Duudy дуудлагын нэгдсэн төв
Таны гэрийн сантехникийн хэрэгцээг төгс гүйцэтгэлээр

Дуусах хугацаа:
1 хоног
Босгосон дүн:
3'150'000 ₮
11%
5'000 ₮ - 1'000'000 ₮
Уян хатан нөхцөл
Уг төслийн санхүүжилт зорилтот дүндээ хүрсэн эсэхээс үл хамааран босгосон санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид олгоно.
Duudy дуудлагын нэгдсэн төв гэж юу вэ?
Duudy дуудлагын нэгдсэн төв нь ус алдалт, сантехник, халаалт болон орон сууцны ашиглалт үйлчилгээтэй холбоотой дуудлага, мэдээллийг нэг дор хүлээн авч, холбогдох байгууллагад шуурхай дамжуулах үйлчилгээ юм.
Энэ төсөл ямар асуудлыг шийдэх вэ?
Олон хэрэглэгч ус алдах, халаалт доголдох, сантехникийн асуудал гарах үед хаашаа залгахаа мэддэггүй. Бид энэ төслөөр хэрэглэгчийн дуудлагыг зөв байгууллагад хурдан хүргэх, цаг алдалтыг багасгах зорилготой.
Ямар үед Duudy дуудлагын төвд хандаж болох вэ?
Гэрт ус алдах, паар халахгүй байх, сантехникийн гэмтэл гарах, орон сууцны ашиглалт үйлчилгээтэй холбоотой гомдол, лавлагаа, засварын дуудлага өгөх үед хандаж болно.
Энэ нь СӨХ-ийн ажилтай давхцах уу?
Үгүй. Duudy нь СӨХ-ийг орлохгүй. Харин хэрэглэгчийн дуудлагыг ангилж, тухайн асуудлыг хариуцах байгууллага руу зөв чиглүүлэхэд тусална.
Цахилгаантай холбоотой дуудлага авч шийдэх үү?
Эхний шатанд Duudy нь ус, дулаан, сантехник, орон сууцны ашиглалт үйлчилгээний дуудлагад төвлөрнө. Цахилгаантай холбоотой дуудлага ирвэл хэрэглэгчийг холбогдох байгууллагад зөв чиглүүлнэ.
Хандивын мөнгийг юунд зарцуулах вэ?
Хандивын мөнгийг дуудлагын төвийн тоног төхөөрөмж, операторын ажлын байр, туршилтын үйл ажиллагаа, байгууллагуудыг нэгтгэх уулзалт, хэрэглэгчдэд таниулах мэдээлэл, системийн нэмэлт тохируулгад зарцуулна.
Энэ төсөл хэрэгжвэл хэрэглэгчид ямар ашигтай вэ?
Хэрэглэгч хаашаа залгахаа хайж цаг алдахгүй, асуудлаа нэг цэгт бүртгүүлж, холбогдох байгууллагад хурдан дамжуулах боломжтой болно.
Хандив өгсөн хүн ямар дэмжлэг авах вэ?
Хандив өгсөн хэрэглэгчдэд бид талархал илэрхийлж, сантехник, ус алдалт, халаалттай холбоотой хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг хүргэнэ. Мөн шаардлагатай тохиолдолд найдвартай засварчидтай холбож өгөхөд дэмжлэг үзүүлнэ.
Хандивын дүнтэй тэнцэх төлбөрийн дэмжлэг гэж юу вэ?
Үйлчилгээ жигдэрч нэвтэрсний дараа хандив өгсөн хэрэглэгчдэд хандивын дүнтэй нь тэнцэх хэмжээний урамшуулал, төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр зорьж байна. Энэ нь төслийн хэрэгжилт, үйлчилгээний нөхцөлтэй уялдан тодорхой болно.
Төсөл хэзээ хэрэгжиж эхлэх вэ?
Санхүүжилт амжилттай бүрдвэл эхний ээлжид 5 операторын ажлын байр бэлтгэж, одоо Duudy систем ашиглаж буй байгууллагууд дээр туршилтын үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Яагаад энэ төслийг дэмжих хэрэгтэй вэ?
Ус алдалтын үед хурдан мэдээлэх, зөв байгууллагад шуурхай хүргэх нь айл өрхийн хохирлыг багасгахаас гадна усны нөөцийг хамгаалах, үйлчилгээний байгууллагуудын хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Duudy одоо ажиллаж байгаа юу?
Тийм. Duudy системийг одоогоор хэд хэдэн орон сууцны ашиглалтын байгууллага ашиглаж байгаа бөгөөд энэхүү төслөөр дуудлагын нэгдсэн төвийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэх зорилготой. Одоогоор 11 конторын 40,000 орчим айл өрхийн дуудлага үйлчилгээ манай системээр дамжиж байна.
Зорилгодоо хүрсэн эсэхээс үл хамааран босгосон санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид олгоно.
Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.
Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.
Төслийн баг

Хонгор
Үүсгэн байгуулагч

Б. Эрдэнэзул
Front-end developer

Ж.Мөнх-Эрдэнэ
Back-end developer

Э.Болортуяа
Ногоон хөгжил, Эрчим хүчний менежментийн Зөвлөх

Э.Давааням
QA tester

Б.Мөнхбаяр
Fullstack developer

Э.Эрдэнэбилэг
UX/UI desiner

Э.Хүслэн
Дэмжих багийн гишүүн