"Хандивлагч - Хөрөнгө оруулагч" Танд зориулсан манай бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх богино бичлэгийг хүргэж байна:
Цэгэн зогсоолын шийдэл - Мэргэн Савдаг QPARKING:
Цахилгаан машин цэнэглэгч сүлжээ - үндэсний технологи:





Хэрхэн ашиглах вэ?
Зогсоол хайх гэж 10-20 минут зарцуулдаг байсан цаг үе, дарамт ард хоцрох нь. Та Мэргэн Савдаг QParking апп суулгаад очих зогсоолоо урьдчилан захиалах боломжтой боллоо! Захиалгын эхний 10 минут үнэгүй бөгөөд, бусад үед энгийн зогсоолын тарифар төлбөр бодогдоно. Ногоон өнгөтэй зогсоол нь сул, харин улаан нь эзэнтэй, эсхүл захиалагдсан байгааг илэрхийлнэ. Та дурын ногоон зогсоолоо сонгон машинаа байршуулаарай.

Манай бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог давуу тал юу вэ?
Манай бүтээгдэхүүний гол онцлог нь орчин үеийн технологийг ашигласан зогсоолын түгжээ ба мобайл аппликейшн юм. Эдгээр нь хэрэглэгчдэд зогсоолын байршил, захиалгыг бодит хугацаанд харуулж, урьдчилан захиалга өгөх, төлбөр төлөх боломжийг олгож байна. Мөн манай зогсоолын түгжээнүүд нь маш өндөр чанартай, цохилтонд тэсвэртэй материалаар үйлдвэрлэгдсэн бөгөөд удаан хугацаанд үйлчлэх тул худалдан авагчдын санхүүгийн зардлыг бууруулна. Бид 20 зогсоол тутамд, 1 цахилгаан машин цэнэглэгч байршуулах бөгөөд, цахилгаан машин эзэмшигч Та, цэнэглэгч олох гэж зовох шаардлагагүй боллоо!


Манай зорилтот хэрэглэгчид хэн бэ?
Улаанбаатар хотод 10,000 орчим оффисын барилга ба 10,000 орчим орон сууцны барилга бүртгэгдсэн байдаг бөгөөд, бид эдгээр барилгын гадна зогсоолуудыг автоматжуулж, орлого олох боломжийг нь бүрдүүлэх зорилготой байна.
1. Орон сууцны СӨХ ба оршин суугчид - Эдгээр хэрэглэгчид нь өөрийн орон сууцны гадна талбайд зогсоолын орон зайг хамгаалах, зогсоолоо үр дүнтэй ашиглахад манай технологи шаардлагатай.
2. Хувийн барилгын эзэд - Тэдгээр нь өөрийн барьсан барилгыг тойрсон автозогсоолоос цагийн түрээсийн төлбөр олох боломжтой. Зогсоолын түгжээ суурилуулах замаар гадны машинуудын нэвтрэхийг хязгаарлана.
3. Бизнес эрхлэгчид - Жишээ нь, худалдааны төвүүд, ресторан, оффисын барилгуудын эзэд. Эдгээр бизнесүүд нь зогсоолын орон зайг өөрсдийн хэрэглэгч, ажилтнуудад зориулан хамгаалахыг хүснэ.
4. Зочид буудлууд, амралтын газрууд - Зочид буудлын удирдлагууд зогсоолын байршилд хяналт тавих, зочдын автомашины аюулгүй байдлыг хангах зорилгоор манай бүтээгдэхүүнийг ашигладаг.

Технологийн бүтээгдэхүүнийг эзэмшиж, удаан хугацаанд тогтмол орлого олоорой!
Хандивлагч та QParking ухаалаг цоожийг бусад хандивлагч нартай хамтран эзэмшиж, урт удаан хугацаанд сарын тогтмол орлого олох Shared Economy бизнес модельд оролцохыг урьж байна. Хувийн зогсоолоо эдийн засгийн эргэлтэнд оруулахыг хүсэж буй зогсоол эзэмшигчдэд таны худалдан авсан төхөөрөмжийг суурилуулснаар, зогсоолын төлбөрийн орлогыг та хүртэх боломжтой болж байна! Хамтран эзэмших төхөөрөмжүүдийг суурилуулах эхний зогсоолын байршил Хан-Уул дүүргийн нэгэн хувийн оффисын барилга, 10 машины карман зогсоол байна.



DRIVE. PARK. RELAX.
Зогсоол олоход амархан боллоо!
Улаанбаатар хотод өдөрт 350-400 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Мөн зорьсон газартаа очтол 1-2 цаг, зогсоол хайж дахин 10-20 минут зарцуулж байна.
Хотын төвийн нэг автозогсоолд 26 автомашин оногдож байгаа нь зогсоолын хомсдол бий болгож байна.
Хоосон орон зай байгаа боловч тэр хоосон орон зайг ашиглалтанд оруулах автоматжуулах шийдэл алга байна.
Иймээс энэ асуудлыг шийдэх хамгийн хялбар бөгөөд ухаалаг шийдэл нь манай QParking авто зогсоолын автоматжуулалтын цогц платформ юм.
"Мэргэн Савдаг" - лого бүхий амьтан нь Монголын Ирвэсийг илэрхийлж буй бөгөөд, уул усны савдаг адил мэт, таны зогсоолыг хамгаалах Мэргэн(Ухаалаг, Алсын хараатай) Савдаг (Хамгаалагч) гэсэн утгыг илэрхийлнэ.

