Хүүхэд бүрд гэрэл бэлэглэе 🕯️

“4 км²” Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх төсөл

project image

Төсөл хэрэгжиж эхлэх хугацаа?

Манай төв нь 2025 оны 12 сард багтаан үйл ажиллагаагаа эхлүүлэхээр ажиллаж байна.

Яагаад “4 км²” гэж нэрлэсэн бэ?

Төслийн үйл ажиллагаа хэрэгжих байршлаас хааш хаашаа 2км талбайд аюулгүй, тэгш хүртээмжтэй орчин нөхцөл бүрдүүлэх болон тухайн бүсийн хүчирхийллийн давтамж гаралтыг бууруулах зорилготой тул ийнхүү нэрлэсэн.

Төсөл хэнд зориулагдсан бэ?

Иргэд олон нийтэд нээлттэй буюу хүүхэд, эцэг эх асран хамгаалагчид чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой ба хүчирхийлэлд өртсөн болон өртөх эрсдэлтэй хүүхэд, сэтгэлзүйн болон хууль эрх зүйн тусламж хэрэгтэй даван туулагчид

Хандивын мөнгийг юунд зарцуулах вэ?

Цугларсан хандивыг дараах зорилгод зарцуулна: 40 тонн бүхий 2 контейнер төвийн дотор гадна тохижилт, байршлын гэрэлтүүлэг, хяналтын камер суурилуулалт, урсгал зардал (цахилгаан, дулаан, интернэт, үйлчилгээний зардал)

Төсөл тогтвортой үргэлжлэх үү?

Тийм. Бид төслийн байршлыг сонгон, контейнер байршуулан засвар тохижилтыг ажлыг хийж байна. Цаашид төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон улсын түншүүдтэй хамтран ажиллаж, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах зорилготой.

Төсөл хаана хэрэгжих вэ?

Төслийн байршил нь Баянзүрх дүүргийн 34-р хороо \Шар хадны эцэс\-ны задгайд хэрэгжиж байна.

Зорилгодоо хүрсэн эсэхээс үл хамааран босгосон санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид олгоно.

Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг судлах нь санхүүжилт олгогчийн өөрийн хариуцлага болно.


Төсөлтэй холбоотой асуулт байвал FAQ орж үзнэ үү.

Төслийн баг

team member profile picture

М.Билгүүндалай

Лантуун дохио ТББ Тэргүүн

team member profile picture

Б.Аззаяа

Лантуун дохио ТББ Ерөнхий менежер

team member profile picture

Д.Баярмаа

"4 км²" Төслийн менежер

Санхүүжүүлсэн (0)