Энэ төслийн хугацаа дууссан байна.

Duudy дуудлагын нэгдсэн төв

Таны гэрийн сантехникийн хэрэгцээг төгс гүйцэтгэлээр

project image

Хугацаа дууссан

Амжилттай боссон дүн:

3'150'000 ₮

🚨🚨🚨 Таны гэрт Ус алдвал та хаашаа залгах вэ?

Хэрвээ та зөв дугаараа мэдэхгүй цаг алдвал:

🏠 Таны гэрт хохирол учирна
🏢 Доод айлууд ус нэвтрэж болзошгүй
💸 Санхүүгийн зардал нэмэгдэнэ
🚰 Усны нөөц үргүй зарцуулагдана

🌊 Улаанбаатар хотод жилд 150,000 орчим ус алдсан дуудлага ирдэг байна. Харин хүмүүс тусламж дуудах утасны дугаар болон хандах ёстой зөв байгууллагаа мэдэхгүйгээс болж хугацаа алдсанаар 22,000 айлын нэг жилийн турш хэрэглэх ундны усыг урсгаж хаядаг.

Тэгвэл та Duudy-руу залга. Бид таны асуудлыг зөв байгууллага, зөв хүнд шууд дамжуулна.

💧 Бид 2 жилийн турш хөгжүүлсэн Duudy систем дээрээ суурилан “Дуудлагын нэгдсэн төв”-ийг хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна.

Одоо бидэнд энэ үйлчилгээг бодитоор нэвтрүүлэхэд таны үнэт дэмжлэг хэрэгтэй байгаа билээ.

🤝 Та биднийг дэмжсэнээр зөвхөн нэг төслийг бус, ус алдалтаас үүдэх хохирлыг бууруулахаас гадна, ирээдүйд хэрэглэх усаа хамтдаа хэмнэх чухал ажилд хувь нэмэр оруулж байгаа юм.

📞 Duudy-г дэмжээд — Ирээдүйд хэрэглэх усаа хамтдаа хэмнэе. Баярлалаа танд


Төслийн түүх

Төслийн санаа миний ажил, мэргэжлийн бодит туршлагаас эхэлсэн.

Би (Үүсгэн байгуулагч С.Хонгор) 2019 онд ШУТИС-ийг Дулаан хангамжийн инженер мэргэжлээр төгсөөд Япон Улс руу ажиллахаар явахаар төлөвлөж байсан ч Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан явах боломжгүй болсон. Тухайн үед явах бэлтгэлээ хангах хугацаандаа Таван Богд группийн дуудлагын нэгдсэн төвд цагийн ажил хийж байсан юм.

Энд ажиллахдаа хэрэглэгчийн бүх төрлийн хандалт, санал гомдол, хүсэлтийг хэрхэн бүртгэж, ангилж, боловсруулан байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг талаар ойлголт, туршлага хуримтлуулсан.

Япон явах боломжгүй болсноор би Монголдоо мэргэжлээрээ ажиллахаар шийдэж, орон сууцны ашиглалтын байгууллагад Хэсгийн инженерээр ажилд орсон. Тэнд хэрэглэгчийн гомдол, дуудлагыг шийдвэрлэх явцад анхан шатны бүртгэлийн програм, дуудлага хүлээн авах болон гүйцэтгэлийг хянах үйл ажиллагаанд хэд хэдэн дутагдал байгааг анзаарсан.

Ингээд дуудлагын төвд ажиллаж байхдаа олж авсан хэрэглэгчийн үйлчилгээ, мэдээлэл бүртгэл, дата боловсруулах туршлагаа мэргэжлийн салбарынхаа бодит хэрэгцээтэй холбож, Duudy дуудлагын нэгдсэн төв төслийн санааг анх гаргасан.

Зорилгодоо хүрсэн эсэхээс үл хамааран босгосон санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид олгоно.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

team member profile picture

Хонгор

Үүсгэн байгуулагч

team member profile picture

Б. Эрдэнэзул

Front-end developer

team member profile picture

Ж.Мөнх-Эрдэнэ

Back-end developer

team member profile picture

Э.Болортуяа

Ногоон хөгжил, Эрчим хүчний менежментийн Зөвлөх

team member profile picture

Э.Давааням

QA tester

team member profile picture

Б.Мөнхбаяр

Fullstack developer

team member profile picture

Э.Эрдэнэбилэг

UX/UI desiner

team member profile picture

Э.Хүслэн

Дэмжих багийн гишүүн

lottery-button