Энэ төслийн хугацаа дууссан байна.

Мэргэн Савдаг QParking

Drive. Park. Relax. Зогсоол олоход амархан боллоо! QParking нь зогсоол эзэмшигчийн сул зогсоолыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад зориулагдсан шинэлэг платформ бүхий бүтээгдэхүүн юм. Бид хотын амьдралыг сайжруулах, зогсоолын үр ашигтай байдлыг дээшлүүлэх зорилгоор чанартай, бат бөх зогсоолын түгжээнүүдийг санал болгож байна. Манай тоног төхөөрөмж нь бодит хугацааны удирдлагын системтэй бөгөөд төлбөр төлөх процессийг хялбаршуулж, аппликейшнээр дамжуулан дурын зогсоолыг хэрэглэгчидтэй холбох гүүр болж байна. QParking нь Монголын ухаалаг хотын санаачилгыг тэргүүлэх зорилготой бөгөөд хотын тээврийн сорилтуудыг технологийн дэвшилтэт аргаар шийдэж, хотын иргэдийн өдөр тутмын амьдралыг сайжруулахыг зорьж байна. Бидэнтэй нэгдэж Улаанбаатарыг орчин үеийн, үр ашигтай хот болгон хувиргацгаая. Манай бүтээгдэхүүний гол онцлог нь орчин үеийн технологийг ашигласан зогсоолын түгжээ ба мобайл аппликейшн юм. Эдгээр нь хэрэглэгчдэд зогсоолын байршил, захиалгыг бодит хугацаанд харуулж, урьдчилан захиалга өгөх, төлбөр төлөх боломжийг олгож байна. Мөн манай зогсоолын түгжээнүүд нь маш өндөр чанартай, цохилтонд тэсвэртэй материалаар үйлдвэрлэгдсэн бөгөөд удаан хугацаанд үйлчлэх тул засвар үйлчилгээний зардлыг бууруулна. Энэхүү давуу тал нь бусад өрсөлдөгчдөөс ялгарах гол хүчин зүйл болж байна.

project image

Хугацаа дууссан

Босгосон дүн:

4'160'000 ₮

Зорилтот дүн: 166'950'000 ₮

Хязгаарлагдмал нөхцөлтэй

Уг төслийн санхүүжилт зорилтот дүндээ хүрээгүй учир санхүүжүүлэгч нарт буцаалт хийгдэх болно.

Урамшуулал

Smart Driver 10К багц

10'000 ₮

Энэхүү урамшуулал нь та одоо 10,000төгрөг төлөөд манай QParking аппликейшн дээрх дансандаа 20,000 төгрөгтэй болох бөгөөд манай төхөөрөмж суурилагдсан автомат зогсоолууд дээр ашиглах боломжтой болох юм.

Уг урамшуулал нь зөвхөн “ХУВЬ ХҮН буюу ИРГЭН” ашиглах боломжтой.

Smart Driver 20К багц

20'000 ₮

Энэхүү урамшуулал нь та одоо 20,000төгрөг төлөөд манай QParking аппликейшн дээрх дансандаа 80,000 төгрөгтэй болох бөгөөд манай төхөөрөмж суурилагдсан автомат зогсоолууд дээр ашиглах боломжтой болох юм.

Уг урамшуулал нь зөвхөн “ХУВЬ ХҮН буюу ИРГЭН” ашиглах боломжтой.

Smart Driver 100К багц

100'000 ₮

Энэхүү урамшуулал нь та одоо 100,000төгрөг төлөөд манай QParking аппликейшн дээрх дансандаа 800,000 төгрөгтэй болох бөгөөд манай төхөөрөмж суурилагдсан автомат зогсоолууд дээр ашиглах боломжтой болох юм.

Уг урамшуулал нь зөвхөн “ХУВЬ ХҮН буюу ИРГЭН” ашиглах боломжтой.

Smart Landlord багц

100'000 ₮

Энэхүү урамшуулал нь та одоо 100,000төгрөг төлөөд манай QParking автомат зогсоол түгжигч төхөөрөмжийг доорх үндсэн нөхцөлөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр өөрийн эзэмшлийн зогсоол дээр суурилуулах боломжтой болох юм.


Үндсэн нөхцөл:

Урьдчилгаа төлбөр 20% төлснөөр манай компани өөрсдийн төхөөрөмжийг танай зогсоол дээр суурилуулах боломжтой болох юм.

Төхөөрөмжийн үнэ: 4,440,000төгрөг

Урьдчилгаа төлбөр : 20% (880,000төгрөг)


Уг урамшууллыг ХУВЬ ХҮН болон БАЙГУУЛЛАГА аль аль нь ашиглах боломжтой.

Үлдсэн: 295

Smart Tech Investor багц

440'000 ₮

Энэхүү урамшуулал нь та 440,000төгрөг төлөөд манай QParking автомат зогсоол түгжигч 1 төхөөрөмжийн олох орлогоос 4% -н өгөөж сар бүр 5 жилийн хугацаанд авах боломжтой болох юм. Нэг төхөөрөмжийг хамгийн ихдээ 10 хүн хамтран эзэмшинэ.


Уг урамшууллыг ХУВЬ ХҮН болон БАЙГУУЛЛАГА аль аль нь ашиглах боломжтой.

QParking аппликейшн хэрхэн ажилладаг вэ?

Та QParking аппликейшнийг AppStore болон PlayStore дээр татан авч өөрийн хэтэвчийг цэнэглэснээр хүссэн үедээ өөрт ойр байгаа сул зогсоолыг хайж олох, мөн урьдчилж захиалж машинаа байршуулах, мөн цахилгаан машинтай хэрэглэгчид өөрийн машинаа цэнэглэх боломжтой.

Цахилгаан машин цэнэглэгч байгаа гэсэн, ямар ямар машинууд цэнэглэж болох вэ?

Бүх төрлийн цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх боломжтой байгаа.

Хэр олон байршилд автомат зогсоол суурилуулахаар төлөвлөж байгаа вэ?

Бидний зорилго Улаанбаатар хотын 9,500 байршилд QParking автомат зогсоолын төхөөрөмж суурилуулахаар ажиллаж байна.

Зорилтот санхүүжилтээ босгож чадаагүй тохиолдолд санхүүжилт олгогчдод буцаан олголт хийгдэнэ.

Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

team member profile picture

Г. Тулга

Гүйцэтгэх захирал

team member profile picture

О. Тэнгис

Бизнес, хөгжил хариуцсан захирал

team member profile picture

Ж. Энх-Эрдэнэ

Технологи хариуцсан захирал

team member profile picture

Ж. Энхбаяр

Төслийн ахлах менежер

team member profile picture

Э. Энхтөр

Борлуулалтын менежер