СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧДЭЭС ДАМЖУУЛАХ ҮГ

Контемпорари бүжгээр дамжуулан байгаль орчны талаарх олон нийтийн боловсрол олгох хөтөлбөр

project image

Дуусах хугацаа:

5 хоног

Босгосон дүн:

3'745'000 ₮

Уян хатан нөхцөл

Уг төслийн санхүүжилт зорилтот дүндээ хүрсэн эсэхээс үл хамааран босгосон санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид олгоно.

Урамшуулал

Хамтдаа

70'000 ₮

Монголын контемпорари урлагийг дэмжиж, бидний зорилгын нэг хэсэг болж буй танд баярлалаа.

Танд очих урамшуулал:

  • Хувцасны нэмэлт гоёл— 1 ширхэг (free size)

  • Ханцуйны гоёл — 1 ширхэг

  • Цахим талархал (мэйл болон сошиал стори)

Багцыг санхүүжилт хийсэн хүмүүст төслийн хугацаа дууссаны дараа 11.23-27 хооронд Central tower тараагдана. Мэдээллийг үйл явц дээр тогтмол оруулна.

Таны дэмжлэг Монголын контемпорари балетыг олон улсын тайзнаа хүргэхэд тусална.

Тоо

1

Нийт

70'000 ₮

Үлдсэн: 49

Дэмжигч

300'000 ₮

Танд очих урамшуулал:

  • 2028 оны Motion Mongolia олон улсын контемпорари бүжгийн фестивалийн гадаад багшийн мастер классад оролцох 1 эрх (300,000₮-ийн үнэлгээтэй)

  • MCBP брэндийн tote bag — 1 ширхэг

  • Цахим талархал

Мастер классын эрхийг бүжигт дуртай хүүхэд, залуус болон сонирхогчдод бэлэглэх боломжтой. 2027 оны мастер класс хийгдэхгүй учир, 2028 оны оролцох эрхийг зөвхөн энэ урамшууллаар авах онцгой боломжыг олгож байна.

Тоо

1

Нийт

300'000 ₮

Үлдсэн: 1

Ивээн тэтгэгч

5'000'000 ₮

Монголын контемпорари урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж, уран бүтээлчдийг дэмжиж буй танд баярлалаа.

Танд очих урамшуулал:

  • НҮБ (Washington DC) тайзнаа болох тоглолтын үзэх 2 урилга

  • Цахим талархал

Таны дэмжлэг Монголын контемпорари урлагийг олон улсын тавцанд хүргэхэд үнэтэй хувь нэмэр болно.

Тоо

1

Нийт

5'000'000 ₮

Хандив (Урамшуулалгүй)

Та өөрийн хүссэн дүнгээрээ санхүүжилт өгч төслийг дэмжээрэй.

₮

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн амын нягтрал, агаарын бохирдол туйлдаа хүрч, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарт ноцтой нөлөөлж байна. Энэхүү асуудлыг бид орчин үеийн контемпорари балетаар дамжуулан үзэгчдэд, цаашлаад, НҮБ-ын 192 орны төлөөлөгчдөд дуу хоолойгоо хүргэх боломж бий болсонд уг төслийг санаачилсан юм. Энэ санаачилгаа НҮБ-ын төлөөлөгчид хүргэснээр олон улсын туршлагаас суралцаж, манай орны нөхцөлд тохирох шийдэл боломжууд нээгдэнэ.

Сонгодог балет нь гоо зүй, төгс төгөлдөр байдлыг илэрхийлдэг бол контемпорари балет нь нийгмийн бодит асуудлыг шууд, хүчтэй илэрхийлэх урлаг юм. Бид бүжгийн жүжгээ АНУ-ын нийслэлд байрлах НҮБ-ын төв байранд толилуулж, Монгол Улсад тулгамдаж буй агаарын бохирдлын асуудлыг олон улсын анхааралд хүргэхээр зорин үүний тулд зардлын санхүүжилтаа шийдхээр зорин ажиллаж байна.

СҮҮЛИЙН НҮҮДЭЛЧДЭЭС ДАМЖУУЛАХ ҮГ

Улаанбаатар хотын агаарын бохирдол бол зөвхөн нэг улсын асуудал бус, хүүхдийн эрүүл мэнд, ирээдүйтэй шууд холбоотой дэлхий нийтийн асуудал юм. Төр засгаас олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч бодит үр дүн хангалттай түвшинд хүрээгүй хэвээр байна. Иймээс бид зөвхөн бодлого хүлээх биш, иргэн бүр оролцож, дуу хоолойгоо нэгтгэх нь хамгийн чухал гэдгийг онцолж байна.

СҮҮЛИЙН НҮҮДЭЛЧДЭЭС ДАМЖУУЛАХ ҮГСҮҮЛИЙН НҮҮДЭЛЧДЭЭС ДАМЖУУЛАХ ҮГ

Манай багийн энэ замнал 2012 оноос эхэлсэн. Тэр үед Монгол Улсын Консерваторын сонгодог бүжгийн ангийн сурагчдыг АНУ-ын балетын зуны эрчимт сургалтад хамруулснаар Монголд контемпорари балетын хөгжлийн суурь тавигдсан. Үүнээс хойш бид Герман, Австри, Орос зэрэг улсуудад мэргэжлийн бүжигчдийг сургаж, олон улсын мастер класст хамруулан ур чадварыг нь хөгжүүлсээр ирсэн. Энэ хугацаанд бид зөвхөн урлаг хөгжүүлэх биш, урлагаар дамжуулан нийгэмд нөлөөлөх боломжийг харсан.

 Бид байгаль орчинд тулгарч буй асуудлуудыг олон нийтэд хүргэх зорилгоор 

  • 2017 онд  ус хамгаалалтын ач холбогдол  бүхий “Амьдралыг тэтгэгч - H2O”

  • 2019 онд   агаарын бохирдлын үр дагаварыг харуулсан “Амьдралыг тэтгэгч - O2

  • 2021 онд эх дэлхийгээ хайрлах ба хоггүй амьдрах  сэдвээр “Уран Хас” контемпорари  балетуудаа Монголын үзэгчдэдээ толилуулжээ.  Мөн, Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран 

  • 2021 оноос Motion Mongolia олон улсын контемпорари бүжгийн наадмыг зохион байгуулж байгаа билээ. 

2025 онд бид НҮБ-ын Хүүхдийн Сан-тай хамтран “Балетын үдэш” арга хэмжээг зохион байгуулж, тасалбарын орлогоор Говь-Алтай аймгийн 4 гэр цэцэрлэгт дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багц шийдлийг суурилуулсан. Үүний үр дүнд 130 гаруй хүүхэд утаа, галын эрсдэлгүй, дулаан, цэвэр орчинд сурч, хөгжих боломжтой болсон.

Иймд энэ урлагийн хэлбэрийг ашиглан нийгэмд тулгамдсан асуудлыг хүргэх зорилготойгоор энэхүү төслийг эхлүүлсэн. Одоо бидэнд дэлхийд дуу хоолойгоо гаргах боломж байна.

Зорилгодоо хүрсэн эсэхээс үл хамааран босгосон санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид олгоно.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

team member profile picture

Д. Оргилтуяа

Ерөнхий продюсер/Төслийг санаачлагч

team member profile picture

Ч. Ширчмаа

Ложистикс, маркетинг

team member profile picture

Ё. Дамчаабадгар

У\С удирдагч, дэглээч

team member profile picture

Д. Даваахүү

Хөгжмийн зохиолч

Санхүүжүүлсэн (0)