Энэ төслийн хугацаа дууссан байна.
JCI

Beyond Tomorrow — Ирээдүйг өөрсдөө бүтээх залууст зориулагдсан гүүр

Beyond Tomorrow — ирээдүйг өөрсдөө бүтээх хүсэлтэй залууст зориулагдсан гүүр.

project image

Хэрэв "Beyond Tomorrow" төсөл хэрэгжихгүй цуцлагдвал:
1. Боломж хомс хүүхдүүдийн боловсролын тэгш хүртээмж алдагдах
Хөдөө орон нутгийн 30 хүүхэд энэ төслийн хүрээнд анх удаа системтэй, гүнзгий боловсрол, ур чадварын хөгжүүлэлтэд хамрагдаж байгаа. Хэрэв төсөл зогсвол тэд дахин ийм боломжийг ойрын хугацаанд олж чадахгүй байж болзошгүй.
2. Тэтгэлгийн замнал хаагдах
Гадаад, дотоодын их дээд сургуулийн тэтгэлэг авахад чиглэсэн сургалт, зөвлөмж, менторын хөтөлбөрүүд хэрэгжихгүй бол сурагчид өөрсдийн түвшинг ахиулах, боломж нээх гарцгүй болно.
3. Залуусын ирээдүйд итгэх итгэл буурах
Эхэлсэн мөртлөө дуусгагдаагүй төсөл нь залуу үед итгэлгүй байдал, урам хугаралт төрүүлж, өөрийгөө дайчлах, өсөх, өөрчлөгдөх итгэл үнэмшлийг нь үгүй хийх аюултай.
4. Олон нийтийн итгэл, дэмжлэгийн сүлжээний алдагдал
Төсөлд оролцож буй байгууллага, менторууд, сургалтын багш нар, дэмжигчдийн хамтын ажиллагаа тасалдах нь ирээдүйн ижил төстэй хөтөлбөрүүдэд ч сөргөөр нөлөөлнө.
5. Төсөл зогссоноор ирээдүйд оруулах хөрөнгө оруулалтын үр шим тасалдах
Энэ хөтөлбөр бол зөвхөн нэг удаагийн сургалт биш — энэ бол Монголын ирээдүйд чиглэсэн урт хугацааны хөрөнгө оруулалт юм. Эхний түвшинд 30 хүүхэд гэж эхэлсэн бол ирээдүйд зуу зуун хүүхдэд нээгдэж болох боломж билээ.

Зорилгодоо хүрсэн эсэхээс үл хамааран босгосон санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид олгоно.

Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

team member profile picture

Э.Ариунбаяр

JCI Chairman салбарын төслийн хороон захирал