JCI

Think BIG - Хүүхэд, залуучуудын ирээдүйг бүтээх боловсролын төсөл

"Think BIG" төсөл нь ЖСИ Гранд-ийн гол зорилго нь эмзэг болон алслагдсан бүс нутгуудаас ирсэн хүүхэд, залуучуудад ирээдүйд амжилттай хүмүүс болохын тулд шаардлагатай мэдлэг, ур чадвар, чанартай боловсролд хандах боломжийг олгох явдал юм.

project image

Төслийн эрсдлүүд ба шийдлүүд

  1. Санхүүгийн хязгаарлалт
    Эрсдэл: Төсөл нь 100% үнэгүй бөгөөд санхүүгийн эх үүсвэрийг хангахын тулд гадны хандивлагчид болон ивээн тэтгэгчидтэй харилцаа барих шаардлагатай. Санхүүгийн хомсдол үүсэх магадлалтай, ялангуяа өргөжих явцад.
    Шийдэл: Төсвийн зохион байгуулалт, санхүүгийн хариуцлагыг хатуу чанд мөрдөж, байнгын хандивлагчид болон ивээн тэтгэгчидтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, хандивын арга хэмжээ болон бусад санхүүжилтийн эх үүсвэрийг судлах.
  2. Техникийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт
    Эрсдэл: Сургалтын төвүүдэд шаардлагатай техник тоног төхөөрөмжийг байнга шинэчилж байх хэрэгтэй бөгөөд энэ нь төсөвт дарамт учруулах эрсдэлтэй.
    Шийдэл: Байнгын техник дэмжлэг, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх төлөвлөгөөтэй байх. Мөн хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг зөвхөн хамгийн чухал зүйлсийг сонгон авахаар төлөвлөх, хөнгөн тоног төхөөрөмжийг түргэн хугацаанд шинэчлэх боломжийг хайх.
  3. Хүүхдүүдийн оролцооны хязгаарлалт
    Эрсдэл: Хүүхдүүдийн идэвхтэй оролцоо бага байж, төслийн сургалтын хөтөлбөрт хамрагдах нь дутагдалтай байж болно.
    Шийдэл: Оролцогч хүүхдүүдийн хэрэгцээ, сонирхлыг ойлгон, эцэг эхчүүдтэй хамтран суралцах орчинг илүү тааламжтай болгох. Сургалтанд оролцох сонирхолтой байх үүднээс төрөл бүрийн идэвхтэй үйл ажиллагаа, урамшуулал, сэдэл төрүүлж өгөх арга хэмжээ авах.




Зорилгодоо хүрсэн эсэхээс үл хамааран босгосон санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид олгоно.

Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

team member profile picture

Solongo

Local President

Санхүүжүүлсэн (0)