Альфа төсөл нь өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн сэтгэлд нь гэрэл асаах, сэтгэл зүйн суурь боловсрол олгох, сэтгэлзүйн эрүүл мэндэд чиглэсэн боловсролын цогц хөтөлбөр юм.
Монгол Улсын хэмжээнд:
- 15–19 насныхны 4.6% нь сэтгэл түгшилттэй, 2.8% нь сэтгэл гутралтай,
- 39.0% нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодож байсан, 22.2% нь үүнийг төлөвлөж байсан, 15.8% нь нэг ба түүнээс олон удаа оролдлого хийсэн
- Сурагчдын 42.3% нь 14 нас хүрэхээсээ өмнө архи, согтууруулах ундаа хэрэглэж үзсэн.
- 18.9% нь буюу 5 сурагч тутмын 1 нь бэлгийн харьцаанд орж байсан бөгөөд энэ үзүүлэлт хот суурин газарт илүү өндөр байна.
Эдгээр бодит судалгаанд үндэслэн бид “Alpha” төслөөр дамжуулан:
- Өсвөр үеийнхний сэтгэл зүйн суурь боловсролыг хөгжүүлж, сэтгэлзүйн дархлаа тогтоох
- Сэтгэл хөдлөлөө зөв удирдах, өөрийгөө ойлгож хайрлах чадвар эзэмшүүлэх,
- Эрсдэлт зан үйлээс урьдчилан сэргийлж, зөв бурууг таних, ялгах чадвар бий болгох
- Гэр бүл, нийгэмд сэтгэл зүйн тогтвортой ирээдүйг бүтээх
Бидний зорилго бол өсвөр үеийнхэнд гэрэлт ирээдүйг бэлэглэх, сэтгэл зүйн хувьд эрүүл, ухаалаг иргэн болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх юм.
Үүний тулд бид дараах ажлыг хийхээр зорьж байна.
- Хүүхдийн мэргэжлийн багш бэлтгэх хөтөлбөр
-Хүүхдүүдэд дээрх мэдлэг, чадвар эзэмшүүлж, төлөвшүүлэхийн тулд бидэнд Хүүхдийн мэргэжлийн сургагч багш нар хэрэгтэй тул Төслийн хүрээнд Хүүхдийн мэргэжлийн багш бэлтгэх зорилгоор Хүүхдийн мэргэжлийн зөвлөх, эерэг сэтгэл засалч, сэтгэл зүйч Ж.Батболор багшийн удирдлаган дор 8 багшийг 2025.09.30 ны өдөр хүртэл бэлтгэхээр төлөвлөн эхлээд байна.
- Сэтгэлзүйн суурь боловсрол олгох сургалтууд
- Төслийн хүрээнд сургалт маань хүүхдэд 10 удаа, эцэг эхэд 1 удаа, гэр бүлийн болзоо 1 удаа зэрэг нийт 12 удаа, 7 хоногт 1 удаа танхимаар 2 цагийн сургалтыг орохоор төлөвлөж байна. Цаашид сургалтуудыг Ерөнхий боловсролын сургуулиудад үе шатлалтайгаар хэрэгжүүлж эхлэх ажлын хүрээнд шаардлагатай байгаа сургалтын материал, хүүхдүүдэд зориулагдах гарын авлага, контент бүтээх зэрэг зүйлсэд хандив босгохоор төлөвлөж байна. Ирээдүй хойч болсон хүүхдүүдэд аз жаргал, итгэл найдвар, гэрэлт ирээдүйг бэлэглэхээр хандивын аянд нэгдэхийг уриалж байна.