Нийслэлийн иргэд жилдээ 30 хоногийг замын түгжрэлд өнгөрүүлдгээс 10 хоног нь ослоос шалтгаалдаг. Нэг осол тутамд 400-800 автомашин түгжирч иргэд цаг хугацаа, зардал, бүтээмж, эрүүл мэндээрээ давхар хохирдог.
ZURAGU нь машины эвдрэлийг газар дээр нь танин, хохирлын хэмжээг тодорхойлсноор 3 минутанд зам чөлөөлөх боломжийг олгоно.
Маш олон автомашины загварууд шинээр гарч, хэрэглээнд орж буйтай холбоотойгоор бид шинэ автомашинуудын дата худалдан авч, хиймэл оюун ухааны моделио сайжруулах хүсэлтэй байна.
ZURAGаа дараад гэртээ харья!

Томоохон ажлын уулзалттай өдөр гэрээсээ эртлэн гараад түгжрэлд явж байв. Гэнэт нөгөө урсгалд явж байсан машины жолооч юу юугүй ойртон ойртсоор миний машиныг мөргөчихсөн. Түүний буруу байсан учраас цагдаад дуудлага өгч, зам дээр цагдаа хүлээж 40 минут зогссон. 2 эгнээ битүү түгжирсэн учраас ажил руугаа яарч байгаа хүмүүс сигналдан асар их бухимдлаа бид хоёр руу илэрхийлж байв.
Цагдаа ирээд бид хоёрын бичиг баримтыг хураагаад, замаа чөлөөлөөд тээврийн цагдаа дээр ирээрэй гээд явсан. Бид хоёр явсаар цагдаа дээр 11 цаг гэж очсон хэдий ч бичиг баримт хураасан цагдааг 16:30 минут хүртэл хүлээж чухал уулзалттай өдрөө эд хөрөнгө, үнэт цагаараа хохирсон . Цагдааг хүлээн суухдаа нөгөө буруутай жолооч маань даатгал руугаа ярьж зөвлөгөө авч байгааг нь сонсож суулаа. Цагдаагаас гараад үнэлгээний компани, банк бус, даатгалын компани руугаа явах юм байна. Ямартай ч миний хохирлыг барагдуулахын тулд дахиад маш их хугацааг зарцуулах нь ойлгомжтой байв.
Тухайн үед цагдааг хүлээж суухдаа үүнийг яагаад хялбар шийдэж болохгүй гэсэн бодолд өөрийн эрхгүй автаж олон хүний цаг хугацааг хэмнэх шийдлийг бий болгохоор багтайгаа ярилцан санаагаа олсон.
