Энэ төслийн хугацаа дууссан байна.

Tureesly.mn - Ажил эхэллээ

Хүнд машин механизмийн түрээсийн цогц платформ

project image

Хугацаа дууссан

Босгосон дүн:

420'000 ₮

Зорилтот дүн: 15'000'000 ₮

Хязгаарлагдмал нөхцөлтэй

Уг төслийн санхүүжилт зорилтот дүндээ хүрээгүй учир санхүүжүүлэгч нарт буцаалт хийгдэх болно.

Урамшуулал

Гишүүнчлэлийн дэмжлэг

40'000 ₮

Та гишүүнчлэлийн дэмжлэг үзүүлснээр манай апп-д ямар ч бүртгэлийн хураамжгүйгээр техникээ байршуулах боломжтой.

Мөнгөн гишүүн

300'000 ₮

Та биднийг 300,000 төгрөгөөр санхүүжүүлбэл манай платформийн Silver гишүүн болж манай аппликейшнаас техникээ апп-д байршуулах, сэлбэг захиалах, оператор захиалах, засварын үйлчилгээ авахдаа 1+1 сар ямар ч шимтгэлгүй ашиглах боломжтой.

Алтан гишүүн

500'000 ₮

Та биднийг 500,000 төгрөгөөр санхүүжүүлбэл манай платформийн Алтан гишүүн болж манай аппликейшнаас техникээ апп-д байршуулах, сэлбэг захиалах, оператор захиалах, засварын үйлчилгээ авахдаа 2+1 сар ямар ч шимтгэлгүй ашиглах боломжтой.

Платиниум

1'000'000 ₮

Та биднийг 1,000,000 төгрөгөөр санхүүжүүлбэл манай платформийн Платиниум гишүүн болж манай аппликейшнаас техникээ апп-д байршуулах, сэлбэг захиалах, оператор захиалах, засварын үйлчилгээ авахдаа 3+1 сар ямар ч шимтгэлгүй ашиглах боломжтой.

Хандив (Урамшуулалгүй)

Та өөрийн хүссэн дүнгээрээ санхүүжилт өгч төслийг дэмжээрэй.

Техник түрээслэгч болон ажил хайж байгаа техниктэй хүмүүсийг дундын зуучгүйгээр холбох анхны платформийг хөгжүүлж байна. Зөвхөн түрээсийн платформ биш, сэлбэг худалдаа түүний хүргэлтийн үйлчилгээ, засвар үйлчилгээ, оператор зуучлал, даатгал, финтек гээд бүгдийг холбосон хүнд машин механизмийн marketplace - бүх асуудлыг цогцоор шийдсэн экосистем юм.

Төслийн түүх

2017 оноос хойш өдийг хүртэл хүнд машин механизм, ложистикийн салбарт оператор, жолоочоор ажиллаж байгаа. Сүүлийн 2 жилийн хугацаанд өөрөө техник аваад ажил гүйцэтгээд явахад тулгарсан асуудлуудаас гарсан санаа билээ. Энэ салбарт ямар ч менежментгүй, танил талаараа ажилд ордог, олдсон ажил нь дундын зуучаар дамжаад хамгийн бага үнэлгээтэй, итгэлцэл муу, түрээслэгч талаас тооцоогоо авч чадахгүй хэмжээнд хүрдэг, хууль эрх зүйн орчин муу, оператор найдваргүй гэх мэт шалтгаанаас болж энэ салбарын бүх хэрэгцээ шаардлагыг хангасан бүх зүйлийг апп-аар шийдэж, ямар ч хүнд нээлттэй, зах зээлийг ил тод болгож, хэн ч зээлээр техник аваад орж ирсэн дампуурахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, хувьдаа нэг 1, 2 техниктэй ч том ажил авч чаддаггүй олон хүмүүсийг нэгтгэж, рейтинг системээр тооцоогоо өгдөггүй хувь хүн ААН, муу засварчин, опеарторуудыг ил тод болгож ахиж хүн хохироохгүй байх орчныг бүрдүүлж, энэ салбарынханыг татвар төлөгч болгож хамтдаа үнэ цэн бүтээхэд уриалах сэдлээс энэхүү санаа эхлэлтэй.

Зорилтот санхүүжилтээ босгож чадаагүй тохиолдолд санхүүжилт олгогчдод буцаан олголт хийгдэнэ.

Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

team member profile picture

Н. Баасанжав

Төслийн удирдагч

team member profile picture

Г. Наранбаатар

Автын механик

lottery-button