Энэ төслийн хугацаа дууссан байна.

Qmenu Smart LifeStyle - Өдрийн хоол 50% off

Орчин үеийн рестораны технологийн дэвшил ашиглаж туршиж үзээд 50% хямдралтай өдрийн хоол идээрэй.

3'205'000 ₮

Нийт босгох дүн: 3'150'000 ₮

project image

Qmenu нь Рестораны цогц систем юм. Бид рестораны үйл ажиллагааг хөнгөвчилж, зардал хэмнэж, орлогыг нэмэгдүүлдэг.

Бидний гол ялгарал Ухаалаг QR меню:

Хэрэглэгч Ресторан дотроос QR code утасны камераараа уншуулан цэснээс хоолоо сонгож захиалах боломжтой бөгөөд хүсвэл төлбөрөө хялбар төлөх боломжтой. Ингэснээрээ та өөрийн үнэт цагаа цаасан меню хүлээх, касс дээр төлбөр төлөх гэж дугаарлах шаардлагагүй болно.

Төслийн түүх

Манай компани 2020 оны долдугаар сард буюу цар тахлын оргил үеэр байгуулагдсан. Маш олон хоолны газар, ресторанууд хаалгаа барихад хүрч байлаа. Тэр үед манай ахын ресторан бараг дампуурахаа шахаж байсан юм. Шалтгаан нь ресторан, үйлчилгээний газруудаар дамжиж халдвар тархаж байна гэдэг судалгаа. Ингээд шийдэл эрэлхийлж эхлэхэд олон улсад QR код бүхий цэс ашиглах нь трэнд болж байгааг анзаарсан.

Гэхдээ энэ тэдний дийлэнх нь зүгээр цэсээ харах л зориулалттай цаасан цэсээс ялгаагүй байсан. Хүмүүс утсан дээрээсээ цэсээ харсан ч зөөгчтэй харьцсаар л байсан. 

Харин бид зөөгчтэй харьцах харилцааг багасгая, илүү ухаалаг шийдэл эрэлхийлье гэдэг дээр илүү төвлөрсөн. Төлбөрийн систем, кассын систем хөгжчихөөд байхад хэрэглэгчтэй харьцах гүүр болсон цэс яагаад ухаалаг байж болохгүй гэж гэх бодолдоо хөтлөгдөж системээ хөгжүүлж эхэлсэн. Ингээд хөгжүүлэлтийн анхны загварууд 2020 оны сүүлээс бэлэн болж, үр дүнд нь зөөгч зөвхөн хоолоо аваачиж өгөхөд л болох ухаалаг цэсийг бүтээж чадсан.


photo

qmenu

Идэвхтэй: 9 сарын өмнө


Зорилтот санхүүжилтээ босгож чадаагүй тохиолдолд санхүүжилт олгогчдод буцаан олголт хийгдэнэ.

Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

Гишүүдийн тоо 3

team member profile picture

Г.Ач-Эрдэнэ

Гүйцэтгэх захирал

team member profile picture

Г.Санчир

Үйл ажиллагаа хариуцсан захирал

team member profile picture

Б.Ууганбаатар

Технологийн захирал

Өдрийн хоол - NewYork Их дэлгүүр, Мишээл салбар

Урамшуулал 8'000 ₮

Их дэлгүүрийн 7 давхарт байрлах NewYork
Misheel Street NewYork салбаруудаар 50% хямдралтай буюу 8,000 төгрөгөөр өдрийн хоол идэх Купон урамшуулалд аваарай.


Өдрийн хоол - Doubleshot салбарууд

Урамшуулал 11'500 ₮

Соёлын төв өргөөний хойно байрлалтай Doubleshot ресторан
Энканто малл -д байрлалтай Doubleshot ресторануудад өдрийн хоол 50% хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 11,500 төгрөгөөр идэх Купон урамшуулалд аваарай.


Өдрийн хоол - FoodStudio Шангри-Ла

Урамшуулал 11'500 ₮

Шангри-ла малл д байрладаг Food Studio рестораны өдрийн хоолыг 50% хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 11,500 төгрөгөөр идэх Купон урамшуулалд аваарай.


Easy Cook - Өвчүүтэй цуйван 2 хүний бэлдэц

Урамшуулал 18'900 ₮

Busy life-г EASY болгох EasyCook-н 2 хүний порцтой өвчүүтэй цуйванг 30% хямдралтай үнээр буюу 18,900 төгрөгөөр идэх Купон урамшуулалд аваарай.


Qmenu - KDS (Гал тогоо удирдлага)

Урамшуулал 12'000 ₮

Qmenu системийн "Гал тогоо удирдлагын систем" үйлчилгээ нь ресторануудад зориулсан шинэлэг үйлчилгээ бөгөөд байгаль орчинд ээлтэй буюу рестораны цаасны хэрэглээг эрс бууруулдаг үйлчилгээ билээ. Бид энэ үйлчилгээний 6 сарын төлбөрийг 90% хувийн хөнгөлөлт үзүүлж байна 6 сарын эрхийг 12,000 төгрөгөөр авах урамшуулал.