JCI

Future Project – Эрүүл дадалтай хүүхдүүдийн төлөө

My bottle, my health

project image

Жэй Си Ай Дорнод салбар байгууллага нь жил бүр хүүхэд, өсвөр үе рүү чиглэдэг “Ирээдүй” төслөө энэ жилийн хувьд “My bottle, My health” нэртэйгээр өсвөр насны хүүхдүүдэд ус тогтмол уухын ач тусыг ойлгуулах, хүүхэд бүр өөрийн гэсэн усны савтай явахын ач тусыг ойлгуулж, уриалах зорилготой юм. Эрүүл мэндийн байгууллагууд өсвөр насны хүүхдүүдэд өдөрт дунджаар 2л ус уухыг зөвлөдөг. Судалгаанаас үзэхэд усыг хангалттай хэмжээгээр нөхөхгүй байх нь хүүхдийн танин мэдэхүй, суралцах чадвар сөргөөр нөлөөлдөг байна. Хүүхэд хүссэн үедээ буюу хангалттай хэмжээний ус ууж байх нь анхаарал төвлөрөл болон ой тогтоолтонд эерэгээр нөлөөлж болох олон судалгаанууд байдаг байна. Тиймээс өөрийн гэсэн усны савтай явахын ач тусыг ойлгуулж, зөв дадлыг хэвшүүлснээр өсвөр насны сурагчдын эрүүл мэнд болон хичээл тасралт хоцрогдол суралцах чадвар зэрэгт алсдаа эерэгээр нөлөөлөх боломжтой гэж үзэж байгаа бөгөд цаашлаад хуванцар савны хэрэглээг багасгах, өөрийгөө хайрладаг, байгаль орчинд ээлтэй эерэг хандлагатай ирээдүй залуусыг бүтээхэд хувь нэмрээ оруулах зорилготой.

Энэхүү төсөл нь НҮБ-аас тодорхойлсон "Тогтвортой Хөгжлийн 17 Зорилт"-ийн 6 зорилтод хамаарагдах боломжтой. Үүнд:

1. Тогтвортой хөгжлийн зорилт 3 ба эрүүл мэндийгдэмжих

2. Тогтвортой хөгжлийнзорилт 4 ба чанартайболовсрол

3. Тогтвортой хөгжлийнзорилт 6 ба цэвэр ус, ариун цэвэр

4. Тогтвортой хөгжлийнзорилт 12 ба хариуцлагатай хэрэглээ

5. Тогтвортой хөгжлийнзорилт 13 ба цагуурын өөрчлөлтийн эсрэгарга хэмжээ

6. Тогтвортой хөгжлийн зорилт 17 ба түншлэлээр зорилгодхүрэх

Төслийн түүх

Дорнод аймагт 26 ерөнхий боловсролын сургуульд 19 мянган суралцагч суралцдагаас Чойбалсан хот буюу Хэрлэн суманд 74 хувь нь суралцаж байна. Ерөнхий боловсролын сурагчдын дунд усны тогтмол хэрэглээ хангалтгүй, усны савны хэрэглээ дутмагаас ам дамжуулж хэрэглэх, хувийн ариун цэвэр алдаглах, цаашлдаад халдварт өвчин тархах өндөр эрсдэлтэй байна. Дорнод аймгийн ерөнхий боловсролын 2 сургуулийн 1600 гаруй хүүхдээс судалгаа авахад 18 хувь нь л усны савтай байна. Иймд сурагч бүр өөрийн гэсэн усны савыг авч явж хэвшсэнээр өдрийн хэрэгцээт шингэнээ нөхөх боломжтой болох юм. Ингэж дадсанаар хүүхдүүд эрүүл мэндээ хайрлах төдийгүй хуванцар савны хаягдлыг бууруулах юм.

Зорилгодоо хүрсэн эсэхээс үл хамааран босгосон санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид олгоно.

Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

team member profile picture

Ш. Дэлгэрсайхан

2025 оны Ирээдүй төсөл хариуцсан захирал

team member profile picture

Г. Ариунзаяа

Төслийн ажилтан

Санхүүжүүлсэн (0)