Энэ төслийн хугацаа дууссан байна.

ZURAGаа дараад гэртээ харья

Хиймэл оюун ашиглан автомашины эвдрэлийг хормын зуур таних шийдэл

7'080'000 ₮

Нийт босгох дүн: 5'250'000 ₮

project image

Хэдийн хувийн магадлалтай таньдаг вэ?

Бидний хамгийн сүүлийн хийсэн тайлангаар 95-98% тайгаар автомашины эд анги, эвдрэлийг таньж чадаж байна.

Автомашины зургийг өмнө нь зүгээр байх үед нь аваад харьцуулдаг уу?

Үгүй. Эвдрэл үүссэн үед нь л автомашиныхаа зургийг авахад хангалттай. Zuragu хиймэл оюун ухаан нь хүн хараад таньдагтай яг ижилхэн ажилладаг.

Хэдий хугацаа зарцуулсан бэ?

Сүүлийн 2-3 жилийн хугацаанд тасралтгүй ажилласан төсөл юм.

Гадаадын улс орноос авч ашиглаж буй модель байгаа юу?

Байхгүй. Энэхүү хиймэл оюун ухааныг зөвхөн монгол залуучууд өөрсдөө сургаж, бүтээсэн.

Хохирлын хэмжээг юунд үндэслэж гаргадаг вэ?

Зах зээлийн дундаж үнэд үндэслэн гаргадаг. Жишээ нь: Таны автомашины эд ангитай төстэй бүх дата дундаас дундаж үнэлгээг нь олоод түүгээрээ гаргаж буй. Удахгүй шууд зах зээл дээр зарагдаж буй сэлбэгийг санал болгоно.

Энэхүү хиймэл оюуныг ашиглаж эхэлсэн үү?

Тийм ээ. АГУЛА даатгал компанийн нөхөн төлбөрийн үйл ажиллагаанд энэ оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ашиглаж эхэлсэн. Ингэснээр АГУЛА-гийн харилцагчид нөхөн төлбөр авахдаа ашиглах боломжтой болж байна.

Танай хиймэл оюун ухааны хэрэглээ нь юу вэ?

Гадны улс орнуудын жишээгээс үэзхэд Автомашин түрээсийн үйлчилгээ, Засварын газрууд, Хохирол үнэлгээний компаниуд, Даатгалын компаниуд түлхүү ашиглаж эхэлсэн байдаг. Мөн бүрдэж буй датаг ашиглан Автомашин үйлдвэрлэгч нар дараагийн загвараа үйлдвэрлэхдээ аюулгүй байдлаа илүү сайжруулахад анхаарч байна.

Нийгэмд ямар ач тустай вэ?

Түгжрэлийн томоохон шалтгаан нь осол байдаг бол үүний 80% орчим дандаа жижиг эд анги эвдэрсэн байдаг. Үүнээс шалтгаалж иргэд маш их бүтээмжээ алдаж буйг багасгах боломжтой. Улаанбаатар хотын иргэн бүр хэрэглэж эхэллээ гэж үзэхэд хотын дундаж хурдыг 7.5км цагаар хурдасгах боломжтой гэсэн тооцоо байдаг.


photo

agula

Идэвхтэй: 12 сарын өмнө


Зорилтот санхүүжилтээ босгож чадаагүй тохиолдолд санхүүжилт олгогчдод буцаан олголт хийгдэнэ.

Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

Гишүүдийн тоо 4

team member profile picture

Мөнхтөр

Project manager

team member profile picture

Мандалбаяр

CTO

team member profile picture

Батням

Project Coordinator

team member profile picture

Чойсүрэн

Data Scientist

Zuragu систем 5 удаа ашиглах эрх

Урамшуулал 10'000 ₮

ZURAGU хиймэл оюуныг бодитоор ашиглаж, автомашины эвдрэлийг таних, хохирлын хэмжээг тодорхойлох боломжийг олгоно.

Энэхүү урамшуулалд зөвхөн “ХУВЬ ХҮН буюу ИРГЭН” санхүүжилт олгох боломжтой. Таньд энэхүү урамшуулал санхүүжилтээ амжилттай босгосноос хойш 3 хоногийн дараа олгогдоно.


Zuragu систем 5 удаа ашиглах + Гэнэтийн ослын даатгал

Урамшуулал 20'000 ₮

ZURAGU хиймэл оюуныг бодитоор ашиглаж, автомашины эвдрэлийг таних, хохирлын хэмжээг тодорхойлох боломжийг олгоно.

Мөн Бэртэж, гэмтэх үед тань эмчилгээний төлбөр олгох даатгалын бүтээгдэхүүн дагалдан танд очих болно.


Энэхүү урамшуулалд зөвхөн “ХУВЬ ХҮН буюу ИРГЭН” санхүүжилт олгох боломжтой. Таньд энэхүү урамшуулал санхүүжилтээ амжилттай босгосноос хойш 3 хоногийн дараа олгогдоно.


Хиймэл оюун ухааны анхан шатны сургалт 3 цаг /Онлайн/

Урамшуулал 50'000 ₮

ZURAGU хиймэл оюуныг бүтээсэн багийн гишүүдээс хиймэл оюун ухааны анхан шатны хичээл авах боломжийг олгоно.


Энэхүү урамшуулалд зөвхөн “ХУВЬ ХҮН буюу ИРГЭН” санхүүжилт олгох боломжтой. Таньд энэхүү урамшуулал санхүүжилтээ амжилттай босгосноос хойш 7 хоногийн дотор утсаар холбогдож олгогдоно.