WANDERLUST
Хүүхэд Залуучуудад Зориулсан Олон Улсын Театрын наадам

Хугацаа дууссан
Амжилттай боссон дүн:
9'290'000 ₮
29 санхүүжилт
Wanderlust наадам хаана хэзээ зохион байгуулагдах юм бэ?
Wanderlust олон улсын наадам Завхан аймгийн бүх 24 сумаар нүүдлийн байдлаар зохион байгуулагдах бөгөөд 4 сарын 13аас эхлэн 10 хоногийн турш явагдана.
Театрын уран бүтээлүүдээс гадна наадмын үеэр өөр юу болох вэ?
Театрын уран бүтээлүүдээс гадна уран бүтээлчдийн дунд хэлэлцүүлэг, воркшоп, networking үйл ажиллагаанууд явагдана. Мөн хүүхэд залуучуудад зориулсан драмын хөтөлбөр, байгаль уур амьсгалын сэдэвтэй холбоотой гар урлал болон бусад сонирхолтой үйл ажиллагаанууд хамтдаа хийх болно. Төслийн мөн нэг томоохон хэсэг бол Next Generation Mongolia хөтөлбөр буюу 18-35 насны олон улсын болон дотоодын уран бүтээлчдэд зориулсан чадавхжуулах хөтөлбөр наадмын турш зэрэгцэн хамт зохион байгуулагдах болно. Төслийн бүх үйл ажиллагааг баримтжуулж нэг цагийн баримтат кино хийгдэх байгаа.
Яагаад Wanderlust наадам гэж нэрлэсэн юм бэ?
Алслагдсан хөдөө орон нутгийн хүүхэд залуучуудад өөрсдөө очин театрын гайхамшгийг мэдрүүлэх тул Wanderlust гэж нэрлэсэн бөгөөд Дэлхийн театр малчны хотонд гэсэн уриан доор явагдаж байгаа.
Зорилгодоо хүрсэн эсэхээс үл хамааран босгосон санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид олгоно.
Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.
Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.
Төслийн баг

А.Уянга
Төслийн санаачлагч, удирдагч

Б. Золжаргал
Сонгон Шалгаруулалтын багын ахлагч

Д.Цэлмэг
Төслийн координатор, Ложистикийн багын ахлагч

Б. Хулангоо
Next Generation Mongolia Хөтөлбөрийн ахлагч

Х.Номинзул
Хөтөлбөр хариуцсан багын ахлагч

Ц.Ариунсанаа
График дизайнер, PR/Communication багын гишүүн

О.Бат-Ирээдүй
Хөтөлбөр хариуцсан багын гишүүн