“Хүнд загас өгвөл нэг өдрөө хоолтой,
Харин загас хэрхэн барихыг нь заавал насан туршдаа хоолтой.”
Монгол орны алслагдсан бүс нутагт авьяаслаг, ирээдүйтэй олон хүүхэд боловсролын тэгш боломжийг авч чадалгүй, нөөц бололцоогүй байдлаас шалтгаалан хязгаарлагдмал орчинд өсч байна. Тэдэнд зөв чиглэл, дэмжлэг, итгэл хэрэгтэй. Тиймээс л “Beyond Tomorrow” хөтөлбөрийг бид эхлүүлсэн юм.
Энэ бол JCI Чэйрмэн салбарын санаачилгаар хэрэгжиж буй, хөдөө орон нутгийн 30 хүүхдийг дэлхийн түвшний чадвартай мэргэжилтэн болон төлөвшихөд нь хөтлөх боловсролын цогц хөтөлбөр юм
2025 оны 4 сарын 10-нд JCI Chairman салбар Лантуун дохиотой хамтран Хөвсгөл аймгийн 30 хүүхдийг Улаанбаатар хотод урьж авч ирэн 4 хоногийн хичээл сургалт, чөлөөт үйл ажиллагаанд оруулсан билээ. 4 сарын 14-нд "Beyond Tomorrow" төслийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдсан.
Одоогийн байдлаар төсөлд хамрагдсан хүүхдүүдээ Хөвсгөл аймгийн Ид шидийн ороны төв байранд
1. Англи хэлний сургалт
2. Хөвсгөл аймагт оролцогч хүүхдүүд бие даан төсөл хэрэгжүүлж байгаа
3. Гадаад болон дотоодын их сургуулиудын тэтгэлэг авах сургалтанд хамруулан сургалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа юм.
