Хүртээмжтэй нийгмийн төлөөх нэг аяга кофе
Нийгмийн оролцоо, бие даан амьдрах боломжийг түгээж буй UP Coffee catering үйлчилгээ

Хугацаа дууссан
Амжилттай боссон дүн:
275'500 ₮
11 санхүүжилт
UP Coffee гэж ямар газар вэ?
“Түгээмэл хөгжил” төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах чадвар, нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төв юм. UP Coffee shop нь тус төвийн дэргэд байгуулагдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах боломж, ур чадвар, бие даан амьдрах итгэлийг дэмжин ажилладаг кофе шоп юм.
Миний дэмжлэг юунд зарцуулагдах вэ?
Кофены тоног төхөөрөмж, catering үйлчилгээний хэрэгсэл, зөөврийн төхөөрөмж, сав баглаа боодол зэрэгт зарцуулагдана.
Энэ төсөл юунд зориулсан бэ?
Энэхүү төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой UP Coffee-ийн catering үйлчилгээг өргөжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж авахад зориулсан болно.
Төсөл амжилттай хэрэгжвэл ямар үр дүн гарах вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдрах боломжийг нэмэгдүүлэх бодит нөлөө бий болно. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр 2–3 хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр шинээр бий болж, бие даан амьдрах боломж нэмэгдэх юм.
Хамтарч ажиллах боломжтой юу?
Боломжтой. Байгууллагын event, уулзалт, дотоод арга хэмжээнд catering үйлчилгээ үзүүлэх хамтын ажиллагаанд нээлттэй. Бидний төслийг дэмжиж хандивт нэгдээрэй
Зорилгодоо хүрсэн эсэхээс үл хамааран босгосон санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид олгоно.
Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.
Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.
Төслийн баг

Ч. Ундрахбаяр
Түгээмэл Хөгжил төвийн Тэргүүн

П.Гэсэр
Төслийн зохицуулагч

Ц.Баяраа
Төслийн ажилтан

Г.Бямбаа
Төслийн ажилтан