Та гишүүнчлэлийн дэмжлэг үзүүлснээр манай апп-д ямар ч бүртгэлийн хураамжгүйгээр техникээ байршуулах боломжтой.
Tureesly.mn - Ажил эхэллээ
Хүнд машин механизмийн түрээсийн цогц платформ

Хугацаа дууссан
Босгосон дүн:
420'000 ₮
Зорилтот дүн: 15'000'000 ₮
4 санхүүжилт
Хязгаарлагдмал нөхцөлтэй
Уг төслийн санхүүжилт зорилтот дүндээ хүрээгүй учир санхүүжүүлэгч нарт буцаалт хийгдэх болно.
Урамшуулал
Техник түрээслэгч болон ажил хайж байгаа техниктэй хүмүүсийг дундын зуучгүйгээр холбох анхны платформийг хөгжүүлж байна. Зөвхөн түрээсийн платформ биш, сэлбэг худалдаа түүний хүргэлтийн үйлчилгээ, засвар үйлчилгээ, оператор зуучлал, даатгал, финтек гээд бүгдийг холбосон хүнд машин механизмийн marketplace - бүх асуудлыг цогцоор шийдсэн экосистем юм.
Төслийн түүх
2017 оноос хойш өдийг хүртэл хүнд машин механизм, ложистикийн салбарт оператор, жолоочоор ажиллаж байгаа. Сүүлийн 2 жилийн хугацаанд өөрөө техник аваад ажил гүйцэтгээд явахад тулгарсан асуудлуудаас гарсан санаа билээ. Энэ салбарт ямар ч менежментгүй, танил талаараа ажилд ордог, олдсон ажил нь дундын зуучаар дамжаад хамгийн бага үнэлгээтэй, итгэлцэл муу, түрээслэгч талаас тооцоогоо авч чадахгүй хэмжээнд хүрдэг, хууль эрх зүйн орчин муу, оператор найдваргүй гэх мэт шалтгаанаас болж энэ салбарын бүх хэрэгцээ шаардлагыг хангасан бүх зүйлийг апп-аар шийдэж, ямар ч хүнд нээлттэй, зах зээлийг ил тод болгож, хэн ч зээлээр техник аваад орж ирсэн дампуурахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, хувьдаа нэг 1, 2 техниктэй ч том ажил авч чаддаггүй олон хүмүүсийг нэгтгэж, рейтинг системээр тооцоогоо өгдөггүй хувь хүн ААН, муу засварчин, опеарторуудыг ил тод болгож ахиж хүн хохироохгүй байх орчныг бүрдүүлж, энэ салбарынханыг татвар төлөгч болгож хамтдаа үнэ цэн бүтээхэд уриалах сэдлээс энэхүү санаа эхлэлтэй.
Зорилтот санхүүжилтээ босгож чадаагүй тохиолдолд санхүүжилт олгогчдод буцаан олголт хийгдэнэ.
Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.
Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.
Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.
Төслийн баг

Н. Баасанжав
Төслийн удирдагч

Г. Наранбаатар
Автын механик