Энэ төслийн хугацаа дууссан байна.

АВДАР ДҮҮРЭН ЦЭВЭР АГААР

AIREE 3.0 – Цоо шинэ агаар цэвэршүүлэгчийг урьдчилсан захиалгаар 20% хямдралтай аваарай

project image

Урамшуулал

Авдар дүүрэн цэвэр агаар

480'000 ₮

Бид "АВДАР ДҮҮРЭН ЦЭВЭР АГААР" төслийн хүрээнд эхний 200ш урьдчилсан захиалгыг 20% хямдралтайгаар санал болгож байна.

Үндсэн үнэ: 600'000₮

Хямдралтай үнэ: 480'000₮

Энэхүү урамшуулалд БАЙГУУЛЛАГА болон“ХУВЬ ХҮН буюу ИРГЭН” санхүүжилт олгох боломжтой бөгөөд 2025.10.20 - 2025.11.20 ний өдрийн хооронд бидний төслийг дэмжсэн эхний 200 захиалагчид хүчинтэй болно.

Таны урьдчилан захиалсан бүтээгдэхүүн 2025.11.20 - 2025.11.29 өдрүүдийн хооронд таны гарт хүргэгдэх болно.

Дэмжлэг (Урамшуулалгүй)

Та өөрийн хүссэн дүнгээрээ санхүүжилт өгч төслийг дэмжээрэй.

Өнөө үед бидний хамгийн ЭРХЭМ зүйл бол эрүүл мэнд гэдэгтэй маргах хүн үгүй биз. Монголчууд бидний хамгийн эрхэм нандин зүйлсээ хадгалж, хамгаалж ирсэн эдлэл бол АВДАР билээ. Тийм ч учраас бид таны болон танай гэр бүлийн хамгийн эрхэм зүйл болох ЭРҮҮЛ МЭНДийг хамгаалах зорилгоор AIREE 3.0 загварыг авдраас сэдэвлэн бүтээлээ. 

Өлзий хээгээр чимэглэсэн энэхүү төхөөрөмж нь эрүүл энх, урт удаан наслахын бэлгэдэл бөгөөд таны гэрт дундаршгүй цэвэр агаарыг бэлэглэнэ. Бат бөх, удаан эдэлгээтэй, илүү том агаар шүүгчтэй Airee 3.0 нь өмнөх загвараасаа бүхий л талаараа 33%-иар илүү хүчин чадалтай болсон.

Airee нь Фандиа платформтой хоёр дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд хамгийн гол нь бид та бүхний тусламжтайгаар өнгөрсөн жилд зарлагдсан “Цэвэр Агаартай Өвөл” төслийнхөө зорилтод амжилттай хүрч, “100% байгальд задрах хонины ноосон шүүгч”ийн бүрэн хүчин чадал бүхий үйлдвэрийг ашиглалтад оруулаад байна. 

Энэхүү АВДАР ДҮҮРЭН ЦЭВЭР АГААР - төслийн борлуулалтын орлогоороо бид ирэх жилүүдэд Airee брэндийг Зүүн Өмнөд Ази болон Америк тивийн зах зээлд экспортлохоор зорьж байна. Та Airee 3.0-г үндсэн үнээс 20% хямдралтайгаар урьдчилан захиалснаар монгол инновацийг дэлхийд таниулах үйлсэд хувь нэмрээ оруулах боломжтой.

Мөн та бүхэн энэ жил АВДАР ДҮҮРЭН ЦЭВЭР АГААР - төсөлд оролцсоноор бидний үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй, ЦЭВЭР АГААРТАЙ ЦЭЦЭРЛЭГийн тоог нэмэгдүүлэх аянд нэгдэх юм.

Яаж?

Фандиа платформ дээр борлуулагдсан нийт  борлуулалтын 10% хувь буюу худалдаалагдсан 10 төхөөрөмж бүрд 1 төхөөрөмж хадгалагдана. Төслийн хүрээнд 200 төхөөрөмж борлуулах төлөвлөгөөтэй байгаа ба кампанит ажил дуусахад хадгалагдсан 20 төхөөрөмж маань УБ хотын агаарын бохирдол өндөртэй бүсээс 1-2 цэцэрлэгийг сонгож АВДАР ДҮҮРЭН ЦЭВЭР АГААР бэлэглэнэ ээ гэсэн үг.

2024 онд бид 140 төхөөрөмжийн урьдчилсан захиалга хийж нийт 14 ширхэг агаар цэвэршүүлэгчийг 1 цэцэрлэг, 2 бага сургуульд хандивлаж, олон олон хүүхдэд цэвэр агаар бэлэглэсэн. 

Бидний үйл ажиллагааг дэмжин гэр бүлдээ, ойр дотнын хүмүүстээ мөн цэцэрлэгийн хүүхдүүдэд ч цэвэр агаар бэлэглээрэй.


Төслийн түүх

Байгальдаа ээлтэй, хүндээ ээлтэй орчинг бүтээх зорилгын дор Монгол залуус нэгдэж биотехнологи, шинжлэх ухаанд суурилсан AIREE бүтээгдэхүүн, бизнесийг бүтээж байна. 

Бидний шийдэж буй эхний асуудал бол дотоод орчны агаарын бохирдол. Цэвэр агаар амьсгалахын тулд бид үнэтэй агаар цэвэршүүлэгч авсан хэр нь солих фильтр олддоггүй гэх мэт олон асуудалтай тулгардаг. Үүнийг шийдэх зорилгоор бид 100% Монгол хонины ноосоор бүтээсэн байгальд ээлтэй материал ашиглан агаар цэвэршүүлэгч гаргаад байна

Цаашдаа бид олон улсын зах зээл тэр дундаа Америк, Зүүн өмнөд Азийн орнуудад өөрсдийн бүтээгдэхүүнээ гаргаж илүү олон хэрэглэгчтэй болохыг зорьж байна. Бидэнтэй хамт Монгол инновацийг дэлхийд таниулах үйлсэд хувь нэмрээ оруулахыг хүссэн хэн бүхэнд энэхүү платформд төслөө олон нийтэд нээлттэйгээр оруулж байна.

Бидний тухай дэлгэрэнгүйг доорх линкээс харна уу.

https://airee.mn/about-us


Зорилгодоо хүрсэн эсэхээс үл хамааран босгосон санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид олгоно.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

team member profile picture

М. Батмөнх

CEO

team member profile picture

М. Оюунгэрэл

CICO

team member profile picture

Ц. Хулан

COO

team member profile picture

А. Бэлгүтэй

CMO