Энэхүү төсөл нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжихэд сургалтын аргаар нөлөөлөх, эрүүл, зохистой харилцааг бий болгох, түүнчлэн багш нарыг зөвлөгөө өгөх аргачлалаар бэлтгэх зорилготой. 👩🏫👨🏫

Mind Matters Project - Сэтгэлзүйн боловсролоор гэрэлт ирээдүйг
Сэтгэлзүйн боловсролоор гэрэлт ирээдүйг

Төслийн түүх
👧🧒 Хүүхэд нас бол хүний амьдралын хамгийн эмзэг, хамгийн нандин үе. Гэвч өнөөдрийн нийгмийн хурдтай өөрчлөлт, 📱 цахим орчны сөрөг нөлөө, 👨👩👧👦 гэр бүлийн тогтворгүй байдал, 🏫 сургуулийн дарамт нь өсвөр насныхны сэтгэл зүйд асар их ачаалал үзүүлж байна.
🇲🇳 Монгол Улсад сэтгэл зүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт нь ярих төдий, үл анзаарагдсан асуудал хэвээр...
Mind Matters төсөл нь энэ чимээгүй хямралын эсрэг бодит шийдэл болохоор 2025 онд төрөн гарсан. ✨
🎯 Бидний зорилго:
- Өсвөр насныхны сэтгэл зүйн эрүүл мэндийг сургалтын аргачлалаар дэмжих
- Эерэг, ойлголцсон харилцааг төлөвшүүлэх 🤝
- Гэр бүл төлөвлөлт, өсвөр насны жирэмслэлтийг бууруулах 👶🚫
- Багш, сурган хүмүүжүүлэгч нарыг зөвлөгөө өгөх ур чадвартай мэргэжилтэн болгон бэлтгэх
📚 Сургалтуудын бүтэц
Нэг сургуульд дараах бүтэцтэй сургалтууд явагдана:
🧠 Сэтгэл зүйн эрүүл мэнд, зөвлөгөө
👥 Нийгмийн харилцаа ба зөв хандлага
🎯 Мэргэжил сонголт ба ирээдүйгээ төлөвлөх нь
💞 Гэр бүл төлөвлөлт ба бэлгийн боловсрол
👉 Танхимаар – 4 удаа
👉 Онлайн – 4 удаа
👨🏫 Сургалтанд ахлах ангийн сурагчид болон тухайн сургуулийн багш нар оролцоно.
📊 Төслийн явц – Амжилттай эхлэл
✅ Улаанбаатар хотын 60-р 100+ сургуулийн сурагч болон багш нар
✅ 28-р сургуулийн 90+ сурагч болон багш нар
✅ Хүүхэд залуучуудын төвийн 150+ сургуулийн сурагч болон багш нар
✅ Ховд аймгийн 4 сумын сургуулиудад 100+ сургуулийн сурагч болон багш нар
✅ Оролцсон сурагчдын 98% нь сэтгэл зүйн сэдвийн талаарх ойлголт нь нэмэгдсэн гэж хариулсан 🎓💡
Гэвч энэ бол зөвхөн эхлэл...
Зорилгодоо хүрсэн эсэхээс үл хамааран босгосон санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид олгоно.
Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.
Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.
Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.
Төслийн баг

Т. Хонгорзул
Төсөл хариуцсан захирал.