Энэ төслийн хугацаа дууссан байна.

ЦЭВЭР АГААРТАЙ ӨВӨЛ

Airee 2.0 - Цоо Шинэ Агаар Цэвэршүүлэгчийг 20% хямдралтай худалдан авах

53'760'000 ₮

Нийт босгох дүн: 38'400'000 ₮

project image

Бид хүндээ ээлтэй, эрүүл цэвэр агаар амьсгалах хямд, хүртээмжтэй, дээрээс нь байгальд ээлтэй арга замыг сүвэгчлэн, дэвшилтэт технологийг бүтээж, 2 жилийн дотор үйлдвэрлэлээ эхлүүлээд байна.  Энэ жил бид үйлдвэрийн эхний хэсэг болох 100% байгальд задрах хонины ноосоор фильтрийн материалыг масс үйлдвэрлэлд оруулах шугамаа ашиглалтад оруулсан. Хэдий тийм боловч бид агаар цэвэршүүлэгч төхөөрөмжид ашиглагдах эцсийн фильтрийг масс үйлдвэрлэх боломжгүй хэвээр л байна.

Тиймээс бид та бүгдэд ЦЭВЭР АГААРТАЙ ӨВӨЛ - олон нийтээс санхүүжилт болгох урамшуулалт төслөөрөө Airee 2.0 - Цоо шинэ агаар цэвэршүүлэгчийн загварийг танилцуулж байна.

Энэхүү ЦЭВЭР АГААРТАЙ ӨВӨЛ - олон нийтээс санхүүжилт болгох төслийн борлуулалтын орлогоороо бид эцсийн филтьр үйлдвэрлэх төхөөрөмжөө худалдан авах болно. Ингэснээр бид ирэх жил 100% байгальд задрах эцсийн фильтр (агаар шүүгч)-ийг масс үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой болох юм.

Та зөвхөн ЦЭВЭР АГААРТАЙ ӨВӨЛ - төслөөр Airee 2.0 шинэ загварын агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг 20%-н хямдралтай урьдчилан захиалж авах боломжтой. Crowdfunding оролцсоноор та 10 сарын 5-18-ны хооронд бүтээгдэхүүнээ авах юм.

2023 онд бид Сайншанд Салхин Парктай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Сайншанд сумын 14-р цэцэрлэгт энэхүү Crowdfunding-д худалдаалагдаж буй Airee 2.0 шинэ загварыг + цонхны филтьрийг суурилуулж "Цэвэр Агаартай Цэцэрлэг" төслийг хэрэгжүүлсэн. Бид бүтэн өвлийн турш цэцэрлэгийн агаарыг цэвэр байлгаснаар, хүүхдүүдийн өвчлтэй чөлөөтэй байх нь өмнөх жилүүдээс буурч, ирц сайжирсан билээ.

Та бүхэн энэ жил ЦЭВЭР АГААРТАЙ ӨВӨЛ - төсөлд оролцсоноор бидний үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй, Цэвэр агаартай цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх аянд нэгдэнэ.

Яаж?

Нийт бүтээгдэхүүний борлуулалтын 10% хувь буюу 10 төхөөрөмж худалдагдах бүрт 1 төхөөрөмж хадгалагдана. Төслийн хүрээнд 100 төхөөрөмж борлуулах төлөвтэй байгаа ба кампанит ажил дуусахад хадгалагдсан 10 төхөөрөмж маань УБ хотын агаарын бохирдол өндөртэй бүсээс 1 Цэцэрлэгийг сонгож ЦЭВЭР АГААРТАЙ ӨВӨЛжүүлнэ ээ гэсэн үг.

Бидний үйл ажиллагааг дэмжин гэр бүлдээ, ойр дотны хүмүүстээ мөн цэцэрлэгийн хүүхдүүдэд ч цэвэр агаар бэлэглээрэй.

Төслийн түүх

Байгальдаа ээлтэй, хүндээ ээлтэй орчинг бүтээх зорилгын дор Монгол залуус нэгдэж биотехнологи, шинжлэх ухаанд суурилсан бүтээгдэхүүн, бизнесийг бүтээж байна. 

Зорилго

Бидний шийдэж буй эхний асуудал бол агаарын бохирдол. Цэвэр агаар амьсгалахын тулд бид үнэтэй агаар цэвэршүүлэгч авсан хэр нь солих фильтр олддоггүй гэх мэт олон асуудалтай тулгардаг. Үүнийг шийдэх зорилгоор бид байгальд ээлтэй материал ашигласан агаар цэвэршүүлэгч гаргаад байна.

Гэртээ, ажил дээрээ, хаана ч байсан эрүүл амьсгалахад хялбар орчинг бүтээх нь бидний зорилго билээ.

Бидний тухай дэлгэрэнгүйг доорх линкээс харна уу.

https://airee.mn/staging/4682/?page_id=1989


photo

airee2024

Идэвхтэй: 2 сарын өмнө


Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

Гишүүдийн тоо 3

team member profile picture

М.Батмөнх

CEO

team member profile picture

М.Оюунгэрэл

CICO

team member profile picture

Ц.Хулан

COO

ЦЭВЭР АГААРТАЙ ӨВӨЛ

Урамшуулал 384'000 ₮

Зах зээлд 480'000.00 төгрөгийн үнээр худалдаанд гарах Airee 2.0 - Агаар цэвэршүүлэгчийг та бүхэн 20%-ийн бодит хөнгөлөлттэй үнээр буюу 384'000.00₮-өөр худалдан авах боломжтой.

Үүнээс гадна энэхүү төхөөрөмжийг авсан хэрэглэгч бүр дараа жил Монголдоо үйлдвэрлэсэн 100% байгальд задардаг Airee агаар шүүгчийн 30%-н хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрхтэй болно.

Та бүхэн энэ жил ЦЭВЭР АГААРТАЙ ӨВӨЛ - төсөлд оролцсоноор бидний үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй, Цэвэр агаартай цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх аянд нэгдэнэ.

Яаж?

Нийт бүтээгдэхүүний борлуулалтын 10% хувь буюу 10 төхөөрөмж худалдагдах бүрт 1 төхөөрөмж хадгалагдана. Төслийн хүрээнд 100 төхөөрөмж борлуулах төлөвтэй байгаа ба кампанит ажил дуусахад хадгалагдсан 10 төхөөрөмж маань УБ хотын агаарын бохирдол өндөртэй бүсээс 1 Цэцэрлэгийг сонгож ЦЭВЭР АГААРТАЙ ӨВӨЛжүүлнэ ээ гэсэн үг.

─────────────────────

Энэхүү урамшуулалд “БАЙГУУЛЛАГА” болон “ХУВЬ ХҮН буюу ИРГЭН”аль аль нь санхүүжилт олгох боломжтой. 

Урамшуулалд оролцсон хувь хүн болон байгууллагууд 10-р сарын 10-наас эхлэн урамшуулалд оролцсон дарааллын дагуу агаар цэвэршүүлэгчээ хүлээн авах боломжтой.