Энэ төслийн хугацаа дууссан байна.

Хаягаа хэлэх ийм амархан

Hayag.mn аппликейшн нь хаяг хэлэх процессийг хамгийн хялбар болгож таны болон бусдын цагийг хэмнэнэ.

project image

Хугацаа дууссан

Амжилттай боссон дүн:

7'035'000 ₮

Урамшуулал

Цаг хэмнэе

5'000 ₮

Өрх гэрийн хаягийн 1 жилийн эрх болон Цахим нэрийн хуудасны 1 жилийн эрх буюу 2 төрлийн хаягийн эрхийг 50% хөнгөлттэй үнээр аваад өөрийн болон бусдын цагийг хэмнээрэй.

Багцийг худалдан авсан хэрэглэгчидэд 5 сарын 13-17ны хооронд бүртгэлтэй утасны дугаарт урамшууллын эрх бүхий кодыг илгээх бөгөөд тухайн кодоо Hayag.mn аппликейшн дээр уншуулан урамшууллаа авах боломжтой.

Түгжрэл бууруулъя

10'000 ₮

Өрх гэрийн хаягийн 1 жилийн эрх, Цахим нэрийн хуудасны 1 жилийн эрх, Албан байгууллагын 1 жилийн эрх буюу 3 эрхийг хамтад нь 50% хөнгөлттэй үнээр аваад өөрийн болон бусдын цагийг хэмнэхээс гадна энэ нь замын түгжрэл буурахад тодорхой хувь нэмэр болох юм.

Багцийг худалдан авсан хэрэглэгчидэд 5 сарын 13-17ны хооронд бүртгэлтэй утасны дугаарт урамшууллын эрх бүхий кодыг илгээх бөгөөд тухайн кодоо Hayag.mn аппликейшн дээр уншуулан урамшууллаа авах боломжтой.

Баярлуулая

3'000'000 ₮

Удахгүй хэрэглээнд нэвтрэхэд бэлэн болоод байгаа Hayag.mn-д Баярлуулая багцийг худалдан авснаар танд hayag.mn-ийн алтан гишүүн болж 10 онцгой нэр сонгох эрх болон бусдын цагийг хэмнэх, түгжрэл бууруулах зэрэгт хувь нэмрээ оруулж hayag.mn аппликейшний хэрэглэх 1000 хэрэглэгчид 1 жилийн эрх таны нэрийн өмнөөс бэлэглэх юм. Мөн таньд hayag.mn лого бүхий сайн чанарын 2 хос фудболкыг урамшуулал болгон өгнө.

Багцийг худалдан авсан хэрэглэгчидэд 5 сарын 13-17ны хооронд бүртгэлтэй утасны дугаараар холбогдон Hayag.mn ажилчид холбогдон уулзалт зохион байгуулж урамшууллыг олгох болно.

Хандив (Урамшуулалгүй)

Та өөрийн хүссэн дүнгээрээ санхүүжилт өгч төслийг дэмжээрэй.

Hayag.mn нь Монгол Улсад хаягжилтын асуудлыг шийдвэрлэх зорилготой дижитал платформ бөгөөд хэрэглэгчид өөрийн байршлыг илүү ойлгомжтой, нарийвчлалтайгаар бүртгэж, бусдад хялбар дамжуулах боломжийг олгодог.

Уг аппликейшнээр иргэн, аж ахуйн нэгжүүд өөрийн хаягийг газрын зураг дээр тодорхойлж, коджуулсан хэлбэрээр хадгалах ба линк, QR код зэрэг хэлбэрээр шууд хуваалцах боломжтой. Ингэснээр хүргэлт, үйлчилгээ, уулзалт зэрэгт зарцуулагддаг цаг хугацаа, зардлыг бууруулж, хаяг олоход үүсдэг хүндрэлүүдийг шийднэ.

Энэхүү аппликейшн нь захиалга, дуудлага, хүргэлтийн үйлчилгээ өгдөг айл өрхүүд, олон хэрэглэгчидтэй аж ахай нэгжүүд, мөн төрийн байгууллагуудад зориулсан хаяг болон хаягтай холбоотой бусад мэдээллүүдийг бүрэн багтаасан нэгдсэн хаягжилтийн систем болж чадахуйц үйлчилгээг санал болгож байгаа юм.

Hayag.mn нь хотын ухаалаг хөгжил, дижитал шилжилтийг дэмжих суурь шийдэл болж, ирээдүйд төрийн болон хувийн хэвшлийн олон үйлчилгээнд ашиглагдах боломжтой платформ юм.

Иймд бид Fundea.mn платформоор дамжуулан Hayag.mn аппликейшн, вэб сайтыг зах зээлд таниулах, хэрэглэгчидийн хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор олон нийтээс санхүүжилт хүсэж байна.

Төслийн түүх

Удаан уулзаагүй багын найзыгаа гэртээ урьлаа. Сайхан цуйван хийж дайлахаар бэлдэж байв. Найз маань ч ирэх дөхөж байв. Гэтэл хаягаа утсаар тайлбарлаж байгаад гал дээр тавьсан хоолоо мартаж орхиж. Ингээд арай гэж найзыгаа олж ирэхэд нь түлэнхий цуйвантай угтсан юм даа. Хэрэв тэр үед Hayag.mn байсан бол ганц линк явуулаад л хаяг тайлбарлахад биш дайлах зүйлсдээ илүү их анхаарах байлаа.

Монгол Улсад хаягжилтийн систем төдийлөн хөгжөөгүйгээс болж бид жил бүр асар их нөөцөө үр ашиггүй зарцуулсаар байна.

Хаяжилтийн ойлгомжтой бус байдлаас шалтгаалан

21 сая км замыг илүү туулж

1.8 сая цаг буюу 864 хүний бүтэн жилийн хөдөлмөртэй тэнцэх хугацааг алдаж

5.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 2 сая гаруй литр шатахуун илүү зарцуулж

4,800 тонн нүүрсхүчлийн хий илүү ялгаруулж байна

Үүнээс гадна хаягжилтийн тодорхой бус байдал нь авто замын түгжрэлийг нэмэгдүүлж, эдийн засагт сөргөөр нөлөөлж, иргэдийн стрессийн түвшинг ч өсгөж байна.

Тэгвэл энэ бүхнийг шийдэхээр зориулан бүтээгдсэн Hayag.mn аппликейшн болон вэб сайт нь тун удахгүй хэрэглээнд нэвтрэхэд бэлэн болоод байна.

Хамтдаа хаягжилтийн асуулдлыг шийдэцгээе.

https://hayag.mn

Зорилгодоо хүрсэн эсэхээс үл хамааран босгосон санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид олгоно.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

team member profile picture

Самбуудорж овогтой Ганзориг

Үүсгэн байгуулагч, Технологи хариуцсан мэргэжилтэн

team member profile picture

Ганбаатар овогтой Сүхбаатар

Үүсгэн байгуулагч, Санхүүгийн менежер

team member profile picture

Очир овогтой Баттогтох

Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

team member profile picture

Ганбаатар овогтой Алтанцэцэг

Үүсгэн байгуулагч, Мэдээллийн ажилтан

lottery-button