"УЛААНБААТАР ХОТЫН ДӨРВӨН УЛИРЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН" ТӨСӨЛ

МОНГОЛЫН НОГООН ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!

project image

Дуусах хугацаа:

9 хоног

Босгосон дүн:

1'740'000 ₮

Хязгаарлагдмал нөхцөлтэй

Уг төслийн санхүүжилт зорилтот дүндээ хүрээгүй тохиолдолд санхүүжүүлэгч нарт буцаалт хийгдэх болно.

Урамшуулал

НОГООН ИРЭЭДҮЙН Үүсгэн байгуулагч

20'000 ₮

Урамшуулал:

✔ Цахим талархлын сертификат таны утасны дугаар, имэйл хаягаар илгээгдэнэ
✔ Албан ёсны вебсайт дээр нэр байршуулах
✔ Төслийн явцын тогтмол мэдээлэл авах
✔ Нээлтийн үеэр 1 удаа 10% хөнгөлөлт

Зорилго:
450 хүн × 20,000₮ = 9,000,000₮

Тоо

1

Нийт

20'000 ₮

НОГООН ИРЭЭДҮЙГ ДЭМЖИГЧ Гэр бүл 40000₮

40'000 ₮

Гэр бүл, хосуудад зориулсан.

Урамшуулал:

✔ Цахим + Биет Membership Card Утасны дугаар имэйл хаягаар холбогдож гардуулна.
1 жилийн 15% хөнгөлөлт
4 хүний Онцгой нээлтийн урилга
✔ Урьдчилсан захиалгын эрх
✔ Дэмжигч багцын бүх эрх

Зорилго:
525 хүн × 40,000₮ = 21,000,000₮

Тоо

1

Нийт

40'000 ₮

Эвент, арга хэмжээ зохион байгуулахад онцгой хөнгөлөлт, Үйл ажиллагаа эрхлэх хамтран ажиллахад эдлэх хөнгөлөлт

150'000 ₮

VIP үйлчилгээний эрх
✔ Урлаг, соёлын байгууллага, уран бүтээлчидтэй хамтран ажиллах боломж
✔ Эвент, арга хэмжээ зохион байгуулахад онцгой хөнгөлөлт
✔ VIP захиалга, үйлчилгээний тусгай нөхцөл
✔ Тусгай эвент болон хаалттай арга хэмжээнд урилга

Зорилго:
200 хүн × 150,000₮ = 30,000,000₮

Тоо

1

Нийт

150'000 ₮

Дэмжлэг (Урамшуулалгүй)

Та өөрийн хүссэн дүнгээрээ санхүүжилт өгч төслийг дэмжээрэй.

Жилийн дөрвөн улиралд Мөнх ногоон, Мөнхийн зунаараа байх, Технологи, ногоон байгууламжийн инноваци шингэсэн цогцолбор

Байршил: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Монгол Улс
Газрын хэмжээ: 4.0 га
Битүү барилгын дотор талбай: ~15,000 м²
Төслийн План

Гадна ногоон байгууламж: ~25,000 м²
Уур амьсгал: −36°C хүртэл хүйтэн өвөл

Төслийн түүх

"МӨНХ НОГООН ЦОГЦОЛБОР" төслийн санаа хэрхэн төрсөн бэ?

Та миний төслийн түүхийг уншихад ердөө 55 сек хангалттай. БАЯРЛАЛАА

Зарим том мөрөөдөл бизнесийн танхимд биш, зарим агуу төсөл хөрөнгө оруулагчдын ширээн дээр биш, харин энгийн нэгэн гэр бүлийн амьдрал дундаас, сэтгэлд үлдсэн жижигхэн мөчөөс эхэлдэг.

Манай МӨНХ НОГООГ ЦОГЦОЛБОР-/EVERGREEN COMPLEX/ төслийн түүх ч яг тийм.

Нэгэн өвлийн хүйтэн, шуургатай, бүрхэг амралтын өдөр байлаа. Гадаа жавар тачигнаж, гэрээс гарах аргагүй. Монголын олон мянган айл өрхийн адил бид ч гэртээ өнжив.

Гэр бүлээрээ тойрон сууж, халуун банштай цай идээд, хийх зүйлгүй мэт зурагтын суваг сольж, том жижиггүй гар утсаа оролдсон шиг сууцгааж байлаа.

Манай гэр бүл зургаан ам бүлтэй. Ах, эгч нар нь өрөө өрөөндөө орчихоод гар утас, дэлгэцнээс салахаа больсон. Нэг өрөөнд хамт байгаа хэрнээ нэг нэгнээсээ холдсон мэт. Харин манай хамгийн бага охин ой хүрч яваа бяцхан үр минь биднийг даган дуурайж, гар утас булаацалдан авч, богино хэмжээний бичлэгүүдийг хуруугаараа гүйлгэн үзэж байлаа.

Эхэндээ өхөөрдөм. Гэвч 20 гаруйхан минутын дараа нүд нь улайж, царай нь нэг л өөр болчихно.

