Их дэлгүүрийн 7 давхарт байрлах NewYork
Misheel Street NewYork салбаруудаар 50% хямдралтай буюу 8,000 төгрөгөөр өдрийн хоол идэх Купон урамшуулалд аваарай.
Qmenu Smart LifeStyle - Өдрийн хоол 50% off
Орчин үеийн рестораны технологийн дэвшил ашиглаж туршиж үзээд 50% хямдралтай өдрийн хоол идээрэй.

Урамшуулал
Qmenu нь Рестораны цогц систем юм. Бид рестораны үйл ажиллагааг хөнгөвчилж, зардал хэмнэж, орлогыг нэмэгдүүлдэг.
Бидний гол ялгарал Ухаалаг QR меню:
Хэрэглэгч Ресторан дотроос QR code утасны камераараа уншуулан цэснээс хоолоо сонгож захиалах боломжтой бөгөөд хүсвэл төлбөрөө хялбар төлөх боломжтой. Ингэснээрээ та өөрийн үнэт цагаа цаасан меню хүлээх, касс дээр төлбөр төлөх гэж дугаарлах шаардлагагүй болно.
Төслийн түүх
Манай компани 2020 оны долдугаар сард буюу цар тахлын оргил үеэр байгуулагдсан. Маш олон хоолны газар, ресторанууд хаалгаа барихад хүрч байлаа. Тэр үед манай ахын ресторан бараг дампуурахаа шахаж байсан юм. Шалтгаан нь ресторан, үйлчилгээний газруудаар дамжиж халдвар тархаж байна гэдэг судалгаа. Ингээд шийдэл эрэлхийлж эхлэхэд олон улсад QR код бүхий цэс ашиглах нь трэнд болж байгааг анзаарсан.
Гэхдээ энэ тэдний дийлэнх нь зүгээр цэсээ харах л зориулалттай цаасан цэсээс ялгаагүй байсан. Хүмүүс утсан дээрээсээ цэсээ харсан ч зөөгчтэй харьцсаар л байсан.
Харин бид зөөгчтэй харьцах харилцааг багасгая, илүү ухаалаг шийдэл эрэлхийлье гэдэг дээр илүү төвлөрсөн. Төлбөрийн систем, кассын систем хөгжчихөөд байхад хэрэглэгчтэй харьцах гүүр болсон цэс яагаад ухаалаг байж болохгүй гэж гэх бодолдоо хөтлөгдөж системээ хөгжүүлж эхэлсэн. Ингээд хөгжүүлэлтийн анхны загварууд 2020 оны сүүлээс бэлэн болж, үр дүнд нь зөөгч зөвхөн хоолоо аваачиж өгөхөд л болох ухаалаг цэсийг бүтээж чадсан.
Зорилтот санхүүжилтээ босгож чадаагүй тохиолдолд санхүүжилт олгогчдод буцаан олголт хийгдэнэ.
Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.
Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.
Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.
Төслийн баг

Г.Ач-Эрдэнэ
Гүйцэтгэх захирал

Г.Санчир
Үйл ажиллагаа хариуцсан захирал

Б.Ууганбаатар
Технологийн захирал