Эрх чөлөөний хөшөө хэний хөрөнгөөр боссон бэ?
Эрх чөлөөний хөшөөг улсаас биш ард иргэдийн хөрөнгөөр босгож байсныг мэдэх үү?
Эрх чөлөөний хөшөө нь Франц улсаас АНУ-ын Тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор бэлэг болгон өгсөн, Нью- Йорк хотын "Эрх чөлөө" аралд байрлах бөгөөд Америк болон дэлхийн хамгийн алдартай уран барилгын нэг юм. Хөшөөний сууриас титэм хүртэл 354 шаттай юм. Хөшөөний өндөр 46 метр, доод суурьтайгаа нийлээд 96 метр өндөр ажээ.
1886 оны 10-р сарын 28-нд Эрх чөлөөний хөшөөний албан ёсны нээлтийн ажил болжээ. 1924 онд Эрх чөлөөний хөшөө АНУ-ын үндэсний дурсгалт газар болсон. 1956 онд Бедлоу арлыг Эрх чөлөөний /Либерти/ арал гэж нэрлэж, 1966 онд АНУ-ын түүхэн газруудын үндэсний бүртгэлд оруулсан байна. Одоо энэ нь АНУ-ын Нью-Йорк хотын хамгийн алдартай аялал жуулчлалын газруудын нэг бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын хамгийн алдартай бэлгэдлийн нэг юм.
Эрх чөлөөний хөшөөг улсаас биш ард иргэдийн хөрөнгөөр босгож байсныг мэдэх үү? Тэгвэл энэхүү алдартай хөшөө нь түүхэн дэх хамгийн том амжилттай олон нийтийн санхүүжилтийн кампанит ажлын нэг эрх чөлөөний хөшөөг Францаас АНУ-д бэлэглэх ёстой байсан гэдгийг мэдэх үү?. Гэвч харамсалтай нь Францын засгийн газар энэ төслийг бүрэн санхүүжүүлэхэд мөнгө дутагдсан учир хаанаас дутсан мөнгөө босгох вэ? гэж их л гайхсаны эцэст нэгэн мэргэн санааг олжээ!
Энэ бол ОЛОН НИЙТИЙН САНХҮҮЖИЛТ буюу таны яг одоо энэ нийтлэлийг уншиж буй платформын үндэс “crowdfunding” юм. Төслийг хэрэгжүүлэхийн тулд Америк, Франц хоёр иргэддээ хандан санхүүжилт олгохыг уриалсан байдаг. Америкчууд 100 000 доллар, Франц 250 000 франк ард иргэдээсээ тус тус босгож эцэст нь эрх чөлөөний хөшөө баригдаж байжээ.
Тэгвэл санхүүжилт олгосон иргэддээ тэд эргүүлээд юу өгсөн бэ? Францын засгийн газар санхүүжилт олгосон бүх хүмүүстээ эрх чөлөөний хөшөөний сувинерь дээр хүн бүрийн нэрийг сийлж өгсөн бол Америкийн засгийн газар хүн бүрийн нэрийг New York World сэтгүүлд нийтлэсэн байдаг. Иргэдээсээ санхүүжилт босгоогүй бол ДЭЛХИЙН 7 гайхамшгийн нэг ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХӨШӨӨ энэ дэлхийд сүндэрлэх байсан болов уу? бас сонин тээ