Бид бүхэн эртнээс монголчуудын ахуй амьдралдаа уугиулж шатааж хэрэглэж ирсэн арц, ганга өвсийг орчин үеийн хэрэглээнд тохируулан шүршдэг хэлбэрт оруулсан. Эдгээр ургамал нь зөвхөн уламжлалт өв биш — Монголын үнэртэй салхийг (Mongolian Wild Scent) илэрхийлэх, залуу үедээ Монгол ахуйн соёлыг өвлүүлэх гүн утга агуулсан бүтээгдэхүүнүүд юм.
Гадаадад байдаг Монголчуудын дунд ‘’НУТАГ’’ -г нь санагдуулдаг, эморуулдгаараа алдартай МОНГОЛЫН ҮНЭРТЭЙ САЛХИЙГ илэрхийлэх ШҮРШДЭГ АРЦ болон ШҮРШДЭГ ГАНГА бүтээгдэхүүнүүдийг агаарт агааржуулагч, үнэртүүлэгч болгож ашиглахаас гадна бүх төрлийн хатуу гадаргууг цэвэрлэснээр бактери, вирусыг 100 дахин бууруулдаг билээ.
Хайртай дотны хүмүүстээ зориулах энэхүү Монголын зэрлэг ургамлаас бүрдсэн бүтээгдэхүүнүүдийг Европын Холбооны улс орон руу ‘’АУРО’’ спрэй хэмээн амжилттай борлуулж байгаа билээ.
Говидара брэнд нь Фандиа платформтой анх удаа хамтран ажиллаж байгаа бөгөөд Энэхүү МОНГОЛЫН ҮНЭРТЭЙ САЛХИЙГ ТҮГЭЭЕ - төслийн борлуулалтын орлогоороо бид одоогийн байгаа тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлж Азийн болон Европын зах зээлд албан ёсоор экспорт хийхийг зорьж байна. Та Говидара брэндээс бэлтгэн гаргасан багцуудыг 20% хямдралтайгаар худалдан авснаар Монголын өв соёл, инноваци шингэсэн үндэсний үйлдвэрлэгч Говидара брэндийг дэлхийд таниулах үйлсэд хувь нэмрээ оруулах боломжтой.
Мөн та бүхэн энэ жил МОНГОЛЫН ҮНЭРТЭЙ САЛХИЙГ ТҮГЭЭЕ - төсөлд оролцсоноор бидний үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй, JCI CENTRAL-с хэрэгжүүлж буй ШИНЭ ЕРТӨНЦ төсөлд нэгдэж Нийслэлийн 63-р бүрэн дунд сургуулийн АУТИЗМ-тай хүүхдүүдийн эрх тэгш суралцах орчинг бүрдүүлэх аянд нэгдэх юм.

Яаж?
Таны худалдан авалтын 1% нь JCI CENTRAL-с хэрэгжүүлж буй ШИНЭ ЕРТӨНЦ төсөлд нэгдэж Нийслэлийн 63-р бүрэн дунд сургуулийн АУТИЗМ-тай хүүхдүүдийн эрх тэгш суралцах орчинг бүрдүүлэх аянд хандивлагдах юм.
Бидний үйл ажиллагааг дэмжин хүүхэд бүрт ТЭГШ оролцоотой ШИНЭ ЕРТӨНЦ бэлэглээрэй.

Анх 2-р курсын оюутан МҮОНРТ-с зохион байгуулдаг "Залуу Зохион Бүтээгч" нэвтрүүлэгт оролцохдоо өөрийгөө эмэгтэй учир би чадахгүй гэсэн эрмэлзэлтэйгээр 3000 инженерүүдтэй хамт тэмцээндээ оролцож, эцэст нь Шилдэг-15 оролцогчдын нэгээр шалгарсан нь одоогийн брэндээ үүсгэн байгуулах урам зориг болж байсан. Түүнээс хойш хичээлийнхээ хажуугаар гэрийнхээ гал тогооноос бизнесээ эхлүүлж байсан бол одоогоор өөрсдийн гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэртээ үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.
Аливаа улс үндэстний оршин тогтнох суурь бол ахуйн хэрэглээний соёл болон өв соёлоо хадгалж дараагийн үедээ өвлүүлэх билээ. Тиймээс ч бид бүхэн Монголын ургамлын гаралтай түүхий эд материалаар бүтээгдэхүүний орц найрлагыг бүрдүүлж, Монголын өв соёлыг бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодолд шингээж өгснөөр ахуйн болон өв соёлоо түгээх үйлсэд багахан ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаа билээ.
Зорилго
Говидара брэнд нь уламжлалт анагаах ухааныг орчин үеийн эмзүйн шинжлэх ухаантай хослуулан түүнээсээ инноваци шингэсэн бүтээгдэхүүнүүдийг гарган авахыг зорин ажиллаж байна.
Говидара брэнд нь дотоодын болон гадны үзэсгэлэнгүүддээ тогтмол оролцдог бөгөөд бид бүхэн дэм дэмэндээ уриан дор үндэсний үйлдвэрлэгч нартайгаа хамтран ажилладаг.

2024 онд бид бүхэн Өмнөд Африкийн дүрвэгсдийн хуаранд байгаа нэг ширхэг чихэр ч олоход хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдэд зориулж өдөр тутмын ахуйн хэрэгцээний нийт 108ш бэлгийн багцыг явуулж, дэлхийг хагас жил туулж тэдгээр хүүхдүүдэд хүрсэн билээ.