Gondi — Сэтгэл зүйн аймшгийн тоглоом

Gondi бол Монголын анхны олон улсын чанарт нийцсэн Survival, Psychological Horror тоглоом

project image

Дуусах хугацаа:

21 хоног

Босгосон дүн:

310'000 ₮

Хязгаарлагдмал нөхцөлтэй

Уг төслийн санхүүжилт зорилтот дүндээ хүрээгүй тохиолдолд санхүүжүүлэгч нарт буцаалт хийгдэх болно.

Урамшуулал

Амьд үлдэгч (Survivor)

30'000 ₮

  • Тоглоомыг албан ёсоор гарахаас өмнө тоглох эрх (Early Access)
  • Хөгжүүлэлтийн явцад Бета тестэд оролцох
  • Албан ёсны Discord серверт "Амьд үлдэгч" тусгай Role (Эрх)


Тоо

1

Нийт

30'000 ₮

Үлдсэн: 47

Тагнуулч (Scout / Investigator)

100'000 ₮

  • Тоглоомын төгсгөлийн хүндэтгэлийн хуудас (Credits) дээр нэрээ мөнхлөх
  • Амьд үлдэгч багцын бүх эрх

Тоо

1

Нийт

100'000 ₮

Үлдсэн: 30

Ивээн тэтгэгч (Sponsor / Lore Keeper)

300'000 ₮

  • Тоглоомын ертөнцөд таны мөр үлдэнэ! ШУТИС-ийн байрны хаа нэгтээ таны нэртэй оюутны үнэмлэх, зураг, эсвэл нууц тэмдэглэл нуугдсан байх болно.

(Жич: Таны илгээх зураг/мэдээллийг тоглоомын аймшгийн уур амьсгалд нийцүүлэн манай баг бага зэрэг хувиргах, хуучирсан эффект оруулах эрхтэй).

  • Тагнуулч багцын бүх эрх



Тоо

1

Нийт

300'000 ₮

Үлдсэн: 3

Тоглоомын дүр (Character)

5'000'000 ₮

  • Тоглоомын ертөнцөд таны дүр төрх, дуу хоолой орно!.
  • Таны дүрд зориулсан 3D модел, дуу оруулалт, хөдөлгөөн багтана.
  • Ивээн тэтгэгч багцын бүх эрх

(Жич: Тоглоомын үндсэн зохиолд нийцүүлэхийн тулд таны санааг хөгжүүлэлтийн баг хянаж, хамтран ажиллана).


Тоо

1

Нийт

5'000'000 ₮

Үлдсэн: 2

Хамтран бүтээгч (Co-Creator)

10'000'000 ₮

Манай багтай шууд хамтран ажиллаж, тоглоомын нэгэн нууц өрөө, хажуугийн даалгавар (Side Quest) эсвэл ARG тааврыг өөрийн хүссэнээр бүтээлцэх тусгай эрх.

(Жич: Эцсийн шийдвэрийг техникийн боломж болон зохиолын уялдаанд тулгуурлан багтай хамтран гаргана).


Тоо

1

Нийт

10'000'000 ₮

Хандив (Урамшуулалгүй)

Та өөрийн хүссэн дүнгээрээ санхүүжилт өгч төслийг дэмжээрэй.

Төслийн зорилго: Бид юу хийхийг зорьж байна вэ?

Бид Монголын тоглоомын хөгжүүлэлтийн салбарыг олон улсын түвшинд гаргах зорилготой "Gond I" хэмээх Survival, Psychological Horror (Амьд үлдэх, сэтгэл зүйн аймшгийн) төрлийн PC тоглоомыг хөгжүүлж байна.

Энэхүү төсөл нь зөвхөн дэлгэцийн цаана тоглоод дуусдаг уламжлалт тоглоом биш юм.

Бидний гол зорилго бол:

Бүрэн хэмжээний, гүнзгий зохиол: Үйл явдал Улаанбаатар хотын ШУТИС-ийн байранд өрнөх бөгөөд аюулт вирус тарсны дараах болон өмнөх үеийг хоёр өөр өнцгөөс харуулна. Тоглогч зохиолын 50%-ийг нээгээд хожих боломжтой ч, цаана нь маш олон нууцлаг зүйлс далд үлдэнэ.

Тоглоомын ертөнцөөс хальсан туршлага (Transmedia/ARG): Тоглогчид тоглоом доторх нууцыг тайлахын тулд бодит амьдрал дээрх бидний хөгжүүлсэн Website руу зочлох, Discord серверт нэгдэж бусад тоглогчидтой мэдээлэл солилцох, нууц код тайлах зэргээр зохиолыг үргэлжлүүлэн судлах боломжтой. Энэ нь тоглогчдыг илүү гүнзгий, бодит мэт аймшгийн мэдрэмж рүү хөтлөх болно.

Давтагдашгүй тоглолт (Replayability): Тоглоомын орчин, дайсан (Гондий), эд зүйлс санамсаргүй байдлаар өөрчлөгдөх тул тоглогч бүрийн туршлага өөр өөр байх болно.

Бидний тухай:

Бид бол Монголын тоглоомын салбарт өөрсдийн мөрөө үлдээхээр нэгдсэн, хүсэл тэмүүлэлтэй залуу хөгжүүлэгчдийн (Indie Game Studio) баг юм. "Gond I" нь бидний анхны томоохон бүтээл бөгөөд бид энэхүү төслөөрөө дамжуулан Монголд дэлхийн түвшний (Unreal Engine 5 дээр суурилсан) тоглоом хөгжүүлэх бүрэн боломжтойг батлан харуулахыг зорьж байна.
Gond I – Steam хуудас - https://store.steampowered.com/app/4763780/Gond_I/

Бидэнтэй холбогдох:

Энэхүү санхүүжилт нь биднийг эхний шатны туршилтаас гарч, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц, тоглоомын салбарт шинэ стандарт тогтоох бүтээлээ бүрэн дуусгахад хамгийн том түлхэц болох юм.

Зорилтот санхүүжилтээ босгож чадаагүй тохиолдолд санхүүжилт олгогчдод буцаан олголт хийгдэнэ.

Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

team member profile picture

М.Энх

Game Designer, Founder

team member profile picture

У.Санж-Очир

Horror Gameplay Systems Developer

team member profile picture

Г.Өлзий-Орших

Character designer

team member profile picture

Б. Бат-Отгон

Gameplay & UI Systems Developer

team member profile picture

А.Энхтөгс

Directness

team member profile picture

Х.Тэмүүжин

Environment and props designer

team member profile picture

М.Цэрэнпүрэв

B2B manager

team member profile picture

Х.Сод-Очир

Lead developer

team member profile picture

Б.Тамир

AI specialist

Санхүүжүүлсэн (0)