JCI

Save angels - Дутуу нярайн төрөлтийн эндэгдлийг бууруулах төсөл

Монгол улсын дутуу нярайн төрөлтийн эндэгдлийг бууруулах төсөл

project image

2025онд Save Angels төсөл Ховд аймгийн нэгдсэн эмнэлэг болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт хэрэгжихээр төлөвлөгдсөн байна. Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт 2 инкубатор, 2 шарлагийн аппарат, Хархорин нэгдсэн эмнэлэгт 2 инкубатор, 1 дулаан ор, 2 пульсметер хандивлахаар зорьж байна. JCI байгууллагын гишүүдээс 4 инкубаторын хандиваа бид бэлэн болгосон байгаа тул одоо босгох санхүүжилтээр бид бусад тоног төхөөрөмжөө авах юм.

Төсөл хэрэгжүүлэхэд гол эрсдэл нь санхүүжилт, зорилгот үнийн дүнд хүрэхгүй байх нь тус сонгосон аймгийн нэгдсэн эмнэлэгт шаардлагатай байгаа бүх тоног төхөөрөмж авч чадахгүй байх юм. Төсөл хэрэгжиж эхэлсэн эхний жилүүдэд бид санхүүжилтээ өөрсдийн салбарын гишүүдээс цуглуулдаг байсан бол, цаашлаад JCI Монгол үндэсний байгууллагын туг төсөл болж жил бүр төсөлд дэмжлэг үзүүлдэг байсан. Мөн, бусад орнуудын гишүүдэд төслийн зорилго хүрч JCI байгууллагын гадаад гишүүд, үндэсний байгууллагууд маань дэмжиж ирсэн юм. Харин одоо бид Save Angels төслөө олонд таниулах дээр ажиллаж, нийт ард иргэдээ энэхүү сайн үйлсэд зорьсон төслөө таниулахаас гадна дэмжлэгийг хүсэж байгаа юм. Олны хүч оломгүй далай гэдэгчлэн бид хэрэв нэгдвэл төслийн зорилгодоо илүү хурдан хүрч маш олон хүүхдийг эрсдэлээс аврах боломжтой гэж бид итгэж байна.


Зорилгодоо хүрсэн эсэхээс үл хамааран босгосон санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид олгоно.

Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

team member profile picture

Б.Баяндэлгэр

Save Angels төсөл хариуцсан захирал

Санхүүжүүлсэн (0)