Энэ төслийн хугацаа дууссан байна.

Art Ger

Уламжлал шинэчлэлийг хослуулан соёл түгээе

project image

Хугацаа дууссан

Амжилттай боссон дүн:

770'000 ₮

Урамшуулал

Сайн санааны үзүүрт шар тос-1

10'000 ₮

  • Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байдаг, зочилж ирсэн болон зорчин өнгөрч буй дэмжигч маань аян замын алжаал тайлах "Аяга халуун кофе" эсвэл сэнгэнэсэн хүйтэн эйд аваарай
  • "Art Ger-ийн анхны дэмжигчид" хүндэтгэлийн самбарт нэрээ мөнхлөх эрх
  • Талархлын бичиг цахимаар хүлээн авах

Таны дэмжлэг хүүхэд залуусын бүтээлч орчинд бодит хувь нэмэр болох болно.

Сайн санааны үзүүрт шар тос-2

30'000 ₮

  • Таны дэмжлэгээр 1 хүүхэд "Бяцхан STEAM" нэг өдрийн хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах боломж бүрдэнэ.(таны дэмжлэг зөвхөн ART GER төслийг бус орон нутгийн хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ STEAM боловсролыг дэмжиж байна)(хөтөлбөрийн зураг, үр дүнгийн мэдээллийг хүлээн авах)
  • Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байдаг, зочилж ирсэн болон зорчин өнгөрч буй дэмжигч маань аян замын алжаал тайлах "Аяга халуун кофе" эсвэл сэнгэнэсэн хүйтэн эйд аваарай
  • "Art Ger-ийн анхны дэмжигчид" хүндэтгэлийн самбарт нэрээ мөнхлөх эрх
  • Талархлын бичиг цахимаар хүлээн авах

Таны дэмжлэг хүүхэд залуусын бүтээлч орчинд бодит хувь нэмэр болох болно.

Сайн санааны үзүүрт шар тос-3

80'000 ₮

  • Таны дэмжлэгээр 2 хүүхэд "Бяцхан STEAM" нэг өдрийн хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах боломж бүрдэнэ.(таны дэмжлэг зөвхөн ART GER төслийг бус орон нутгийн хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ STEAM боловсролыг дэмжиж байна) (хөтөлбөрийн зураг, үр дүнгийн мэдээлэл хүлээн авах)
  • Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байдаг, зочилж ирсэн болон зорчин өнгөрч буй дэмжигч маань аян замын алжаал тайлах "Аяга халуун кофе болон амтат сэндвич" багцыг аваарай.
  • "Art Ger-ийн анхны дэмжигчид" хүндэтгэлийн самбарт нэрээ мөнхлөх эрх
  • Талархлын бичиг цахимаар хүлээн авах

Таны дэмжлэг хүүхэд залуусын бүтээлч орчинд бодит хувь нэмэр болох болно.

Хандив (Урамшуулалгүй)

Та өөрийн хүссэн дүнгээрээ санхүүжилт өгч төслийг дэмжээрэй.

Анхны үрээ өлгийдөн авч хүүхэд асрах чөлөөтэй буюу декреттэй байгаа залуу ээжийн нээсэн таван ханатай монгол гэр.

Миний бие бага ангийн багш мэргэжилтэй бөгөөд анхны ажлын гараагаа Улаанбаатар хотоос эхэлж улмаар өөрийн төрсөн нутагт ирж амаржсан юм. Энэ л үеэс “ART GER” төсөл маань үүсэж, өсөж торнисон.

