
Eco Club - Эко мэдлэг, дадлыг түгээн дэлгэрүүлэх төсөл
"Эко Клуб" төслийн зорилго нь сурагчдыг байгальд ээлтэй амьдралын хэв маягт сургаж, тэдний оролцоог идэвхжүүлэх замаар тогтвортой хөгжлийн үнэт зүйлсийг нийгэмд түгээхэд оршино.

Төслийн гүйцэтгэсэн/гүйцэтгэх үйл ажиллагаа
Үйл ажиллагаа: 1. Анги танхимыг тохижуулах: o Сургуулийн дотоод орчныг эко шийдэл ашиглан тохижуулах (тасалгааны ургамал, сэргээгдэх эрчим хүчний хэрэгслүүд). 2. Сургалт, дадлага: o Хог хаягдлыг дахин боловсруулах, ус, цахилгаан хэмнэх дадал олгох сургалт. o Байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх (гар урлал, органик саван, бордоо хийх). 3. Эко Камп байгуулах: o Эко Камп байгуулах нь хүүхэд, залуусыг байгаль орчинтой ойр байж, байгальд ээлтэй дадлыг бодит үйлдлээр суралцах орчин бүрдүүлэх зорилготой. Энэ кампд оролцогчид байгаль хамгаалал, эко амьдралын хэв маяг, тогтвортой хөгжлийн талаар мэдлэг олж авахын зэрэгцээ эерэг харилцаа, хандлага төлөвшүүлэх боломжтой. Тус камп нь зөвхөн эко амьдралын туршлага суулгах төдийгүй, нийгэмд хариуцлагатай, байгаль орчны талаарх ухамсартай иргэдийг бэлтгэх алхам юм. 4. Олон нийтийг уриалах: o Хүүхэд залуусыг байгальд ээлтэй амьдралын хэв маягт уриалж, тэдэнд эх дэлхийгээ хайрлах сэтгэл, хариуцлагатай хандлагыг төлөвшүүлэх нь ирээдүйг гэрэл гэгээтэй болгох чухал алхам юм.
Зорилтот оролцогчид
• Сурагчид: ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагчид, тэдний байгаль орчинд хандах хандлагыг өөрчлөх, эко мэдлэгийг түгээх зорилготой. • Идэвхтэй залуус: Нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулах сонирхолтой, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй залуу үеийнхэн. • Багш, сурган хүмүүжүүлэгчид: Хүүхдүүдэд зөв дадал суулгахын тулд анги, сургалтын орчныг эко зарчимд нийцүүлэн өөрчлөхөд оролцогчид. • Эцэг эх, асран хамгаалагчид: Хүүхдүүдийн эко хандлагыг дэмжих, гэр бүлийн орчинд байгальд ээлтэй дадлыг нэвтрүүлэхэд оролцогч гол бүлэг. • Байгууллага, хамт олон: Сургуулийн удирдлага, орон нутгийн захиргаа, төрийн бус байгууллагууд, эко төсөлд хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах хүсэлтэй хувийн хэвшлийнхэн.
Зорилгодоо хүрсэн эсэхээс үл хамааран босгосон санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид олгоно.
Төслийн хугацаа дуусаагүй тохиолдолд санхүүжилтээ буцаан авах боломжгүй.
Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.
Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.
Төслийн баг

А. Нинжин
Эко Сурагч төсөл хариуцсан захирал