх олон зорилт тавьсан.

Энэхүү аялал, доорх зардалд санхүүжилт хэрэгтэй байна:

Нислэг, тоног төхөөрөмж, маркетинг болон баримтат контент бэлтгэх ажлууд багтаж байна. Та биднийг дэмжсэнээр зөвхөн нэг хамтлагийн аяллыг бус, Монголын дуу хөгжмийн ирээдүйг урагшлуулахад хувь нэмрээ оруулна.


Төслийн түүх

Blindfold хамтлаг 2020 онд байгуулагдаж, хөгжмийн гоо зүй, эрч хүч, мэдрэмж гурвыг хослуулан гаргахыг хүссэн залуучуудын санаачилгаар анх бүрэлдсэн. Одоо тус хамтлаг нь 22–23 насны таван гишүүнээс бүрддэг: дуучин Төгөлдөр-Эрдэнэ, гитарчин Жавхлан, басс гитарчин Чингүн, даралтат хөгжимчин Манлайбат, бөмбөрчин Оргил нар уран бүтээлээ нэг зорилгын төлөө хийж байна.

Хамтлагийн уран бүтээлийг зөвхөн хөгжим төдийгүй, тухайн цаг үеийн сэтгэлгээ, соёл, залуусын дуу хоолойг илэрхийлсэн философи, мэдрэмж бүхий орчин үеийн урсгалаар тодорхойлж болно. 2023 онд Blindfold өөрсдийн анхны EP болох “DOM” нэртэй цомгоо 5 дуутайгаар цацсан бөгөөд энэ нь хамтлагийн бүтээлч хөгжилд томоохон алхам болсон.

Энэхүү цомгийг дагалдан олон сонирхолтой тоглолт, клип, сошиал контентуудыг амжилттай бүтээж, өөрсдийн нэр хүндийг хөгжмийн хүрээлэлд илүү таниулсан. Бид энэ хугацаанд 330 гаруй пост бичлэг 300'000 гаруй стриминг хандалт 8000 гаруй сошиал дагагчидыг цуглуудаад байна.

2025 онд бид шинэ уран бүтээлүүд шинэ өнгө төрхөө илэрхийлэн, Шөлөндөг болон Боловсон хүчин дуугаараа эхэлж байна. Энэ хүрээнд Blindfold хамтлаг Индонезийн Бали арал дээр зохион байгуулагдах AXEAN Music Festival-д Монгол Улсаа төлөөлөн оролцохоор уригдсан нь бидний хувьд маш чухал боломж бөгөөд зорилго юм.

AXEAN фестиваль нь Азийн уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, соёлын солилцоог дэмждэг, бүс нутгийн хамгийн нөлөө бүхий хөгжмийн наадмуудын нэг бөгөөд Blindfold-ийн хувьд олон улсын тавцанд Монголын шинэ үеийн хөгжмийг хүргэх, бусад уран бүтээлчидтэй холбогдох, хамтран ажиллах, уран бүтээлийн хил хязгаарыг тэлэх түүхэн алхам болох юм.

Энэхүү төслийг дэмжсэн таны дэмжлэг нь зөвхөн нэг хамтлагийг гадаад фестивальд оролцуулах тухай биш, харин Монголын дуу хөгжмийн соёл дэлхийд хүрэх замыг нээж буй бодит хувь нэмэр байх болно.

Зорилтот санхүүжилтээ босгож чадаагүй тохиолдолд санхүүжилт олгогчдод буцаан олголт хийгдэнэ.

Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

team member profile picture

Э.Оргил

Бөмбөрчин

team member profile picture

Г.Төгөлдөр-Эрдэнэ

Дуучин

team member profile picture

З.Чингүн

Басс гитарчин

team member profile picture

Д.Жавхлан

Гитарчин

team member profile picture

М.Манлайбат

Даралтат хөгжимчин

Санхүүжүүлсэн (0)