Болзошгүй эрсдэл ба сорилтууд
1-Дэд бүтцийн саатал: Газар чөлөөлөх, инженерийн шугам сүлжээ (ус, цахилгаан) болон барилгын материалын ажилд логистикийн болон улирлын чанартай саатал гарч болзошгүй, ялангуяа Улаанбаатар хотоос алс зайд байрлалтай байх учраас
2-Цаг агаарын хамаарал: Монгол орондоо жилийн турш үйл ажиллагаа явуулах платформын хувьд урьдчилан таамаглах аргагүй эрс тэс цаг агаар (хахир өвөл, шороон шуурга) нь үйл ажиллагаа эсвэл арга хэмжээний хуваарьт түр зуурын нөлөөлөл үзүүлж болзошгүй.
3-Санхүүжилтийн зогсонги байдал: Анхны хандив дэмжлэгээ босгосон ч цаашид төслөө зогсолтгүй үргэлжлүүлэн үйл ажиллагаануудаасаа тогтмол эргэлтийн хөрөнгө оруулалтыг босгох, олон нийтийн оролцоог хангаж дараагийн үе шатуудаа цаг хугацаандаа багтаж дуусгах нь чухал.
4-Холбогдох хууль дүрэм журам зөвшөөрлүүд: Хууль эрх зүй, байгаль орчин, бүсчлэлийн бүх зөвшөөрлийг баталгаажуулахын тулд гэнэтийн асуудал эсвэл орон нутгийн эрх баригчидтай хэлэлцээр хийх шаардлага гарч болзошгүй
5-Практикийн хувьд үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах: Аялал жуулчлал, байгаль хамгаалал, олон нийтийн үнэт зүйлсийг тэнцвэржүүлсэн жинхэнэ өөрөө өөрийгөө авч явдаг экосистемийг бий болгох нь өөрөө олон талын эрсдэлийг сайн тооцоолохоос шууд хамааралтай.
6-Олон нийтийн оролцоо бага байх: Хэрэв төсөлд дурдагдаж буй зорилтот бүлгийн хүмүүс маань энэхүү орон зайд татагдаж ирэхгүй бол энэхүү платформ нь үнэ цэнтэй, цэцэглэн хөгжилтийн эхлэл бүхий олон нийтийн төв болох зорилгоо биелүүлж чадахгүй байх гэсэн эрсдэлүүд бий.





