“Цасхан” анимейшн нь Улаанбаатарт амьдардаг жирийн охидын түүхээр дамжуулан монгол уран бүтээлчдийн авьяас чадварыг дэлхийд таниулж, цаашдын олон улсын хамтын ажиллагааны гүүр болох юм. Мөн түүнчлэн бид утга агуулга, техник технологийн хувьд чанартай, олон улсын кино фестивалуудад өрсөлдөхүйц монгол хүүхэлдэйн киног бүтээх зорилготой.
Бид "Цасхан" богино хэмжээний хүүхэлдэйн киногоо 2026 оны 3 сараас олон улсын фестивалуудад сойж, гадаад болон дотоодын үзэгчдийн хүртээл болгохоор шамдан ажиллаж байна. Олон улсын түвшний, чанартай анимейшн бүтээхэд урт хугацаа, мэргэжлийн баг, тогтвортой санхүүжилт зайлшгүй шаардлагатай бөгөөд Flame Bros студийн бүтээж буй энэхүү бүтээлд олон нийтийн дэмжлэг санхүүжилт хэрэгтэй байгаа билээ. Та бидний уран бүтээлийг дэмжсэнээр:
- Монгол уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийн фестиваль, дэлгэцнээ хүргэнэ.
- Хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн, эерэг үнэт зүйлтэй уран бүтээлд бодит хөрөнгө оруулалт хийх боломжтой болох юм.
Сайн дурын ажилтан хийж хүүхдүүдэд бэлэг тарааж явахдаа хэд хэдэн удаа мөрөөдөл хүслээ гээсэн бяцхан хүүхдүүдтэй таарсан юм. Орой ажлаа дуусгаад буцаж явахдаа тэдгээр хүүхдийн төлөө бид юу хийж чадах вэ гэж бодсон. Ямар орчин нөхцөлд өсөж торнихоос үл хамааран хүүхэд бүр хүсэл мөрөөдөлтэй, зорилго тэмүүлэлтэй байх нь ирээдүйд мөн өөртөө итгэх ид шидийн хүчийг бий болгодог.
Хэлбэр хэмжээ, өнгө дүрс нь өөр ч гэсэн айл бүрд байсан нэг зүйл бол телевизор байсан бөгөөд түүгээр дамжуулан тэдэнд хүч, хайр өгөх ГОЁ ЮМ үзүүлье гэж шийдсэн минь "Цасхан" анимейшнийг бүтээхээр сэтгэл шулуудахад хүргэсэн билээ.
Төслийн танилцуулга:










Цасхан төслийг дэмжиж хамтдаа ид шидийг бүтээцгээе.