Энэ төслийн хугацаа дууссан байна.

ZURAGаа дараад гэртээ харья

Хиймэл оюун ашиглан автомашины эвдрэлийг хормын зуур таних шийдэл

7'080'000 ₮

Нийт босгох дүн: 5'250'000 ₮

project image

Нийслэлийн иргэд жилдээ 30 хоногийг замын түгжрэлд өнгөрүүлдгээс 10 хоног нь ослоос шалтгаалдаг. Нэг осол тутамд 400-800 автомашин түгжирч иргэд  цаг хугацаа, зардал, бүтээмж, эрүүл мэндээрээ давхар хохирдог. 

ZURAGU нь машины эвдрэлийг газар дээр нь танин, хохирлын хэмжээг тодорхойлсноор 3 минутанд зам чөлөөлөх боломжийг олгоно.

Маш олон автомашины загварууд шинээр гарч, хэрэглээнд орж буйтай холбоотойгоор бид шинэ автомашинуудын дата худалдан авч, хиймэл оюун ухааны моделио сайжруулах хүсэлтэй байна.

ZURAGаа дараад гэртээ харья! 

Төслийн түүх

Томоохон ажлын уулзалттай өдөр гэрээсээ эртлэн гараад түгжрэлд явж байв. Гэнэт нөгөө урсгалд явж байсан машины жолооч юу юугүй ойртон ойртсоор миний машиныг мөргөчихсөн. Түүний буруу байсан учраас цагдаад дуудлага өгч, зам дээр цагдаа хүлээж 40 минут зогссон. 2 эгнээ битүү түгжирсэн учраас ажил руугаа яарч байгаа хүмүүс сигналдан асар их бухимдлаа бид хоёр руу илэрхийлж байв.

Цагдаа ирээд бид хоёрын бичиг баримтыг хураагаад, замаа чөлөөлөөд тээврийн цагдаа дээр ирээрэй гээд явсан. Бид хоёр явсаар цагдаа дээр 11 цаг гэж очсон хэдий ч бичиг баримт хураасан цагдааг 16:30 минут хүртэл хүлээж чухал уулзалттай өдрөө эд хөрөнгө, үнэт цагаараа хохирсон . Цагдааг хүлээн суухдаа нөгөө буруутай жолооч маань даатгал руугаа ярьж зөвлөгөө авч байгааг нь сонсож суулаа. Цагдаагаас гараад үнэлгээний компани, банк бус, даатгалын компани руугаа явах юм байна. Ямартай ч миний хохирлыг барагдуулахын тулд дахиад маш их хугацааг зарцуулах нь ойлгомжтой байв. 

Тухайн үед цагдааг хүлээж суухдаа үүнийг яагаад хялбар шийдэж болохгүй гэсэн бодолд өөрийн эрхгүй автаж олон хүний цаг хугацааг хэмнэх шийдлийг бий болгохоор багтайгаа ярилцан санаагаа олсон.



photo

agula

Идэвхтэй: 12 сарын өмнө


Зорилтот санхүүжилтээ босгож чадаагүй тохиолдолд санхүүжилт олгогчдод буцаан олголт хийгдэнэ.

Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

Гишүүдийн тоо 4

team member profile picture

Мөнхтөр

Project manager

team member profile picture

Мандалбаяр

CTO

team member profile picture

Батням

Project Coordinator

team member profile picture

Чойсүрэн

Data Scientist

Zuragu систем 5 удаа ашиглах эрх

Урамшуулал 10'000 ₮

ZURAGU хиймэл оюуныг бодитоор ашиглаж, автомашины эвдрэлийг таних, хохирлын хэмжээг тодорхойлох боломжийг олгоно.

Энэхүү урамшуулалд зөвхөн “ХУВЬ ХҮН буюу ИРГЭН” санхүүжилт олгох боломжтой. Таньд энэхүү урамшуулал санхүүжилтээ амжилттай босгосноос хойш 3 хоногийн дараа олгогдоно.


Zuragu систем 5 удаа ашиглах + Гэнэтийн ослын даатгал

Урамшуулал 20'000 ₮

ZURAGU хиймэл оюуныг бодитоор ашиглаж, автомашины эвдрэлийг таних, хохирлын хэмжээг тодорхойлох боломжийг олгоно.

Мөн Бэртэж, гэмтэх үед тань эмчилгээний төлбөр олгох даатгалын бүтээгдэхүүн дагалдан танд очих болно.


Энэхүү урамшуулалд зөвхөн “ХУВЬ ХҮН буюу ИРГЭН” санхүүжилт олгох боломжтой. Таньд энэхүү урамшуулал санхүүжилтээ амжилттай босгосноос хойш 3 хоногийн дараа олгогдоно.


Хиймэл оюун ухааны анхан шатны сургалт 3 цаг /Онлайн/

Урамшуулал 50'000 ₮

ZURAGU хиймэл оюуныг бүтээсэн багийн гишүүдээс хиймэл оюун ухааны анхан шатны хичээл авах боломжийг олгоно.


Энэхүү урамшуулалд зөвхөн “ХУВЬ ХҮН буюу ИРГЭН” санхүүжилт олгох боломжтой. Таньд энэхүү урамшуулал санхүүжилтээ амжилттай босгосноос хойш 7 хоногийн дотор утсаар холбогдож олгогдоно.