Олны хэлж дадсанаар гэртээ зүгээр суудаг ээж болсон миний хувьд хэдий олон сорилттой тулгарч амаргүй өдөр хоногууд өнгөрч байсан ч өөрийн санаанд орж, бодолд багтсан зүйлээ хийх хүсэл дэвэрсэн. Дэлгэрүүлбэл би нутагтаа амьдарч буй олон залуус, хүүхдүүд, хөгшид гээд хэн бүгдэд -дулаан мэдрэмж,

-тод дурсамж,

- шинэ туршлага,

- сайн амт,

- сайхан сэтгэл,

-тухлаг орчин,

-таатай үйлчилгээ,

- шинэ соёл мэдрүүлэхийг зорьсон. Хөдөө орон нутагт ч дэлхийн залууст тренд болж буй туршлагаас хоцрохгүй байж болдог юм байна, бид хаана ч ямар ч орчинд юуг ч бүтээж болдог юм байна гэсэн итгэлийг өгөхийн зэрэгцээ орон нутгийнхаа идэвхтэй иргэн байхыг хичээсэн. Ингээд л манай амтат кейк, бургер, сэндвич, өрмөнцөр, эйд, моктэйл, канвас дээр зурах, уулзалт, сургалт, хүлээн авалт, тэмдэглэлт өдөр, хүүхдүүдэд зориулсан STEAM хөтөлбөрийн үйлчилгээг сийлбэртэй монгол гэрээс түгээдэг төсөл маань эхэлсэн юм.

Манай төсөл нь зөвхөн бичил бизнес гэхээс илүүтэй нийгмийн хариуцлагын хүрээнд ашгийн бусаар буюу зөвхөн зардал шингэсэн байдлаар

-Гэртээ суудаг ээжүүдэд зориулсан тэдний нийгмийн харилцааг нэмэгдүүлэх, сэтгэл зүйн байдлыг дэмжих зорилго бүхий эвент арга хэмжээ

-Бага ангийн сурагчдад зориулсан STEAM нэг удаагийн хөтөлбөр зэргийг хэрэгжүүлсээр байгаа билээ.

Миний хамгийн сайн найдвартай түншүүд хайртай гэр бүл минь болж ажилласан. Их олон хүний хайр шингэж үүссэн газар юм. Дурдвал:

  • Бүтэн сийлбэр бүхий гэрийг аав минь болон бусад урчууд хийсэн.
  • Манайд зарагддаг зууш амттаныг мэргэжлийн үнэмлэх бүхий ээж минь хайраа шингээн хийдэг.
  • Хашаа хайс барих ажлыг эрэгтэй дүү аав нөхөр маань гар бие шамдан хийсэн.
  • Өвлийн болон сэрүүн өдрүүдэд улиралд гал түлдэг учир өглөө очиж галлах, түлээ бэлдэх зэрэг ажлыг ч мөн манай гэрийнхэн эр эм гэлтгүй нугална.
  • Эхний ээлжийн санхүүжилтийг зуны амралтаараа “ work and travel” хөтөлбөрөөр ажиллаж олсон оюутын дүүгийнхээ цалингаас авсан.
  • Эн газраа ажиллуулж байхад хэрэгтэй гэсэн зүйлсийг авга эгч минь авч өгч байсан.
  • Найзууд маань холоос ч ойроос ч дэмжиж тусалж байсан.
  • Хамгийн гол дэмжлэг бол бидний бяцхан охин юм.Шинэ жилийн гацуур модоо өөрсдийн гараар хийж чимэглэвӨөрийн мэдрэмжээр хийсэн drinkТөрсөн өдрийн баяр тэмдэглэх захиалга авч ширээ засавШинэ жилийн хүлээн авалтын захиалга авч орчноо бүрдүүлж, ширээ засав
Бидэнд зөвхөн санхүүгийн дэмжлэгээс гадна та бүгдийн үнэт зөвлөгөө гүн туслалцаа үзүүлэх болно шүү. Үнэт зөвлөгөөгөө харамгүй хайрлаарай.
Дэмжлэг бүр үнэ цэнтэй.

Зорилгодоо хүрсэн эсэхээс үл хамааран босгосон санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид олгоно.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

team member profile picture

Бадамсэд Хулан

Төслийн санаачлагч

team member profile picture

Цэрэнням Мөнхцэцэг

Төсөл хэрэгжүүлэгч