Манай кафе нь гудамжинд эзэнгүй байгаа муурын зулзагануудыг авраад өвдсөн байвал эрүүл болгон эмчлээд вакцын туулганд нь хамрагдуулаад буцаагаад насан туршдаа хайрлагдаж амьдрах гэр бүлд нь үрчлүүлнээ. Эрүүл болсон зулзагануудаа кафе дээрээ тавиад албан ёсоор гэрээ хийж үрчлүүлнээ. Бас муур тэжээх анхан шатны сургалтууд зөвөлгөөг өгнө. Эхний удаа 50 зулзага гэж байгаач цаашдаа аварсаар эмчлээд эдгээгээд үрчлүүлээд явна.Та бид бүгдийн аварч байгаа зулзаганууд эзэнгүй гудамжинд байсаар байвал 1.6 жилийн дараа хэд болно гэж бодож байгаа вэ? 36 муур болно. Бидний аварч байгаа 50 зулзага 1800 муур болно. Маш их тоо байгаа биздээ. Ганц удаа хийгдэх ажил биш юмаа. Одоогийн байдлаар өөрсдийн нөөц боломжоороо 57 зулзага аварсанаас 23 нь амьд эрүүл болоод байгаа. Аврагдаж байгаа зулзаганууд 28 хоногтойгоос 120 хоногтой буюу 4 сартай байна. Бид аварсан зулзагандаа эхний удаа бүтэн шинжилгээ үзлэгэнд оруулдаг. 3 төрлийн халдварт өвчний тест тавидаг. Нэг зулзаганд үзлэг оношлогоо 3 төрлийн тест тавиад эхний вакцын туулга дэвтэрний үнэ 150.000₮ - 200.000₮ болж байна. Өвчтэй байгаа зулзагануудаа эмчлэхээр өдрийн 30.000₮ - 100.000₮ зарцуулагдаж байна. Ж:
- Муурны халдварт өвчний 3 тест - 90.000₮
- Муурын эхний вакцын туулга дэвтэр - 70.000₮ Нийлээд : 160.000₮ болдог.
Манайх албан ёсны эрхтэй эмнэлэгтэй хамтарч ажиллаж байгаа. Муурны өвчлөлийг маш сайн оношлож эдгээж байгаа ганцхан эмнэлэг байна. Сити паус жижиг амьтаны эмнэлэг үзлэг эмчилгээг гардан хийж байна. Муурын өвчлөл гадуур маш элбэг байна манайд ирж байгаа аварсан зулзаганууд маань эрүүл зулзага ховор байгаа учир заавал тест тавиж шалгах шаардлагатай байна. Эмчилгээ авч чадахгүй битүү муурны мөөгөнцөр өвчнөөс өвдсөн 3 төрлийн халдвар илэрсэн зулзагануудыг унтуулах шаардлага гарч байгаа . Унтуулах шаардага гарсан зулзагануудад бас 160.000₮ болон түүнээс дээш зардлууд гарч байна. Одоогоор аварсан зулзаганууд маань ийм хөөрхөн болоод байна.