Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн амын нягтрал, агаарын бохирдол туйлдаа хүрч, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарт ноцтой нөлөөлж байна. Энэхүү асуудлыг бид орчин үеийн контемпорари балетаар дамжуулан үзэгчдэд, цаашлаад, НҮБ-ын 192 орны төлөөлөгчдөд дуу хоолойгоо хүргэх боломж бий болсонд уг төслийг санаачилсан юм. Энэ санаачилгаа НҮБ-ын төлөөлөгчид хүргэснээр олон улсын туршлагаас суралцаж, манай орны нөхцөлд тохирох шийдэл боломжууд нээгдэнэ.
Сонгодог балет нь гоо зүй, төгс төгөлдөр байдлыг илэрхийлдэг бол контемпорари балет нь нийгмийн бодит асуудлыг шууд, хүчтэй илэрхийлэх урлаг юм. Бид бүжгийн жүжгээ АНУ-ын нийслэлд байрлах НҮБ-ын төв байранд толилуулж, Монгол Улсад тулгамдаж буй агаарын бохирдлын асуудлыг олон улсын анхааралд хүргэхээр зорин үүний тулд зардлын санхүүжилтаа шийдхээр зорин ажиллаж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол бол зөвхөн нэг улсын асуудал бус, хүүхдийн эрүүл мэнд, ирээдүйтэй шууд холбоотой дэлхий нийтийн асуудал юм. Төр засгаас олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч бодит үр дүн хангалттай түвшинд хүрээгүй хэвээр байна. Иймээс бид зөвхөн бодлого хүлээх биш, иргэн бүр оролцож, дуу хоолойгоо нэгтгэх нь хамгийн чухал гэдгийг онцолж байна.


Манай багийн энэ замнал 2012 оноос эхэлсэн. Тэр үед Монгол Улсын Консерваторын сонгодог бүжгийн ангийн сурагчдыг АНУ-ын балетын зуны эрчимт сургалтад хамруулснаар Монголд контемпорари балетын хөгжлийн суурь тавигдсан. Үүнээс хойш бид Герман, Австри, Орос зэрэг улсуудад мэргэжлийн бүжигчдийг сургаж, олон улсын мастер класст хамруулан ур чадварыг нь хөгжүүлсээр ирсэн. Энэ хугацаанд бид зөвхөн урлаг хөгжүүлэх биш, урлагаар дамжуулан нийгэмд нөлөөлөх боломжийг харсан.
Бид байгаль орчинд тулгарч буй асуудлуудыг олон нийтэд хүргэх зорилгоор
2017 онд ус хамгаалалтын ач холбогдол бүхий “Амьдралыг тэтгэгч - H2O”
2019 онд агаарын бохирдлын үр дагаварыг харуулсан “Амьдралыг тэтгэгч - O2
2021 онд эх дэлхийгээ хайрлах ба хоггүй амьдрах сэдвээр “Уран Хас” контемпорари балетуудаа Монголын үзэгчдэдээ толилуулжээ. Мөн, Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран
2021 оноос Motion Mongolia олон улсын контемпорари бүжгийн наадмыг зохион байгуулж байгаа билээ.
2025 онд бид НҮБ-ын Хүүхдийн Сан-тай хамтран “Балетын үдэш” арга хэмжээг зохион байгуулж, тасалбарын орлогоор Говь-Алтай аймгийн 4 гэр цэцэрлэгт дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багц шийдлийг суурилуулсан. Үүний үр дүнд 130 гаруй хүүхэд утаа, галын эрсдэлгүй, дулаан, цэвэр орчинд сурч, хөгжих боломжтой болсон.
Иймд энэ урлагийн хэлбэрийг ашиглан нийгэмд тулгамдсан асуудлыг хүргэх зорилготойгоор энэхүү төслийг эхлүүлсэн. Одоо бидэнд дэлхийд дуу хоолойгоо гаргах боломж байна.