“Түгээмэл Хөгжил” төвийн дэргэдэх UP Coffee нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажиллах орчин, орлого олох боломж, бие даан амьдрах чадварыг бий болгож буй нийгмийн зорилготой coffee shop юм. Одоо бид үйл ажиллагаагаа өргөжүүлж, catering үйлчилгээ нэмэхээр зорьж байна. Ингэснээр байгууллага, арга хэмжээ, сургалт, уулзалт зэрэгт кофе, хөнгөн зуушны үйлчилгээ үзүүлж, илүү олон хүнийг ажлын байраар хангах боломж бүрдэнэ.


Төслийн зорилго:
UP Coffee-ийн catering үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг худалдан авч, үйл ажиллагаагаа эхлүүлэх юм. Кофены машин, зөөврийн үйлчилгээний хэрэгсэл, аяга таваг, сав баглаа боодол болон catering үйлчилгээ явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бэлдэхэд өндөр санхүүгийн хэрэгцээ тулгараад буй юм.
Яагаад дэмжих вэ?
Та энэ төслийг дэмжсэнээр зөвхөн нэг кофе шопыг биш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, бие даан амьдрах боломж, хүртээмжтэй нийгмийг бүтээх үйлсэд хувь нэмэр оруулна.
Иймд та бүхнийг Уриалах нь:
Нэг аяга кофе мөнгө олон боломжийн эхлэл болдог. UP Coffee-ийн catering үйлчилгээг хамтдаа бодит болгоё.





