JCI

Book monster - Сурагчдын ном унших дадлыг төлөвшүүлэх төсөл

Номын Мангас Төсөл

project image

Ном уншдаг хүүхэд бүр зөв хүн болж төлөвшдөг" гэсэн үндсэн үзэл санаанд тулгуурлан Богино хугацаанд, үр дүнтэй, ур чадвартай, насан туршийн унших дадалтай, зөв төлөвшилтэй “Номын мангас” иргэдийг сурагч байхаас нь бэлтгэж эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой JCI Grand салбар байгууллагын урт хугацааны төсөл юм.

Бид бүхэн 2019 оноос эхлэн 10 жилийн сургуулиудад ном богино хугаанд уншаад ойлгож, тогтоох аргыг зааж сургаж байгаа билээ. Одоогоор нийт улсын хэмжээнд нийт 11,500 хүүхдэд ном үр дүнтэй унших аргачлалыг заах сургалт орж үр дүн 30% гарсан байна.

Энэ ажил байнга үргэлжлэх төсөл ба бидний зүгээс монгол улсын бүх хувийн болон улсын ерөнхий боловсролын сургуулиудын дунд ахлах ангиудад сургалт орох зорилт тавин ажиллаж байна. Түүнчлэн, сургалтанд хамрагдсан хүүхдүүдийн унших чадварт өөрчлөлт орсон эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх том ажил байдаг. Үүнийг жилд 1 - 2 хугацаанд тооцон гаргах болдог.

Монголын хүүхдүүд дэлхийн PISA шалгалтын унших чадварын шалгалтанд дэлхийн дунджаас 5 жилээр хоцорч байгаа үр дүн 2023 онд гарч 2025 онд энэ шалгалт дахин авагдахаар байгаа. Иймд Монгол хүүхдүүд унших, тогтоох, ойлгох чадвараа хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа нь бидний төслийн ач холбогдол хэрэгцээг илүүтэйгээр сануулж байна.

Иймд, тасралтгүй хэрэгжих энэ төслийн үйл явцыг хангахын тулд, хүүхдүүдэд ном унших аргачлал орох сургагч багш бэлдэх, бие даан суралцахыг дэмжих гарын авлага ном тараан түгээх, танхим болон онлайн сургалт орох, хүүхдүүдийг идэвхтэй хамруулах зэрэг олон шат дараалалт ажил зогсолтгүй хэрэгжих шаардлага байна.


Төслийн түүх

“Номын мангас” төсөл нь олон улсын хэмжээнд өргөн хэрэглэгдэж байгаа үр дүнтэй унших SQ3R арга болон Бүлгээр унших, Хурдан унших аргуудыг Монголын хүүхдүүдэд шат дараатай заан, бага наснаас нь дадал болгон хэвшүүлэхийн тулд сургуулиуд, багш нар, эцэг эхчүүд, оюутан, насанд хүрэгчид зэрэг өргөн хүрээнд клуб ажиллуулах, уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг олон сувгаар хүрч ажиллахыг зорин төслийг хэрэгжүүлсээр байна. Одоогоор нийт улсын хэмжээнд нийт 11,500 хүүхдэд ном үр дүнтэй унших аргачлалыг заах сургалт орж үр дүн 30% гарсан байна.

Зорилгодоо хүрсэн эсэхээс үл хамааран босгосон санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид олгоно.

Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

team member profile picture

Э.Энхмөнх

Номын Мангас төслийн захирал

Санхүүжүүлсэн (0)