Какао, самар, чихэрлэг сүүн шоколадны амттай Бразил кофены багц
- Бразил кофе
- Coffee Esperanto Mongolia-н cтикер
- Coffee Esperanto Mongolia-н бэлгийн хайрцаг
Шинэ жилийн Шинэ бэлгийн багц - Дэлхийн 4 тансаг амт
Урамшуулал
Шинэ оноор шинэхэн бүтээгдэхүүнээрээ бэлэг барьж байна. Хэрэглэгч бүрийн амтлах мэдрэмжид зориулсан 4 төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулж байна..
Хайртдаа эсвэл өөртөө зориулан эдгээр кофенуудаас сонгоорой. Аяга бүрд дүүрэн аз жаргал, дулаан мэдрэмж шингээсэн эдгээр амтат кофенууд таны өдрийг илүү гэрэлтэй болгох болно.
Бид 2017 оноос хойш үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа явуулж COFFEE SHOP, COFFEE BAR бүхий 2 салбартай ба 2024 оноос Esperanto Roastery үйлдвэрээ эхлүүлэн өөрсдийн нэрийн кофег үйлдвэрлэж эхлээд байна.
Esperanto Roastery нь дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан онцгой кофенуудыг Монголын хэрэглэгчдэд хүргэх зорилготой шинэ үйлдвэр юм. Бид таны өдөр тутмын амьдралд шинэ амт, эрч хүч нэмэх болно.
Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх Монголдоо олон улсын стандартын дагуу хуурагдсан цоо шинэхэн кофег хэрэглэгчдээ хүргэхээр зорин ажиллаж байна. Үйлдвэрийн хэрэгцээнд тулгуурлаад сав баглаа боодлыг үйлдвэрлэх тоног төхөөрөмжтэй болох зорилт тавин олон нийтийн санхүүжилтийн Фандиа платформоор дамжуулан төслөө хүргэж байна.
Таны дэмжлэгээр бид Монголд дэлхийн шилдэг кофены амтыг авчирна.
Зорилтот санхүүжилтээ босгож чадаагүй тохиолдолд санхүүжилт олгогчдод буцаан олголт хийгдэнэ.
Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.
Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.
Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.
Гүйцэтгэх захирал
Mаркетингийн зөвлөх
Үйлдвэрийн дарга