Эрсдэл 1: Хүчирхийллийн хохирогч, даван туулагчид мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай санхүүжилт хүрэлцээгүй байх.
Эрсдэлийг хэрхэн шийдэх вэ?: Шууд үйлчилгээ үзүүлэх боломжтой төрийн, төрийн бус, олон улсын байгууллага болон аж ахуй нэгж байгууллагуудтай нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй эсхүл хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчилгээ үзүүлэх санамж бичиг байгуулах. (Хууль эрх зүйн үйлчилгээ, сэтгэл заслын үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ гм)
Эрсдэл 2: Төслийн байранд халдах.
Эрсдэлийг хэрхэн шийдэх вэ?: Тус төслийн байр маань БЗД, 34 хорооны задгайд байршилтай ба бид аюулгүй байдлыг хангах үүднээс 24 цагийн хяналтын камер суурилуулж, БЗД, Цагдаагийн 3 хэлтэстэй хамтран ажиллах санамж бичиг зурсан.


