Хэрхэн Fundea.mn дээр олон нийтээс санхүүжилт босгох вэ?

Хэрхэн Fundea.mn дээр олон нийтээс санхүүжилт босгох вэ?

Crowdfunding-аар санхүүжилт босгоход заавал мэдэх ёстой 5 зүйл


Tip 1: Нэгдүгээрт crowdfunding буюу нийлээд Монголоор “хамтын санхүүжилт” гэсэн үгийг авч үзье.

Төслүүдийн гаргадаг хамгийн том алдаа бол “FUNDING” гэдэг үгэн дээрээ анхаараад “CROWD” гэдэг үгээ хаячихдаг. Хамгийн чухал зүйл бол: “Санхүүжилт босгох, мөнгө олмоор байна, олмоор байна, авмаар байна гээд байгаа ч хэнээс санхүүжилт босгох гэж байгаагаа мартчихдаг. “CROWD” буюу олон нийтээс санхүүжилт босгох гэж байгаад л энэхүү crowdfunding гэсэн санхүүжилтийн төрлийн гол ялгаа нь байдаг.

Хамтын санхүүжилтийн

Тэгвэл Crowdfunding юугаараа өөр вэ? юун дээрээ анхаарах ёстой вэ? Гэж үү? Төслөө оруулахаасаа өмнө эхлээд маш сайн бод, яавал миний төсөл, яавал миний энэ санхүүжилт, босгох гэж байгаа зүйл маань хүмүүст таалагдаж, яавал тэд мөнгөө өгөх вэ? гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Дор хаяж хамгийн багадаа 3 сарын хугацааг хүрээллээ бэлдэхдээ зарцуулаарай. Хамгийн багадаа 3 сар шүү. Хэрвээ аль хэдийн санхүүжүүлэх хүрээлэл нь бэлэн болчихсон бол төслөө байршуулахад асуудалгүй.

Tip 2: Судалгаа хийх

Амжилттай кэйсүүдээс судлах

Хүрээллээ бэлдэхээсээ гадна гаднын платформууд дээр ижил төстэй төслүүд байна уу? Тэд яаж Crowdfunding платформуудаас санхүүжилт босгож байсан бэ? гэдгийг судлаарай. Kickstarter, Indiegogo өөр хаанаас ч жишээ хайж болно. Энэхүү хамтын санхүүжилтийн ойлголт харьцангуй шинэ ойлголт биш учир ижил төстэй ямар нэгэн төсөл байж л таараа. Амжилттай кэйсүүдээс судлах нь танай төслийн алдах магадлалыг бууруулна.

Судалгаа хийхгүйгээр дан ганц өөрсдийн таамаглалдаа бүү найдаарай. Хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа ч юм уу? яавал манай төсөлд олон нийт санхүүжилт олгох вэ? Тэд яг юуг манай төслөөс хүсэх бол? Яагаад манай төсөл гэж? гэдэг дээр сайн хариулт болж чадахуйц судалгаа хийх шаардлагатай. Мөн зорилтот хэрэглэгчдээ таргетлах шаардлагатай.

Tip 3: Storytelling бас дахин storytelling.

Crowdfunding бол олон хүмүүс нийлж нэг төслийг дэмжин санхүүжилт олгох замаар төсөл хөрөнгө босгох арга юм. Тиймээс тухайн төслийг санхүүжүүлэх тэдгээр олон нийтэд яагаад бид энэ төслийг дэмжих ёстой вэ? Гэдэг шалтгааныг өгөх нь орхиж болохгүй чухал зүйл нь байдаг.

