Гар утасны хэрэглээ ихэссэнээс үүдэн ном унших дадалд том хор хөнөөл учирч байгаа бөгөөд энэхүү асуудалтай тэмцэх болон олон нийтэд таниулах ажлын хүрээнд ЕБС-ууд болон албан байгууллагуудад Номыг үр дүнтэй унших аргыг заах, ном унших эерэг дадлыг бий болгохын тулд инфлюнсерүүдээр дамжуулан олон нийтийг идэвжүүлэн сэдэлжүүлэх нэн шаардлагатай байгаа юм. Судалгаагаар ЕБС-ийн дунд ангийн сурагчдын ихэнх нь унших дадал муу, ойлгоцын түвшин маш бага байснаас гадна зөв бичих дүрмийн алдаагүй бичдэг хүүхэд 20%-д хүрэхгүй байгаа билээ.
Иймд бидний зүгээс уг ажлыг үр дүнтэй аль болох далайцтай хэрэгжүүлэх тал дээр ажиллахад дараах хүндрэлүүд үүсэх магадлалтай гэж харж байна. Үүнд:
- Боловсон хүчин- Бидний зүгээс ЕБ сургуулийн багш нарыг сайн дураар сургагч багш бэлтгэх хөтөлбөр боловсруулан, бидний оролцоо шаардлагагүй тухайн багш хичээлийн явцад хүүхдүүдэд сурсан аргачлалаа практикт нэвтрүүлэх.
- Хүүхдийн тоо- Танхимын болон онлайн сургалтанд аль болох олон хүүхэд хамруулан сургалт орох хүсэлтэй боловч хүүхдүүдийн сонирхлыг татан оролцуулах ажил бидний хувьд том шалгуур болдог. Иймд, бид бүхэн таатай орчинд сургалт явуулах, шүтдэг олны танилыг урьж авчрах зэрэг ажлууд зохион байгуулдаг.