JCI Chairman салбар байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй "Save Angels" төсөл нь Монгол улсын дутуу төрсөн нярайн эндэгдлийг бууруулах, амь насыг нь аврах зорилготой, хүмүүнлэгийн чухал төсөл юм. Энэхүү төслийн хүрээнд, Монгол улсын хэмжээнд эмнэлгүүдээр хомс байдаг, дутуу төрсөн нярайн асаргаанд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж болох инкубатор, дутуу төрсөн нярайн амьсгалын аппарат, шарлагын аппарат, эдгээр тоног төхөөрөмжүүдийн дагалдах маш олон төрлийн нэн шаардлагатай хэрэгслүүдийг бид хэрэгцээт эмнэлгүүдэд хандивлах зорилготой хэрэгжүүлдэг төсөл юм.

Save angels - Дутуу нярайн төрөлтийн эндэгдлийг бууруулах төсөл
Монгол улсын дутуу нярайн төрөлтийн эндэгдлийг бууруулах төсөл

Төслийн түүх
JCI Чэйрмэн салбар байгууллага 2015 онд санаачилж хэрэгжүүлсэн Save Angels төсөл 10 дахь жилдээ амжилттай, тогтвортой хэрэгжсээр байна. Монгол улс дутуу төрсөн нярайн эндэгдлээр дэлхийн дундажаас 6% илүү байдаг. Монгол улсын хэмжээнд дутуу төрсөн нярайн асаргаанд нэн шаардлагатай байдаг тоног төхөөрөмжүүдийн хүрэлцээ хомс байдаг нь дутуу төрсөн нярайн эндэгдлийн том шалтгаан юм. Энэ асуудлыг шийдвэл, бидэндээ яарч энэ дэлхий дээр ирсэн бяцхан үрсээ бид аварч болох юм байна гэсэн итгэл үнэмшлийн доор JCI Чэйрмэн салбар байгууллагын гишүүд Save Angels төслөө 10 дахь жилдээ хамт олны хүч, сэтгэлээр тогтвортой, амжилттай хэрэгжүүлсээр ирлээ.
10 жилийн туршид бид байгууллагын гишүүдийн тусламж болон олон улсын гишүүдийн хандиваар жил бүр хамгийн өндөр хэрэгцээтэй байгаа эмнэлгүүдийг статистик дээр тулгаварлан сонгон тоног төхөөрөмжийн хандив болон эмнэлгийн тасгийн засал хийсээр ирсэн юм. Төслийн зорилго нь эхлээд Улаанбаатар хотын эмнэлгүүдээр эхэлсэн бол одоо нийт 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүдээ бүгдийг хамаруулах болж өргөжсөн юм. Дутуу төрсөн нярайн асаргаа нь өөрөө нярайгаа эхийн хэвлийнд байгаа мэт дулаан орчинд бүрэн хугацаандаа хүрэх хүртэл байлгах хэрэгтэй байдагаас гадна, хугацаанаас өмнө төрсөн нярай нь эрүүл мэндийн хувьд уушиг нь бүрэн бүрэлдээгүй байх, шарлах эрсдэл гэх мэт олон эрсдэл тулгардаг юм. Мөн, хөдөө орон нутагт төрсөн дутуу нярайг хол замд авч явах боломжгүй учир тус Аймаг орон нутгийн эмнэлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай. Тийм учраас Save Angels төслийн зорилго нь нийт 21 аймгийн нэгдсэн эмнэлэгүүдээ хамруулах гэсэн том зорилго байна.
Зорилгодоо хүрсэн эсэхээс үл хамааран босгосон санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид олгоно.
Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.
Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.
Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.
Төслийн баг

Б.Баяндэлгэр
Save Angels төсөл хариуцсан захирал