JCI

Save Mazaalai - Мазаалай баавгайн хамгаалалтыг дэмжих төсөл

ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ АМЬТАН “МАЗААЛАЙ” БААВГАЙГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

project image

Хэдэн Мазаалай одоо байдаг вэ?

25 ширхэг

Би "Save Mazaalai" төсөлд хэрхэн хувь нэмэр оруулж болох вэ?

Төсөлд хувь нэмэр оруулахын тулд та манай crowdfunding платформоор дамжуулан хандив өгөх, санхүүжилт цуглуулах арга хэмжээнүүдэд оролцох, эсвэл төсөлд волонтёроор оролцох боломжтой. Санхүүгийн дэмжлэг болон таны цаг хугацаа, ур чадвар бүхэн мазаалайн баавгайн хамгаалалтад туслах болно.

Мазаалайн амьдрах орчинд юу саад болж байна вэ?

Мазаалайн амьдрах орчны гол аюул нь уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, цөлжилт, усны нөөц хомсдож буй явдал юм. Мөн байгалийн тэжээл багасч, хүн амын болон газар тариалангийн үйл ажиллагаа ч амьтдын амьдрах орчинд нөлөөлж байна.

Төсөл хэрхэн амжилттай хэрэгжих вэ?

Төсөл нь мазаалайн баавгайн тоо толгойн өсөлтийг дэмжих, амьдрах орчин нөхцөлийг хамгаалах, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Төсөл амжилттай хэрэгжихийн тулд бид тогтвортой санхүүжилт, байгаль хамгаалагчдыг бэлтгэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах зорилгоор шинжлэх ухааны судалгаа болон байгаль орчны нөхөн сэргээлт хийх хэрэгтэй.

Зорилгодоо хүрсэн эсэхээс үл хамааран босгосон санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид олгоно.

Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Санхүүжүүлсэн (0)