Энэхүү төслийн зорилго нь MAZA брэндийн бэлгэ тэмдэг болсон Мазаалай баавгайгаар дамжуулан иргэдийн дунд эерэг, хариуцлагатай хэрэглээний соёлыг түгээх бөгөөд Монголын ховордсон амьтны нэг болох Мазаалайг хамгаалах, түүний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.
Төслийн хүрээнд:
- Төслийн борлуулалтаас босгосон санхүүжилтээр үйлдвэрээ өргөтгөх, drip coffee бэлтгэх төхөөрөмж худалдан авахад дэмжлэг үзүүлнэ.
- Таны худалдан авсан бүтээгдэхүүн бүрийн борлуулалтын 1%-ийг Мазаалай хамгаалахад хандивлан, хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулна.
- Монголдоо “өдөр бүр шинээр хуурсан үрээр” хэрэглэгч бүртээ хамгийн цэвэр, хамгийн шинэ амтыг хүргэх болно.

Кофенд хайртай та бүхний санхүүжилтээр бид шинэхэн хуурсан үрээ амтлуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор drip coffee-ны төхөөрөмж худалдан авахдаа нэмэрлэхээр төлөвлөөд байна. Мөн таны авсан кофе бүрийн 1 хувь Мазаалай хамгаалах санд хандивлагдана.
Хэрвээ та кофенд дуртай, Мазаалай баавгайг хамгаалахын төлөө сэтгэлтэй нэгэн бол манай төслийг дэмжин, санхүүжилтэд хувь нэмрээ оруулаарай.
Маza Кофе бол Монголын хөрсөн дээр төрсөн, орчин үеийн кофе соёл болон Монгол хүний амтлах мэдрэмжийг хослуулсан үндэсний брэнд юм. Бразил, Индонез, Этиоп зэрэг орны чанартай үрийг тариаланчдаас нь шууд авч, Монголдоо өдөр бүр шинээр хуурч, өвөрмөц амтыг бүтээж, дөнгөж төрсөн мэт шинэ мэдрэмжийг хэрэглэгчдэдээ хүргэж эхлээд удаагүй байна.
Маza брэндийн түүх Мазаалай баавгайгаас эхлэлтэй. Дэлхий дээр ховордсон, говийн хатуу ширүүн нөхцөлд амьдрахаар тэсэж яваа энэ амьтан бол тэсвэр, тэвчээр, дотоод эрч хүч, ховорхон оршихуйн бэлгэдэл. Мазаалай шиг хүчтэй, Монгол шиг баялаг амттай брэнд бүтээх хүсэл маань бидний эхний урам зориг болсон юм.

Ийм онцгой үнэ цэнийг шингээсэн амтыг бий болгохын тулд олон төрлийн кофены үрийг нарийн хуурч, амт зохицлыг бүрдүүлэн хольсны эцэст өөрсдийн өвөрмөц кофег бүтээсэн. Маza кофе нь анхлан ууж буй хүнээс эхлээд амт, үнэр, чанарыг эрхэмлэдэг кофе мастер хүртэл бүгдэд тохирохуйц, тэнцвэртэй амттай.
Маzа брэндийн гол үнэ цэн нь Монголд концепцтой кофе бий болгосонд оршино. Дэлхийн улс бүр өөрийн гэсэн онцлог кофегоороо ялгардаг. Жишээлбэл, Бразил үйлдвэрлэлээрээ, Вьетнам өвөрмөц уух соёлоороо, Колумб чанараараа гэх мэт. Тэгвэл Монголчууд бид өөрсдийн бэлгэ тэмдэг, амт чанараараа бусдаас ялгарч, улсдаа төдийгүй дэлхийд таниулж ЯАГААД болохгүй гэж?

Маzа кофе хүн бүрийн өдөр тутмын хэрэглээнд нэвтэрснээр нэн ховордоод буй говийн Мазаалайг хамгаалах, түүний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, тоо толгойг өсгөх ажил илүү өргөн хүрээнд өрнөх боломжтой гэж бид итгэж байгаа.
Кофены соёл хурдацтай өсөж буй энэ цаг үед, хэрвээ та өөрт таалагдах амтаа хараахан олоогүй бол, олон сараар дэлгүүрийн тавиур дээр хадгалагдаж амтаа алдсан кофеноос уйдсан бол, эсвэл шинэхэн бас шинээр хуурч савласан кофег туршиж үзмээр байвал, энэ төсөл таны кофены хэрэглээг шинэ түвшинд гаргахад туслах болно.