Бид хүндээ ээлтэй, эрүүл цэвэр агаар амьсгалах хямд, хүртээмжтэй, дээрээс нь байгальд ээлтэй арга замыг сүвэгчлэн, дэвшилтэт технологийг бүтээж, 2 жилийн дотор үйлдвэрлэлээ эхлүүлээд байна. Энэ жил бид үйлдвэрийн эхний хэсэг болох 100% байгальд задрах хонины ноосоор фильтрийн материалыг масс үйлдвэрлэлд оруулах шугамаа ашиглалтад оруулсан. Хэдий тийм боловч бид агаар цэвэршүүлэгч төхөөрөмжид ашиглагдах эцсийн фильтрийг масс үйлдвэрлэх боломжгүй хэвээр л байна.
Тиймээс бид та бүгдэд ЦЭВЭР АГААРТАЙ ӨВӨЛ - олон нийтээс санхүүжилт болгох урамшуулалт төслөөрөө Airee 2.0 - Цоо шинэ агаар цэвэршүүлэгчийн загварийг танилцуулж байна.
Энэхүү ЦЭВЭР АГААРТАЙ ӨВӨЛ - олон нийтээс санхүүжилт болгох төслийн борлуулалтын орлогоороо бид эцсийн филтьр үйлдвэрлэх төхөөрөмжөө худалдан авах болно. Ингэснээр бид ирэх жил 100% байгальд задрах эцсийн фильтр (агаар шүүгч)-ийг масс үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой болох юм.
Та зөвхөн ЦЭВЭР АГААРТАЙ ӨВӨЛ - төслөөр Airee 2.0 шинэ загварын агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг 20%-н хямдралтай урьдчилан захиалж авах боломжтой. Crowdfunding оролцсоноор та 10 сарын 5-18-ны хооронд бүтээгдэхүүнээ авах юм.
2023 онд бид Сайншанд Салхин Парктай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Сайншанд сумын 14-р цэцэрлэгт энэхүү Crowdfunding-д худалдаалагдаж буй Airee 2.0 шинэ загварыг + цонхны филтьрийг суурилуулж "Цэвэр Агаартай Цэцэрлэг" төслийг хэрэгжүүлсэн. Бид бүтэн өвлийн турш цэцэрлэгийн агаарыг цэвэр байлгаснаар, хүүхдүүдийн өвчлтэй чөлөөтэй байх нь өмнөх жилүүдээс буурч, ирц сайжирсан билээ.
Та бүхэн энэ жил ЦЭВЭР АГААРТАЙ ӨВӨЛ - төсөлд оролцсоноор бидний үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй, Цэвэр агаартай цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх аянд нэгдэнэ.
Яаж?
Нийт бүтээгдэхүүний борлуулалтын 10% хувь буюу 10 төхөөрөмж худалдагдах бүрт 1 төхөөрөмж хадгалагдана. Төслийн хүрээнд 100 төхөөрөмж борлуулах төлөвтэй байгаа ба кампанит ажил дуусахад хадгалагдсан 10 төхөөрөмж маань УБ хотын агаарын бохирдол өндөртэй бүсээс 1 Цэцэрлэгийг сонгож ЦЭВЭР АГААРТАЙ ӨВӨЛжүүлнэ ээ гэсэн үг.
Бидний үйл ажиллагааг дэмжин гэр бүлдээ, ойр дотны хүмүүстээ мөн цэцэрлэгийн хүүхдүүдэд ч цэвэр агаар бэлэглээрэй.