Storytelling бас дахин storytelling

Санхүүжүүлэхэд дараах шалтгаанууд байдаг:

● Энэ төсөл санхүүжилтээ амжилттай босгоод зорьсон зүйлээ хийгээсэй. Энэ төсөл амжилттай болбол гарцаагүй хэрэгтэй юм байна гэсэн итгэл хүлээлгэх

● Энэ төслийг амжилттай болбол БИ анх итгэж санхүүжүүлсэн хүмүүсийн нэг шүү! Гэсэн өөрөөрөө бахархах мэдрэмжийг авах

● Дэлхийд гарах потенциалтай гэж харсан. Монгол залуусын энэ төслийг дэмжье! Энэ төсөл Монголын нэрийг дэлхийд гаргаж ирэхүйц төсөл гэж харах

Эргээд шалтгаануудыг нь өгч чадахуйц өөрсдийн үнэт зүйл, зорилгыг зөв тодорхойлсон storytelling-ээ тусгах зайлшгүй шаардлагатай. Үүндээ аль болох мэргэжлийн найруулан бичдэг хүмүүсээс зөвлөгөө авч илүү нухацтай хандахыг Фандиа зөвлөж байна.

Бид яагаад би энэ төслийг хийхээр болсон бэ? Энэ төсөл амжилттай санхүүжилт босгох нь хэнд, юунд хэрэгтэй вэ? Гэх зэрэг асуултуудад хариулахуйц түүх бичээгүй байдаг нь төслүүдийг амжилтгүй болох шалтгаан болдог.

Жишээ нь: Амьтан тэжээх дуртай, амьтанд хайртай хүн байжээ. Тэрээр амьтдын асуудалд үргэлж санаа зовж, гудамжинд эзэнгүй байгаа амьтдад би яаж туслах вэ? гэж боддог. Тэгвэл танай төсөл энэхүү асуудлыг шийдэхийн тулд crowdfunding босгохоор зорьж байгаа бол яг тухайн санхүүжилт олгох шийдвэр гаргалтад нөлөөлөхүйц түүхийг оруулсан байхад санхүүжилт олгох нь тодорхой.

Tip 4: Маркетинг төлөвлөгөө заавал гаргаарай

Fundea.mn дээр л байршуулахад санхүүжилт босчихно гэж зарим төслүүд ойлгодог. Энэ бол буруу ойлголт. Фандиа бол зөвхөн платформ. Төсөл болон санхүүжүүлэгчдийг холбох, тэдний харилцан нэгнийхээ мэдээллийг авах, санхүүжилтээ өгч, авалцах технологийн шийдлүүдийг хийж гүйцэтгэсэн ТАВЦАН гэсэн үг. Бид жишээ нь: Фэйсбүүк дээр ямар ч маркетинг хийхгүйгээр нэг пост бичээд орхиход л тэр нь хандалт авч, борлуулагдана гээд хүлээгээд байгаатай адил гэсэн үг.

Маркетинг төлөвлөгөө заавал гаргаарай

Тиймээс санхүүжүүлэгчдэд мэдээллээ хүргэх төлөвлөгөөг төслийн байрших хугацаатайгаа уялдуулан гаргах шаардлагатай. Төслөө оруулахаас өмнө хамгийн багадаа 3 сар бэлдээрэй гэж дээр дурдсанчлан төслөө байршуулаагүй байх тухайн хугацаандаа маркетингийг ажлаа эхлэх хэрэгтэй шүү.

Төслөө байршуулсан хугацаа нь хий дэмий өнгөрөөхгүйгээр яг зорилтод санхүүжүүлэгчдэд хүрэхийн тулд төлөвлөгөөг анхнаас нь нарийн тооцож гаргаарай. Төлөвлөгөө гаргах нь чухал гэдгийг Фандиа ч хэлээд байгаа юм биш. Дэлхийн crowdfunding-ийн маш олон платформуудын амжилттай жишээнүүдээс үндэслэн экспертүүд хүртэл үүнийг онцолдог байна.

Маркетингаа төлөвлөхдөө 7, 7 хоногоор хийх ажлууддаа хяналт тавьж, юу нь амжилтгүй болов? Яагаад санхүүжилтээ босгож чадахгүй байна? гэдэг дээрээ хурдан арга хэмжээ авч шаардлагатай бол арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Хэрвээ төсөл санаачлагч маркетингаа хийж чаддаг бол давуу талтай ч мэргэжлийн маркетингийн хүн биш л бол заавал мэргэжлийн газарт маркетингаа даатгаарай гэдгийг зөвлөе. Төсөвгүй маркетинг гэж байхгүй учир анх босгохоор зорьсон санхүүжилтэд нь маркетингийн зардал гарна гэдгийг тооцоолоорой. Маркетинг дээрээ нэмэлтээр fundea.mn дээр байршуулж байгаа төслийнхөө үг текст дизайнд ач холбогдол өгөөрэй.