Уйлаад эхлэхээр нь “түр ч гэсэн аргадаад авъя” гэж утсаа өгнө. Мэдсээр байж өгнө. Муу гэдгийг нь мэдсээр байж. Удалгүй утас булаалан, уйлаан болно.Ах эгч нар нь дүүтэйгээ тоглохгүй. Дүү нь ах эгч нараа дагаж дэлгэц ширтэнэ. Тэр мөчид би нэг л зүйл ойлгосон. Бид нэг гэрт байгаа хэрнээ хамт биш байжээ. Бид нэг нэгэндээ хайртай хэрнээ нэгнээсээ холдож байжээ.

Яг тэр үед зурагтаар Солонгос кино гарч байлаа. Битүү ногоон хүрээлэн дундуур залуу хосууд инээлдэн алхаж, амар тайван, аз жаргалтайгаар болзож байгаа хэсэг.

Тэр дүр зураг намайг нэг л хүчтэй цохисон. Би эхнэр рүүгээ хараад:

-“Ямар сайхан, амар тайван орчин бэ… Өвөл ингэж алхаж, амарч, гэр бүлээрээ цагийг өнгөрөөх ямар сайхан бол…” гэж хэлсэн.

Эхнэр инээмсэглээд:

— “Тийм шүү… Бид ч гэсэн хүүхдүүдтэйгээ ийм газар амармаар байна.” гэлээ.

Хэсэг чимээгүй сууснаа эхнэр над руу хараад:

— “Тэгвэл… ийм ногоон байгууламжийг өөрсдөө хийчихвэл яасан юм?” гэж асуусан. Тэр асуулт зүгээр нэг асуулт байгаагүй.

Тэр бол мөрөөдлийн эхлэл байсан.

Тэр агшинд би дотроо ассан.

Би шууд хэлсэн: “Яагаад болохгүй гэж? Яагаад Монголд ийм газар байж болохгүй гэж? Яагаад Монголын гэр бүлүүд, хайртай хүмүүс, хүүхдүүд, ахмадууд, өвлийн хүйтэнд ч ногоон хүрээлэн дунд алхаж, инээж, амарч, дурсамж бүтээж болохгүй гэж?” Тэр оройноос бид судалгаагаа эхлүүлсэн. Эхэндээ зүгээр л гэр бүлийнхээ төлөө байсан. Дараа нь ойлгосон энэ зөвхөн бидний мөрөөдөл биш юм байна. Энэ бол Монголын мянга мянган гэр бүлийн хүсэл юм байна.

Өвлийн улиралд хаашаа явахаа мэдэхгүй гэр бүлүүдэд, утаснаас хүүхдээ холдуулахыг хүссэн эцэг эхчүүдэд, болзох тайван орчин хайсан хосуудад, алхах, амрах дулаан ногоон орчин хүссэн ахмадуудад, спорт, соёл, боловсрол, амралт нэг дор цогцолсон шинэ орон зай хэрэгтэй байсан.

Тэгээд мөрөөдөл маань бидний МӨНХ НОГООН ЦОГЦОЛБОР болсон.

Жилийн дөрвөн улиралд МӨНХ ногооноороо байх, хүн бүхэнд нээлттэй, гэр бүл бүрт дурсамж бүтээх, Монголын анхныдөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн.

Энэ төсөл бол зүгээр нэг барилга биш.

-Энэ бол хүүхдүүд дэлгэцнээс салж, байгальтайгаа ойртох орон зай.

-Гэр бүлүүд дахин хамтдаа инээх орон зай.

-Хосууд дурсамжаа бүтээх орон зай.

-Ахмадууд амар тайван алхах орон зай.

Монголчууд өвлийг зөвхөн давах биш, мэдэрч, жаргаж, аз жаргалтай өнгөрөөх шинэ соёлын эхлэл. Дэлхийн том төслүүд асуудлыг шийдэхээр төрдөг.

Харин МӨНХ НОГООН ЦОГЦОЛБОР хүний сэтгэлээс төрсөн.

Нэгэн өвлийн өдөр, нэгэн гэр бүлийн ширээн дээрээс эхэлсэн энэ мөрөөдөл өнөөдөр Монголын ирээдүйн ногоон дурсамжийг бүтээх, том төсөл болон урагшилж байна.

“Нэг гэр бүлийн хүсэл—Нийт Монголын аз жаргалын төлөө" болсон.

Зорилтот санхүүжилтээ босгож чадаагүй тохиолдолд санхүүжилт олгогчдод буцаан олголт хийгдэнэ.

Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

team member profile picture

М. Нямбаяр

Төслийн санаачлагч

team member profile picture

Ш. Энхбаяр

Төслийн Эрдэм шинжилгээ, технологийн газрын удирдагч

team member profile picture

Ц. Өнөржаргал

Төслийн ерөнхий зөвлөх

team member profile picture

П. Уянга

Төслийн ерөнхий менежер

team member profile picture

Д. Гандармаа

Агрономич

team member profile picture

Х.Нинжин

Төслийн гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн

team member profile picture

Б. Бямбажаргал

Төслийн архитектор

team member profile picture

М. Нямдорж

Мэдээллийн системийн инженер

Санхүүжүүлсэн (0)