SYNC SPACE нь Улаанбаатараас зайдуу газарт, жилийн дөрвөн улирлын туршид хүмүүст эрүүл орчинд биеэ амрааж сэтгэлээ тайвшруулангаа ажлаа хийх / coworking /, бүтээлчээр туурвих, шинэ санаа бүтээлээ бодож олох мөн үзэсгэлэнт байгальд хайртай хүмүүстэйгээ тайван цагийг өнгөрөөх олон талын хэрэгцээг хангасан эко ногоон орон зай бүхий ПЛАТФОРМ юм.
1. ЭДГЭЭР АСУУДЛУУД ТАНД ТУЛГАРДАГ УУ ? 
2. SYNC SPACE - ТАНИЛЦУУЛГА ҮЗЭХ ХОЛБООС: 
Our Mission: "1+1=1"
Бүтээлч сэтгэлгээтэй залуус, өвөрмөц санаачлагууд, Монгол улсдаа хэрэгтэй төслийн багууд, гадна дотны хөрөнгө оруулагчдыг НЭГ ОРОН ЗАЙ-д нэгтгэж хамтран ажиллах, амрах орчныг бүтээх
SYNC SPACE Платформын Үндсэн Үйл Ажиллагаанд эдгээр зүйлс багтана:
- Coworking
- Эвент, сургалт, conference зохион байгуулаx
- Art exhibitions
- Networking
- Health & Recreation
- Camping
- Leisure
- Хооллох орчин
SYNC SPACE-ийн онцлог ба ач тус:
1.Монгол ХҮН-ий төлөө:
- Сөрөг орчноос зугтах, aливааг дахин эхлүүлэх, зүгээр л тайвнаар oршиж болохуйц орон зай.
- Мөрөөдлийн ирээдүйгээ хамтдаа нэгдэн бүтээх үнэ цэнтэй жинхэнэ хүрээллээ бий болгох.
- Шинэлэг санаа, прожект төсөл, урлаг хөгжим хамтдаа дэлгэрэн эгшиглэх суурь талбар бүхий экосистем.
2.Байгаль ээжийн төлөө
- 1000 гаруй жимс, бутны модыг ойр орчимдоо тарина.
- Хүмүүсийг байгальтай ойртуулах үйл ажиллагаа зохион байгуулах. (Мод тарих, цэцэгжүүлэлт, мөөг түүх гэх зэрэг эвентүүд зохион байгуулна)
- Ногоон төслүүдийг дэмжсэн конференц, чуулган уулзалт зохион байгуулах.
3.Улс орныхоо төлөө
- Хотын хүн амын төвлөрлийг бууруулах. (замын хөдөлгөөн, бохирдол гэх мэт)
- Эдийн засгийн урсгалаа Монголдоо төвлөрүүлэх. (Иргэдийн аяллын зардлыг бууруулах замаар агаарын бохирдлоос болж өвлөөс зугтаж буй орон нутгийн жуулчдыг авч үлдэх )
- Xохирогчын сэтгэлгээнээс ангижирч, хүн бүр дор бүрнээ yдирдлагыг гартаа авах байдлаар нэгдэн нийлж "Шийдлийг хамтдаа бүтээж" болдог юмаа гэдгийг нотолж харуулах.
Та хэрхэн оролцох боломжтой вэ?
Хандив өгөх: Таны дотор оршин буй биелж амжаагүй яваа шинэлэг санаа, уран бүтээлийн хөг, инновац шингэсэн төслүүд бүтээгдэн хэрэгжих орон зай хэрэгтэй байсан бол SYNC SPACE танд зориулсан төсөл учраас хандивын хэмжээ жижиг том ялгаагүй энэхүү төслийг бүтээлцэх дэм болж төслийн зорилгод хүрэхэд гар бие оролцохыг уриалж байна. Хандивын хэмжээгээ дүүргэж чадсанаар алсдаа ард түмэн маань сайн сайхны төлөө нэгдэж чадвал хүссэн ирээдүйгээ өөрсдөө бүтээж чадна гэдгийг баталж харуулах юм.





