Энэ төслийн хугацаа дууссан байна.

ЦЭВЭР АГААРТАЙ ӨВӨЛ

Airee 2.0 - Цоо Шинэ Агаар Цэвэршүүлэгчийг 20% хямдралтай худалдан авах

53'760'000 ₮

Нийт босгох дүн: 38'400'000 ₮

project image

Агаар цэвэршүүлэгч фильтртэйгээ ирэх үү?

Тийм ээ. Хайрцганд дараах зүйлс дагалдаж ирнэ: 1 ширхэг Агаар цэвэршүүлэгч 1 ширхэг Оргинал HEPA эх шүүлтүүр (Урьдчилан суулгасан) 1 ширхэг цахилгаан залгуур 1 ширхэг хэрэглэгчийн гарын авлага 1 ширхэг Эфирийн тосны хайрцаг 1 ширхэг Оргинал эфирийн тосны дэвсгэр

Хүргэлт байгаа юу?

Байгаа. Гэхдээ бид хүргэлтийн компаниудтай хамтран ажилладаг учир бага хэмжээний хүргэлтийн төлбөр төлөн Улаанбаатар хот дотор хүргүүлэх боломжтой гэдгийг анхаарна уу.

Airee 2.0 агаар цэвэршүүлэгчийн фильтр 100% байгальд задрах уу?

Үгүй. Хэдий бид 100% задардаг фильтрийн материалыг хонины ноосоор үйлдвэрлэдэг болсон ч эцсийн фильтр болгоход шаадлагтай тоног төхөөрөмж байхгүй тул энэ удаагийн төхөөрөмжид дагалдаж ирэх фильтр нь Байгальд Хагас задрах (Partially Biodegradable Filter) - HEPA шүүгч юм. Тийм ч учраас бид энэхүү олон нийтийн санхүүжилтийг зарлаж борлуулалтын орлогоороо тус төхөөрөмжүүдийг худалдан авхаар төлөвлөж байна.

Фильтрээ хэзээ солих вэ?

Агаар цэвэршүүлэгч маань бохирдол хэмжигчтэй тул “Шүүгч солих” гэрэл ассан үед фильтрээ солино уу. Улаанбаатар хотын нөхцөлд байршлаасаа хамааран 3-6 сар тутамд шүүгч солих гэрэл асдаг. Агаарын бохирдол ихтэй бүсэд буюу авто замтай ойрхон, 1-3 давхарт амьдардаг, эсвэл агаарын бохирдлын голомт болох Баянхошуу, Налайх зэрэг бүсүүдэд амьдардаг бол 3 сар тутам солих шаардлагатай. Харин агаарын бохирдол харьцангуй багатай бүсэд амьдардаг бол 6 сар тутам солино.


photo

airee2024

Идэвхтэй: 2 сарын өмнө


Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

Гишүүдийн тоо 3

team member profile picture

М.Батмөнх

CEO

team member profile picture

М.Оюунгэрэл

CICO

team member profile picture

Ц.Хулан

COO

ЦЭВЭР АГААРТАЙ ӨВӨЛ

Урамшуулал 384'000 ₮

Зах зээлд 480'000.00 төгрөгийн үнээр худалдаанд гарах Airee 2.0 - Агаар цэвэршүүлэгчийг та бүхэн 20%-ийн бодит хөнгөлөлттэй үнээр буюу 384'000.00₮-өөр худалдан авах боломжтой.

Үүнээс гадна энэхүү төхөөрөмжийг авсан хэрэглэгч бүр дараа жил Монголдоо үйлдвэрлэсэн 100% байгальд задардаг Airee агаар шүүгчийн 30%-н хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрхтэй болно.

Та бүхэн энэ жил ЦЭВЭР АГААРТАЙ ӨВӨЛ - төсөлд оролцсоноор бидний үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй, Цэвэр агаартай цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх аянд нэгдэнэ.

Яаж?

Нийт бүтээгдэхүүний борлуулалтын 10% хувь буюу 10 төхөөрөмж худалдагдах бүрт 1 төхөөрөмж хадгалагдана. Төслийн хүрээнд 100 төхөөрөмж борлуулах төлөвтэй байгаа ба кампанит ажил дуусахад хадгалагдсан 10 төхөөрөмж маань УБ хотын агаарын бохирдол өндөртэй бүсээс 1 Цэцэрлэгийг сонгож ЦЭВЭР АГААРТАЙ ӨВӨЛжүүлнэ ээ гэсэн үг.

─────────────────────

Энэхүү урамшуулалд “БАЙГУУЛЛАГА” болон “ХУВЬ ХҮН буюу ИРГЭН”аль аль нь санхүүжилт олгох боломжтой. 

Урамшуулалд оролцсон хувь хүн болон байгууллагууд 10-р сарын 10-наас эхлэн урамшуулалд оролцсон дарааллын дагуу агаар цэвэршүүлэгчээ хүлээн авах боломжтой.