JCI

Life is Beautiful - Иргэдийн оролцоотой тогтвортой хөгжил

Орхон аймаг

project image

“Амьдрал Үзэсгэлэнтэй” төсөл гэж юу вэ?

“Амьдрал Үзэсгэлэнтэй” төсөл нь JCI Эрдэнэт салбарын санаачилгаар хэрэгжиж буй, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжсэн, олон нийтийн оролцоо, хүртээмжтэй хөгжлийг хангах урт хугацааны төсөл юм.

Төслийн үндсэн зорилго юу вэ?

Ядуурлыг бууруулах, хүртээмжтэй дэд бүтэц бүхий ээлтэй орчинг бүрдүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, залуусын манлайллыг дэмжих, хандивын соёл, тогтвортой хэрэглээ, инновац, гарааны бизнесийг хөгжүүлэхэд чиглэнэ.

Энэ төсөл хэзээ, хаана хэрэгжиж эхэлсэн бэ?

2025 оны JCI Эрдэнэт салбарын бүх гишүүдийн хурлаар батлагдаж, Орхон аймагт хэрэгжиж эхэлж байгаа.

Ямар байгууллагууд хамтран ажиллах вэ?

Төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, олон улсын түншүүд, орон нутгийн удирдлагууд, иргэдийн бүлэг зэрэг бүх түвшний оролцогч талууд хамтарна.

Би төсөлд хэрхэн оролцох вэ?

Та төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай холбогдож, сайн дурын ажилтан, санал гаргагч, оролцогч иргэн эсвэл дэмжигч, ивээн тэтгэгч хэлбэрээр оролцох боломжтой.

Төслийн үр дүн юу байх вэ?

Нийгмийн идэвхжлийг нэмэгдүүлж, иргэдийн амьдралын чанар дээшлэхээс гадна хүртээмжтэй хөгжлийн шийдэл, залуучуудын манлайлал, хамтын оролцоо бодитой хэрэгжинэ.

Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?

JCI Эрдэнэт салбарын албан ёсны хуудас, мэдээллийн уулзалт, орон нутгийн мэдээллийн сувгууд болон төслийн нээлттэй арга хэмжээнүүдээр дамжуулан мэдээлэл авах боломжтой.

Зорилгодоо хүрсэн эсэхээс үл хамааран босгосон санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид олгоно.

Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

team member profile picture

Ц.Алтаншагай

JCI Эрдэнэт салбарын 2025 оны ерөнхийлөгч

team member profile picture

Ц.Дамбаравжаа

JCI Эрдэнэт салбарын 2025 оны нарийн бичиг

team member profile picture

Г.Анхбаяр

JCI Эрдэнэт салбарын 2025 оны төслийн хороон захирал

team member profile picture

О.Үүрийнтуяа

Туг төсөл хариуцсан захирал

team member profile picture

Г.Ичинхорлоо

JCI Эрдэнэт салбарын 2025 оны спонсор хариуцсан захирал

team member profile picture

И.Баатар

JCI Эрдэнэт салбарын 2025 оны үйл ажиллагаа хариуцсан захирал

Санхүүжүүлсэн (0)