Тухайлбал:

● Төслийн танилцуулга хэсэгт бичлэг байршуулах. Энэхүү бичлэг нь танай төслийн талаарх мэдээлэл, яагаад санхүүжүүлэх ёстой шалтгаан, амжилттай санхүүжилтээ босговол хэдий хугацаанд төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зэрэг текстээр тайлбарлаж бичсэн зүйлсээ бүгдийг нь ойлгомжтойгоор тайлбарласан байх шаардлагатай.

● Бичлэг нь 2- 3 минутад багтвал сайн. Мөн тоон мэдээлэл оруулсан байхаас гадна заавал бодит хүн ярьж байж итгэл үнэмшил үүсдэг гэсэн судалгаа байдаг.

● Төслийн нүүр зурагт санхүүжүүлэгчдийн сонирхлыг татахуйц зураг дизайн оруулсан байх

● Төслийн нэрийг хэт урт биш хэн ч харсан санхүүжүүлэхэд ойлгомжтой нэр оноож өгсөн байх

Tip 5: Хамгийн сүүлийн анхаарах ёстой зүйл бол “Үйлчилгээний нөхцөл” -тэй дахин бас дахин танилцаарай.

Үйлчилгээний нөхцөлтэй санхүүжүүлэгч нар болон төсөл санаачлагчид ч маш нарийн уншиж танилцах шаардлагатай.

Үйлчилгээний нөхцөлд Fundea.mn дээр таны төслийн босгосон дүнгээс хэдэн төгрөгийн ШИМТГЭЛ авах талаар болон төсөл санаачлагч ямар хуулийн эрх үүрэгтэй, санхүүжүүлэгч нартаа амласан урамшууллаа өгөхгүй бол төсөл санаачлагч ямар хуулийн хариуцлага вэ? зэрэг нэн чухал мэдээллүүд багтсан байдаг. Манай үйлчилгээний нөхцөлд заагдсан хуулийн заалтууд нь бидний хамтран ажилладаг “Legal Policy” хуулийн байгууллагаас гардаг. Үйлчилгээний нөхцөлтэй анхааралтай танилцсанаар төсөл санаачлагч нь татвар, шимтгэл, хуулийн холбогдолтой зэрэгтэй тооцоолоогүй гэнэтийн асуудлууд үүсэхээс урьдчилан сэргийлж чадна.

Мэдээж дээр дурдсан 5 ЗӨВЛӨМЖӨӨС гадна өөр олон анхаарах ёстой зүйлүүд гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс төсөлдөө амжилттай санхүүжилт босгомоор байгаа бол өөр хэл дээр Youtube-ээс болон бусад сувгуудаас энэ төрлийн сэдвийг хайж судлахыг зөвлөж байна.

Урамшууллын болон хандивын төсөлд олон нийтээс санхүүжилт босгодог энэхүү crowdfunding гэх ойлголтыг Монголчууд бид ойлгоод хэрэглээд дадчихвал олон старт-апууд, жижиг дунд бизнесүүдэд үйл ажиллагаагаа томруулахад нь - банкнаас зээл авах, хөрөнгө оруулагчтай болох гэдэг хоёрхон сонголтоос гадна дахин нэг гаргалгаа нэмэгдэж илүү ихийг хийж бүтээх урам зориг болно гэдэгт ФАНДИА нь итгэлтэй байна.

Олон нийтээс санхүүжилт босгож чадахуйц төсөл, шинэлэг санал санаачилгатай хэн бүхэнд манай платформ үргэлж нээлттэй.

Санаагаа санхүүжүүл.

ФАНДИА